ОХУ: Тоон систем рүү шилжих хугацааг 14 хоногоор хойшлуулав

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

ОХУ: Тоон систем рүү шилжих хугацааг 14 хоногоор хойшлуулав

ОХУ: Тоон систем рүү шилжих хугацааг 14 хоногоор хойшлуулав

Ирэх 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс ОХУ даяар телевизүүд тоон системд шилжихээр төлөвлөсөн. Гэсэн энэ хугацааг хоёр долоо хоногоор сунгаж, 2019 оны нэгдүгээр сарын дунд болголоо хэмээн ОХУ-ын Тоон системийн хөгжил, харилцаа холбооны яамны дэд сайд Алексей Волин мэдэгдлээ.

Телевиз, радиог 2009-2018 онд хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийн дагуу энэхүү шилжилтийг хийж байгаа юм.

“Яарч байгаа хэрэглэгчдээ тайвшруулахад нийт хүн амын 98 хувь нь 2019 оны нэгдүгээр сарын 1 гэхэд тоон систем рүүгээ шилжинэ, харин үлдсэн хоёр хувь нь нэгдүгээр сарын 14-15 гэхэд бүрэн шилжих юм” хэмээн дэд сайд "Известия" сонинд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна.

Тоон системд шилжихийн тулд зарим хэрэглэгч тусгай төхөөрөмж худалдан авч суурилуулах шаардлагатай байгаа юм. “Төхөөрөмжөө худалдан авах цаг байгааг хэрэглэгчдэд сануулъя. Энэ төхөөрөмж блок тамхинаас ч хямд үнээр буюу 700–800 рублиэр худалдаалж байна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж