ТАЗ: Дарга нарын сонгон шалгаруулалт зарлалаа | News.MN

ТАЗ: Дарга нарын сонгон шалгаруулалт зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

ТАЗ: Дарга нарын сонгон шалгаруулалт зарлалаа

ТАЗ: Дарга нарын сонгон шалгаруулалт зарлалаа

MGPТөрийн албаны зөвлөлөөс хэд хэдэн анхаарал татсан  ажлын байр, албан тушаалын  сонгон шалгаруулалтыг зарлажээ. Тухайлбал Засгийн газрын гурван яамны газрын дарга нэр болон Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга өгчээ.


Хууль зүй, дотоод хэргийн яам-ны Төрийн нарийн бичгийн даргын сонгон шалгаруулалтыг зарласан байна. Тус албан тушаалыг хашиж байсан Г.Баясгалан Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд даргаар томилогдсон билээ. Иймд Хууль зүй, дотоод хэргийн яам Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга өгсөн байна.

Эрүүл мэндийн яам-наас хамгийн олон албан тушаалд захиалга өгчээ. Тодруулбал, Эрүүл мэндийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Эрүүл мэндийн яамны Бодлого, төлөвлөлтийн газрын дарга, Нийгмийн эрүүл мэндийн газрын дарга, Уламжлалт анагаах ухааны хэлтсийн дарга, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга , Эрүүл мэндийн цахим мэдээллийн хэлтсийн даргыг сонгон шалгаруулах захиалга өгсөн байна.

Дуулиан шуугиантай байгаа Зам, тээврийн хөгжлийн яам ч хэд хэдэн газрын даргын захиалга өгсөн байна. Тус яаманд хүн амины хэрэг гараад удаагүй байхад вагон осолдсон. Иймд салбарын удирдлагууд нь яамны газрын дарга нартайгаа хариуцлага хүлээж, ажлаа өгсөн билээ.

Тухайн үед дөрвөн газрын даргыг чөлөөлж, нэг газрын даргыг Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр томилсон. Тодруулбал,

  • Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга
  • Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга
  • Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга
  • Одоогоор Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгчээр тус яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Мэргэн  ажиллаж байгаа юм.

Гэтэл! Зам тээврийн хөгжлийн яам гурван газрын даргын захиалга өгчээ. Тодруулбал, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргын албан тушаалд тус тус сонгон шалгаруулалт зарлажээ.

Дээрх захиалгаас харахад тус яам Төрийн нарийн бичгийн даргыг сонгон шалгаруулах захиалга өгөөгүй нь анхаарал татаж буй. Мөн  Төрийн захиргаа удирдлагын газрын даргын албан тушаалд захиалга өгөөгүй байна. Энэ албан тушаалыг хүн амины хэрэгт сэжиглэгдэж буй Б.Махбал хашиж байсан билээ.

Зам тээврийн хөгжлийн сайдаар Я.Содбаатарыг томилох чуулганы хуралдаан дээр сайдын ажлаа өгсөн Ж.Бат-Эрдэнэ гишүүн  “Одоо газрын дарга нарын сонгон шалгаруулалт болох юм гэнэ лээ. Тэр тал дээр анхаараарай. Явах ёстой хүмүүс нь буцаад ирчихсэн гэж сонсогдсон шүү” хэмээн сануулсан удаатай.


ИНГЭЭД ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛӨӨС ЗАРЛАЖ БУЙ АЛБАН ТУШААЛЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ХҮРГЭЕ:

  • Оюуны өмчийн газрын дарга
  • Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга
  • Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга
  • Баянхонгор аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн дарга
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ойн бодлого зохицуулалтын газрын дарга
  • Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Радио, телевиз, нийгмийн мэдээллийн сүлжээний бодлого, зохицуулалтын хэлтсийн дарга
  • Үндэсний хөгжлийн газрын Бүртгэл, мэдээлэл, сурталчилгааны хэлтсийн дарга, Үндэсний хөгжлийн газрын Салбарын хөгжлийн бодлого, зохицуулалтын хэлтсийн Судалгаа, шинжилгээний албаны дарга

УИХ-ын 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 17 дугаар зүйлийг үндэслэн дээрх албан тушаалтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж буй юм. Дээрх газруудаас Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар нь Засгийн газрын тогтоолын дагуу өнгөрсөн наймдугаар сард шинээр байгуулагдсан агентлаг юм.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЭМЯ 2018-10-11 112.72.9.110

Улсын нэгдүгээрг төв эмнэлгийг хэдэн жил сааж, дарга нарт үйлчилж ирсэн Бямбадорж гэгч авилгач аль газрын дарга нь болохыг харий

Avatar

Бид 2018-10-11 112.72.9.110

УИХ-ын эмэгтэй гишүүд нууц амрагаа өөд татах ажилд оржээ. Содномжамц гэх залууг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичиг болгох гэж байгаа Билэгтийг хараад байгаарай.

Avatar

Оюунханд 2018-10-11 112.72.9.110

Эрүүл мэндийн яамны Бодлогын газрын дарга Оюунханд гэх бүсгүй МАН боловсон хүчингүй, надаас өөр хүнгүй үнэндээ байхгүй гэж ярьж явааг нь харахад МАН боловсон хүчний гачаалд орсныг харуулж байна.

Avatar

Билэгт 2018-10-11 112.72.9.110

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар УИХ-ын гишүүн Билэгтийн нууц амраг Содномжамц гэх залууг томилох нь. Тэр Билэгтийн эмнэлгийг улсад шахах ажлыг гардаж байна. Шалгах уу, За, яахав дээ юу

Avatar

Жаран тэрбум 2018-10-11 112.72.9.110

Эрүүл мэндийн Яамны Төрийн захиргаа удирдлагын газрын даргаар Шийлэгдамбын томилсон Цогтбаатар гэх залууг томилох гэж байгаа нь МАН-ынхан 60 тэрбумаар албан тушаалыг зарж байгааг гэрчилж байна.

Avatar

зочин 2018-10-11 182.160.38.178

дахиад нэг луйварчин, а******н гарч ирэх нь дээ

Avatar

zochin 2018-10-11 103.10.23.218

shal hudlaa shalgaruulalt , buh humuus hudlaa gedgiig ni medej baigaa shuu dee,ard tumniig teneg gej bodohooo bolio, uursdaa teneguud

Avatar

Зочин 2018-10-11 66.181.160.103

Худлаа сонгон шалгаруулат энэ тэр гэж бичиж ярихаа боль! Аль хэдийн төлөвлөчихөө биздээ тэнэгүүд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж