Худалдаа хөгжлийн банк 28 жилийн ойгоо угтан Монгол улсын ирээдүй хойч болсон хүүхэд залуучуудын мэдлэг боловсролын оюуны үрийг тарих гэгээн үйлсэд хувь нэмрээ оруулан Улсын хэмжээнд 28-н ерөнхий боловсролын сургуулийн номын санг тохижуулах мөн номоор баяжуулах сайн үйлсийн аянаа үргэлжлүүлсээр байгаа бөгөөд, БГДүүргийн ерөнхий боловсролын 24-р сургууль болон Дархан-Уул аймгийн 9-р сургуулиудын номын санг тохижуулж, олон сонирхолтой номуудаар баяжуулан хүлээлгэж өглөө.
Номын сонголтыг сургуулийн багш, номын санчдын хүсэлтийн дагуу хийсэн бөгөөд сурагчдын танин мэдэхүй, сэтгэхүйг хөгжүүлэх чухал, хэрэгцээтэй ном товхимлуудаас гадна хүүхэд залуусыг сурган хүмүүжүүлэх их үйлсийн эзэд болсон багш нарын мэдлэг чадварыг хөгжүүлэх номууд ч цөөнгүй байсан юм. Монгол улсын газрын зурагтай ижил хэлбэр дүрс бүхий номын тавиур нь “Ухаан саруул, оюун тунгалаг, мэдлэг, боловсролтой Монгол хүүхдүүдийг төлөвшүүлэх, бэлтгэх” утга билэгдэл агуулсан төдийгүй, сурагч хүүхдүүдийн сонирхлыг татаж, олны нүдийг мялаасан сайхан бүтээл болж чадсанаараа онцлог байлаа.
Холбоотой мэдээ