Ирээдүйд үр өгөөж өндөртэй байх зүйлд одооноос хөрөнгө оруулалт хийх нь зөв

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Ирээдүйд үр өгөөж өндөртэй байх зүйлд одооноос хөрөнгө оруулалт хийх нь зөв

Ирээдүйд үр өгөөж өндөртэй байх зүйлд одооноос хөрөнгө оруулалт хийх нь зөв

Хүмүүс яагаад хөрөнгө оруулалт хийдэг вэ? Хүн амьдралынхаа үндсэн хэрэгцээг (хоол хүнс, орон байр, хувцас, татвар гэх мэт) өөрийн орлогоороо хангаж чаддаг болсны дараа түүнээс давж гарсан орлого нь мөнгөн хуримтлал болж хувирдаг.

Энэхүү хуримтлалаа хэрхэн үр ашигтай зүйлд байршуулах вэ? гэдгээс үүдэн хөрөнгө оруулалтын асуудал яригдаж эхлэх бөгөөд дараах хөрөнгө оруулалтын хэлбэрүүдийг түгээмэл байдаг.

  • Банканд хөрөнгө оруулах /Хадгаламжид хийх/
  • Үл хөдлөх хөрөнгө худалдан авах
  • Бизнес хийх
  • Үнэт цаас худалдан авах /хувьцаа, бонд, үүсмэл үнэт цаас гэх мэт/

Ихэнхдээ байгууллагын үйл ажиллагаа нь тогтворжсон бизнес эрхлэгчид, ашиг орлогоо улам арвижуулах,  бизнесийн үйл ажиллагаагаа, өргөжүүлж, хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын аргыг ашиглах сонирхолтой байдаг.

Харин хувь хүмүүс эсвэл, дөнгөж бизнес эрхэлж байгаа залуус банканд хадгаламж нээж мөнгөө хадгалуулах тохиолдол их байдаг байна.

Дээрх хадгаламжийн хүүний өөрчлөлт харуулсан хүснэгтээс харахад банкнуудын хадгаламжийн хүү жил ирэх тусам буурч байгааг та анзаарсан байх.

БИД ӨӨРТ БАЙГАА ХӨРӨНГӨӨ ХАДГАЛАМЖИД ТҮГЖИХ ХЭРЭГТЭЙ ЮУ?

Хадгаламж нь ирээдүйд улам үнэ цэнэ нь буурдаг, өсөх гэхээсээ илүү валютын өөрчлөлтөд өртөх магадлал ихтэй, үр өгөөжөө удаан хугацаанд маш бага харуулдаг хөрөнгө оруулалтын хэлбэр бол үл хөдлөх хөрөнгө худалдаж авах нь өөрийн гэсэн объекттой болох, түүнийгээ түрээслэх хэлбэрээр илүү их ашиг түргэн хугацаанд олж болох, ирээдүйд үнэ цэнэ нь улам өсөх гэх мэт маш олон давуу талтай байдаг.

Бид өмнөх нийтлэлээрээ ирээдүйд хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй байх аргуудын талаар сонирхуулж байсан билээ. Тэрхүү нийтлэлд оффис худалдаж авах нь орон сууц худалдаж авахаас илүү ирээдүйн үнэ цэнэ, өгөөж, ашиг ихтэйг харуулж байсан.

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Хөрөнгө оруулалтын өгөөжөө түргэн хугацаанд өсгөх арга

Хөрөнгө оруулалт худалдаж авах нь өөрөө ирээдүйн үнэ цэнэ дээр суурилсан шийдвэр гаргалт болдог. Учир нь олон улсад “Real State Investing” буюу үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулах арга нь томоохон бизнесменүүдийн хамгийн их анхаарлыг татдагаас гадна тэд үл хөдлөх хөрөнгийг:

  • Урт хугацааны мөнгөн орлого, хөрөнгө бий болгож чаддаг
  • Ирээдүйд улам үнэ цэнэ нь өсдөг
  • Эерэг мөнгөн урсгал бүтээж, байнгын тогтмол орлоготой болгодог хэмээн үздэг байна.

Амжилттай яваа бизнес эрхлэгчдээс гадна, улс орны томоохон эрх мэдэлтэн, эдийн засгийн мэргэжилтнүүд үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийхийг, бизнесийн байгууллагын үйл ажиллагаанаас гадна улс орны хөгжилд томоохон хувь нэмэр оруулах үйл явц гэдэгтэй санал нэг байдаг.

Бидний амьдралд хамгийн түгээмэл хийгддэг үл хөдлөх хөрөнгийн худалдан авалт бол орон сууц худалдаж авах явдал байдаг. Орон сууц худалдаж авснаараа та өөрийн гэр бүлээ амьдрах газраар хангах эсвэл бусдад түрээсэлж ашиг олох боломжтой бол оффисын хэрэглэгчийн худалдан авалт үүнээс тэс ондоо байдаг. Өөрөөр хэлбэл орон сууц авч хадгалж байснаас оффист хөрөнгө оруулалт хийж түрээсийн ашгаар нь орон сууцаа ч авах боломжтой гэсэн үг юм.

Тухайлбал 43м2 талбайтай хоёр өрөө байр худалдан аваад түүнийгээ сар бүр 500,000 төгрөгөөр түрээслээд явах уу, эсвэл мөн хэмжээний талбайтай оффис худалдан аваад зах зээлийн дундаж үнээр сар бүр 1,300,000 төгрөгийн түрээсийн орлого олох уу гэдэг сонголт юм.

Үл хөдлөх хөрөнгийн алдартнууд хэлэхдээ үл хөдлөх хөрөнгийн ирээдүйн үнэ цэнийг илтгэж чадах гол үзүүлэлтийг түүний байршил гэж үздэг. Үл хөдлөх хөрөнгө ялангуяа оффис худалдаж авахад хотын төвийн байршил хэдий үнэ цэнэтэй ч ирээдүйд өгөх өгөөж нь бага, харин өнөөдөр үнэ цэнэ багатай ч ирээдүйд хамгийн ихээр өсөж болох байршлыг сонгох хэрэгтэй гэдгийг бүү мартаарай.

 “Бид ирээдүйн үнэ цэнэ дээр суурилж худалдан авалт хийх нь зөв”

ХОЛБООТОЙ НИЙТЛЭЛ: Улаанбаатарын худалдан авахад хамгийн таатай оффис

"Үл хөдлөх хөрөнгийг алдах эсвэл хулгайлах боломжгүй, мөн энэ нь танаас хэзээ холдохгүй. Зөвхөн түүнийг худалдаж аваад, төлөх ёстойгоо төлж, зохих ёсоор анхаарч, удирдах л хэрэгтэй. Учир нь энэ нь дэлхийн хамгийн аюулгүй хөрөнгө оруулалт юм. "

АНУ-ын ерөнхийлөгч Франклин Д. Рузвельт

"Дэлхийн нийт саятангуудын 90% нь үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг. Аж үйлдвэрлэлийн бүх хөрөнгө оруулалттай харьцуулахад үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт нь илүү их хөрөнгө мөнгө бий болгодог. "

Эндрю Карнеги, тэрбумтан аж үйлдвэржүүлэгч

“Өсөлт дэвшил удаан ч байж болно, гэхдээ хэн ч үүнийг үгүйсгэж чаддаггүй. Гол зүйл нь боломж, бололцоо яг хаана байгаа вэ гэдэг л чухал, харин би яг одоо зарим эерэг бөгөөд сөрөг хандлагыг харж байна”

Үл хөдлөх хөрөнгийн могул, тэрбумтан Жан Шин

Фэйсбүүк хаяг: www.fb.com/ProONeServicedOffice        

Вэбсайт: www.pro-one.mn,

Холбоо барих: 9990-0182, 9990-0181

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/HoimorOffice

Вэбсайт: www.hoimor.mn

Холбоо барих: 9990-0183, 9990-0184

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж