Монголын эмэгтэйчүүдийн холбооны тавдугаар чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тавдугаар чуулган эхэллээ

Монголын эмэгтэйчүүдийн холбооны тавдугаар чуулган эхэллээ

Ерөнхийлөгчөө сонгох албан тушаалын марафоноор  сүүлийн жилүүдэд нам гүм, хэний ч мэдэхгүй шахуу сүржин нэртэй Монголын эмэгтэйчүүдийн холбоо /МЭХ/-г  хэн хүнгүй мэдэж авлаа.

Тус байгууллага өнөөдөр /2018.10.11/ Монголын эмэгтэйчүүдийн нэгдсэн тавдугаар чуулганаа  UB Palace-т хийж байна.  Чуулганд 21 аймаг, нийслэлийн дүүргүүдээс  нийт 3000 эмэгтэйчүүдийн төлөөлөл  оролцож байгаа аж.  Чуулганы хоёр дахь өдөр   буюумаргааш Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчийг сонгох юм.

Тус байгууллагыг  18 жилийн хугацаанд Ж.Эрдэнэчимэг толгойлж ирсэн бөгөөд  энэ удаад тэрбээр  дахин ерөнхийлөгчид нэр дэвших тухай эх сурвалжууд хэлж байгаа юм. Мөн  94  жилийн түүхтэй тус байгууллагад шинэчлэл авчрахаар  Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн Н.Золзаяа, "ISO Mongolia" компанийн захирал Б.Оюунгэрэл нар ерөнхийлөгчид  өрсөлдөж байгаа юм.

МЭХ нь 1924 онд анх "Бүсгүйчдүүдийг боловсруулах тасаг" нэртэй байгуулагдаж, Монголд төдийгүй Азидаа анхны эмэгтэйчүүдийн байгууллага болж байгуулагдаж байсан түүхтэй аж. Их зохиолч Д.Нацагдоржийн гэргий Д.Пагмадулам энэ байгууллагыг хариуцсан анхны дарга нь байжээ.  Тухайн үед эмэгтэйчүүдийг гэгээрүүлэх, нийгэм, улстөрийн амьдралд татан оролцуулах зэргээр тухайн үеийн эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах зорилготой анх байгуулагдаж байсан гэдэг.

Улмаар эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах үүднээс эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүдийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага юм.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж