Оросын НТВ суваг 25 жилийн ойгоо тэмдэглэлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Оросын НТВ суваг 25 жилийн ойгоо тэмдэглэлээ

Оросын НТВ суваг 25 жилийн ойгоо тэмдэглэлээ

Оросын телевизийн НТВ суваг аравдугаар сарын 10-ны Лхагва гаригт 25 жилийн ойгоо тэмдэглэлээ. НТВ суваг анхны эфирээ 1993 оны аравдугаар сарын 10-ны өдрийн 21.00 цагт "Итоги" нэвтрүүлгээр эхлүүлж байжээ.

НТВ суваг өнгөрсөн 25 жилийн хугацаанд Оросын тэргүүлэх сувгийн нэг болон өсөн хөгжжээ. Тус телевиз "Газпром-медиа" холдингийн бүрэлдэхүүнд багтдаг. Оросын нийт хүн амын 97 хувьд нь сигнал нь хүрдэг байна. Үүнээс гадна СНГ орнууд болон Европ, Ойрхи Дорнодын зарим улс, Хойд Америк, Австралид цацагддаг.

Өдөр тутмын үйл явдлын мэдээ, тойм нэвтрүүлэг, цэнгээнт нэвтрүүлэг, ток-шоу, танин мэдэхүйн нэвтрүүлэг гээд бүхий чиглэлийн мэдээллийг түгээдэг.

Сүүлийн жилүүдэд онц сонирхолтой олон ангит киногоороо алдаршиж байгаа. НТВ телевизийн киноны архивын 60 хувийг детектив цувралууд эзэлж байгаа ажээ.

Телевизийн үзэгчдийн 42 хувь нь эрэгтэй, 58 хувь нь эмэгтэй байгааг судалгаа харуулсан бөгөөд энэ нь тус телевиз жендерийн хувьд тэгш үзэлттэй байгааг харуулж байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж