Улирлын өмнө: Бостон Брюинс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Бостон Брюинс баг

Улирлын өмнө: Бостон Брюинс баг

ҮХЛ-н байнгын плэй-оффын урилгагүй зочин бол Бостон Брюинс баг юм. Нэгдсэн Улсын зүүн эргийн Бостон хот тэртээ 1924 онд ҮХЛ-т багтай болсноор хотын оршин суугчид 1960-аад оныг эс тооцвол багийн тоглолтыг плэй-оффт үзсээр ирсэн. Хамгийн сүүлд Клод Жюльен дасгалжуулагчаар удирдуулсан Бостон Брюинс баг 39 жилийн дараа стэнлийн цомыг хотдоо авчирсан. Харин К.Жюльен Бостон Брюинс багийг удирдсан сүүлийн жилүүддээ плэй-оффт шалгарч чадаагүй. Ингээд нэгэнтээ багт шинэчлэл хийх цаг нь ирсэн тул К.Жюльен багаа орхиж Б.Кэссэди хэмээх Канад мэргэжилтэн багийн дараагийн дасгалжуулагчаар ирсэн. Дасгалжуулагч Б.Кэссэди Бостон Брюинс багтай 3 дахь жилдээ ажиллах гэж байгаа бөгөөд өнгөрсөн 2 улирал багаа плэй-оффт эргүүлж авчирсан. Бостон Брюинс багийн дасгалжуулагч Б.Кэссэди багт ирээд тоглогчдыг өөрчлөөгүй бөгөөд ирсэн жилээ Сент-Луис Блюс багаас ахлагч Д.Бэксийг нь авчирснаас өөр том солилцоо хийгээгүй. Мөн багийн хамгаалалтыг сайжруулсан. Түүнийг ирэхээс өмнөх 2 улирал Бостоны хамгаалалт эрс муудаж +10 орчим гоолтой улирлыг өндөрлүүлж байсан бол Б.Кэссэди ирсэн эхний улиралдаа +22, өнгөрсөн улирал +56 гоол оруулсан. Ялангуяа З.Харагийн хажууд Ч.МкЭвой хэмээх авъяаслаг хүү шилдэг хамгаалагч болон өсөж байгааг онцлох хэрэгтэй.

  • Багаас явсан тоглогчид: А.МкКвейд Нью-Йорк Рейнжерс, чөлөөт агентаар Н.Холден Вегас Голден Найтс руу, А.Худобин Даллас Старс руу, Р.Нэш Колумбус Блю Жакетс руу, Т.Шаллер Ванкувер Кэнайкс руу
  • Багт шинээр ирсэн тоглогчид: С.Кампфер Нью-Йорк Рейнжерсээс, чөлөөт агентаас Ж.Мур Нью-Жерси Девилсээс, Я.Халак, К.Вагнер хоюулаа Нью-Йорк Айландерсаас, Ю.Нордстрем Каролина Харрикейнзаас

Р.Нэш, Т.Шаллер нар Бостон Брюинс багт төдийлөн байр сууриа баттай болгож чадахгүй байсаар энэ зун чөлөөт агент болж багаа орхилоо. Т.Шаллерт талбай дээр өнгөрүүлэх хангалттай минут байсан ч өөрийгөө харуулж чадаагүй бөгөөд өнгөрсөн улиралд 82 тоглолтонд оролцохдоо ердөө 12 гоол оруулж 22 оноотой улирлыг өндөрлүүлсэн. Ер нь Т.Шаллер бол дундаж түүнээс доош статустай тоглогч юм. Түүнд өнгөрсөн улиралд өөрийгөө харуулах хангалттай хугацаа өгч байсан ч ашиглаж чадахгүй байсаар дараагийн баг руугаа явсан. Тэгвэл лигийн боломжийн тоглогчдын нэг Р.Нэш Бостон Брюинс багт өөрийн карьерынхаа хамгийн амжилттай улирлыг үдсэн статустайгаар багаа орхисон. Мэдээж Б.Марчанд, П.Бергерон болон Д.Пастрняк нарын шилдэг тоглогчидтой Бостон Брюинс багт байр сууриа баталгаажуулна гэдэг тун амаргүй. Бостон Брюинс багт ирж байгаа тоглогчдын хувьд босго өндөр баг юм. Дээрх шилдгүүдийн хэмжээнд тоглохгүй л бол хэцүү. Ер нь Бостон Брюинс багийн хойд болон урд шугам жигдхэн хүчирхэг гэж хэлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу?

Таамаглаж буй гарааны бүрэлдэхүүн:

I лайн:

Б.Марчанд – П.Бергерон – Д.Пастрняк

З.Хара – Ч.МкЭвой

II лайн:

Ж.Дебруск – Д.Крейчи – Р.Донато

М.Гризлик – К.Миллер

III лайн:

Д.Хайнен – Д.Бэкес – А.Бьорк

Б.Карло – Ж.Мур

Бостон Брюинс баг улирлын нээлтийн тоглолтондоо  Вашингтон Капиталс багт 7-0 харьцаатай хожигдсон. Энэ бол мэдээж багийн хамгаалалтын шугам бага зэрэг асуудалтай байгааг харуулж байна. Тэр дундаа өнгөрсөн улирлын плэй-оффт бэртэл аваад улирлын өмнө эргэн ирж байсан Т.Круг дахиад бэртэл авч 11 сарын сүүл хүртэл ирж чадахгүй болсон нь нөлөөлсөн болов уу? Гэхдээ Бостон Брюинс баг хоёр тоглолт дараалан хожоод байна. Бостон Брюинс багийн урд шугам бол ажлаа сайн хийж чадна. Харин хамгаалалт нь сайн байж чадвал стэнлийн цомын төлөө ч явах бүрэн боломжтой. Энэ 2 ч хамгаалагчаар хүчээ зузаатгаад авсан. Ийм плэй-оффт шалгарах бол асуудалгүй гэж харж байгаа. Харин цааш…

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж