Автомобилист хожигдолгүй цуврал 16 хүрлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Автомобилист хожигдолгүй цуврал 16 хүрлээ

Автомобилист хожигдолгүй цуврал 16 хүрлээ

Тивийн Хоккейн Лиг (ТХЛ)-ийн шинэ улирал эхлээд багууд 15-16 тоглолтууд хийгээд байна. Өнгөрсөн 16 тойргийн дараах байдлаар ТХЛ-т Екатеринбург хотын Автомобилист баг 16 хожил авч 32 оноотой хүснэгтийг итгэл төгс тэргүүлж байна. Автомобилист багийн хожигдолгүй цуврал 15 хүрээд байсан бөгөөд урьд шөнө ТХЛ-н хүчирхэг багуудын нэг болох Магнитогорск хотын Металлург багтай тоглосон. Тус тоглолтын өмнө Автомобилист баг хожлын цувралаа үргэлжлүүлж чадах эсэх нь сонирхол татаж байсан ч ТХЛ-н Гагарины цомын 2 удаагийн аварга Металлург багийг 4-1 харьцаатай буулгаж авсан байна. Ингэснээр даруухан амжилттай, дундаж статустай Автомобилист багийн ялалтын цуврал 16 хүрээд байна. Ямартаа ч ялалтын цувралаа 16 хүргэж ТХЛ-т нэгэн шинэ амжилтыг бүтээж буй Автомобилист багийн дараагийн том шалгалт нь 14-ний өдөр Салавет Юлаев багтай хийх тоглолт байх юм.

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж