Монголын гүнж миссүүд өнөөдөр /2018.10.11/ Охидын эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдэд өөрсдийн дуу хоолойгоо хүргэн “Охидын орон зайг хүндэлье” уриан дор нэгдэн илтгэл тавина. Миссүүдийн илтгэлийн зорилго нь хөвгүүд, охидыг хүндэлж сурах нь ирээдүйд эмэгтэйчүүдийг хүндэлдэг эрэгтэйчүүдийг бий болгоход зорьж байгаа аж.
Гүнж миссүүд гэдэг нь 5-17 насны дэлхийн хүүхдийн мисс, моделийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож, амжилт гаргасан титмийн эзэд юм.
Энэ оны Гүнж миссүүдийн хувьд есдүгээр сарын 23-29-ний өдрүүдэд Грек улсад зохион байгуулагдсан хүүхдийн тэмцээнүүд дотроос хамгийн нэр хүндтэй, хамгийн олон орныг эгнээндээ нэгтгэсэн “Little Miss and Mister United World” тэмцээнд амжилт гарган ангилал тус бүртээ 1, 2, 3-р байр эзэлсэн байна.
Дэлхийн хүүхдийн мисс, мистер, моделийн “Little Miss and Mister United World” тэмцээнд амжилт гаргасан 2018 оны титмийн эзэд:
- У.Цэлмэг 7-9 насны Модель ангилалд нэгдүгээр байр буюу ялагч титэм,
- Э.Аруухан-Үжин 4-6 насны Модель ангилалд хоёрдугаар байр буюу алтан титэм, “Шилдэг урлагийн хувцас”-аар цом,
- Г.Энгүүн 4-6 насны Мисс ангилалд хоёрдугаар байр буюу Алтан титэм, “Шилдэг авьяас”-аар цом,
- Э.Маралмаа 7-9 насны Мисс ангилалд гуравдугаар байр буюу Мөнгөн титмийн эзэд тус тус болсон байна.
Гүнж миссүүд “Prince and Princess Miss Mongolia” Монгол Улс дахь хоёр үе шаттай тэмцээнд түрүүлсэн тохиолдолд дэлхийн тэмцээнд оролцох эрх нь нээгддэг байна. Монгол дахь тэмцээнийг зохион байгуулагч Ч.Энхжаргал 2015 оноос эхлэн “Little Miss and Mister United World” болон олон улсын хэд хэдэн тэмцээнд олон улсын шүүгчээр ажиллаж байгаа аж.
Э.ЖОНОН