Мяраалаг бүсгүйчүүд ч дэгжин харагдаж болно | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Мяраалаг бүсгүйчүүд ч дэгжин харагдаж болно

Мяраалаг бүсгүйчүүд ч дэгжин харагдаж болно

Гурван жилийн өмнө Кэти Стурино гэх 34 настай махлаг бүсгүй “The 12ish Style” гэх загварын  блогийг эхлүүлж байжээ. Одоо түүний блогийг мэдэхгүй хүн цөөн болсон байна. Түүний зорилго нь өөртэйгөө ижил махлаг, илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд урам өгөх, махлаг бүсгүйчүүд ч гэсэн загварлаг хувцаслаж болдгийг харуулах байсан юм. Инстаграм хуудсанд түүнийг 225 мянган хүн дагадаг. Тэрбээр ихэнхдээ олны танил алдартнуудыг дуурайн хувцаслаж харьцуулсан зургаа блогтоо тавьдаг байна. Ингээд түүний сонирхолтой, хөгжилтэй, загварлаг зургуудаас сонирхуудъя.

-Би  өөртөө итгэлтэй болсон. Өмнө нь өөрийн биеийн жин, галбиртай тийм ч дуртай байгаагүй. 2015 онд Нью-Йорк  руу нүүж тэндээ нэгэн хувцасны дэлгүүрт ажилд орсон. Өдөр ажил дээрээ байхдаа тэнд байгаа гоё хувцаснуудыг хараад бүгдийг нь өмсмөөр санагдсан. Гэвч нэг нь ч надад таараагүй. Тэр үед л би  одоогийн ажлынхаа санааг олсон.

-Блогоор маань дамжуулж илүүдэл жинтэй маш олон эмэгтэй надаас зөвлөгөө авдаг. Тэд бараг бүгд өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог тухайгаа надтай хуваалцдаг. Би тэдэнд өөрийгөө толинд хараад “Өөрийнхөө тухай бүх сөрөг бодлоо толгойноосоо авч хаяад, өнөөдөр ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч!” гэж өөртөө хэлж бай гэж зөвлөдөг. Чиний тухай бусад хүмүүс юу гэж бодох тийм ч чухал биш. Хүн өөрийгөө голоод байвал бусад хүмүүс чамтай түүнээс ч дор харьцах болно.

-Би дизайнеруудыг хувцасныхаа хэмжээг томсгоосой гэж хүсдэг. Маш олон үзэсгэлэнтэй эмэгтэй тэдний хувцсыг өмсөх гээд хүлээж байдаг ч биеийн жингээсээ болоод өмсөж чаддаггүй. Тиймээс дизайнерууд олон гайхалтай үйлчлүүлэгчээ алдаж байна гэсэн үг.

Кэтигийн хамгийн их дуурайдаг, үлгэр жишээ авдаг хүн бол Их Британийн ханхүү Харригийн эхнэр гүнж Меган Маркл юм. Өөрийн махлаг найзтайгаа хамт ханхүү гүнж хоёрыг дуурайн зургаа авхүүлсан нь үнэхээр хөгжилтэй харагдаж байна.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-11 202.9.43.138

Бүсгүйчүүдийг тарган бүдүүн арчаагүй гдг эрчүүд өөрсдөө булчинлаг бодибилдингоор хичээллээд сайхан болчих. Адилхан цаг хугацаа адилхан биеэ зовоож бж нэг нь турж нэг нь булчинлаг болно

зочин 2018-10-11 183.177.98.238

Заавал чамд таалагдах албагүй өөрийнхөөрөө л бай чи хэзээ ч дахин давтагдахгүй

Мэндээ 2018-10-11 66.181.161.61

Махлаг хөөрхөн бүсгүйчүүд гоё л харагддаг ш дээ. Энэ эмэгтэй ч гэсэн сайхан л харагдаж байна. Би хувьдаа дэмжиж байна.

Хаха 2018-10-11 150.129.142.154

Заваан юм бүдүүн хүмүүс заваан ш дээ арчаагүй

Зочин 2018-10-11 202.179.4.94

Чи бүүр энэ хүүхнийг 3 нийлүүлсэн юм шиг аймаар муухай харагдаад бн хэхэ

Зочин 2018-10-11 202.126.89.249

ГАХАЙ ШИГ Л ХҮҮХНҮҮД БАЙНА. ХИЧНЭЭН Ч ХУВЦАСЛААД НЭМЭР АЛГА. ХА ХА ХА

chi ooroo gahai 2018-10-11 202.126.89.51

hahah chamd gahaich oldhguide azgui tahia min