Мяраалаг бүсгүйчүүд ч дэгжин харагдаж болно

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Мяраалаг бүсгүйчүүд ч дэгжин харагдаж болно

Гурван жилийн өмнө Кэти Стурино гэх 34 настай махлаг бүсгүй “The 12ish Style” гэх загварын  блогийг эхлүүлж байжээ. Одоо түүний блогийг мэдэхгүй хүн цөөн болсон байна. Түүний зорилго нь өөртэйгөө ижил махлаг, илүүдэл жинтэй бүсгүйчүүдэд урам өгөх, махлаг бүсгүйчүүд ч гэсэн загварлаг хувцаслаж болдгийг харуулах байсан юм. Инстаграм хуудсанд түүнийг 225 мянган хүн дагадаг. Тэрбээр ихэнхдээ олны танил алдартнуудыг дуурайн хувцаслаж харьцуулсан зургаа блогтоо тавьдаг байна. Ингээд түүний сонирхолтой, хөгжилтэй, загварлаг зургуудаас сонирхуудъя.

-Би  өөртөө итгэлтэй болсон. Өмнө нь өөрийн биеийн жин, галбиртай тийм ч дуртай байгаагүй. 2015 онд Нью-Йорк  руу нүүж тэндээ нэгэн хувцасны дэлгүүрт ажилд орсон. Өдөр ажил дээрээ байхдаа тэнд байгаа гоё хувцаснуудыг хараад бүгдийг нь өмсмөөр санагдсан. Гэвч нэг нь ч надад таараагүй. Тэр үед л би  одоогийн ажлынхаа санааг олсон.

-Блогоор маань дамжуулж илүүдэл жинтэй маш олон эмэгтэй надаас зөвлөгөө авдаг. Тэд бараг бүгд өөртөө итгэлгүй, өөрийгөө голдог тухайгаа надтай хуваалцдаг. Би тэдэнд өөрийгөө толинд хараад “Өөрийнхөө тухай бүх сөрөг бодлоо толгойноосоо авч хаяад, өнөөдөр ямар үзэсгэлэнтэй харагдаж байна гээч!” гэж өөртөө хэлж бай гэж зөвлөдөг. Чиний тухай бусад хүмүүс юу гэж бодох тийм ч чухал биш. Хүн өөрийгөө голоод байвал бусад хүмүүс чамтай түүнээс ч дор харьцах болно.

-Би дизайнеруудыг хувцасныхаа хэмжээг томсгоосой гэж хүсдэг. Маш олон үзэсгэлэнтэй эмэгтэй тэдний хувцсыг өмсөх гээд хүлээж байдаг ч биеийн жингээсээ болоод өмсөж чаддаггүй. Тиймээс дизайнерууд олон гайхалтай үйлчлүүлэгчээ алдаж байна гэсэн үг.

Кэтигийн хамгийн их дуурайдаг, үлгэр жишээ авдаг хүн бол Их Британийн ханхүү Харригийн эхнэр гүнж Меган Маркл юм. Өөрийн махлаг найзтайгаа хамт ханхүү гүнж хоёрыг дуурайн зургаа авхүүлсан нь үнэхээр хөгжилтэй харагдаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж