Дуулиан: “Жаст”-ын Ш.Батхүүд чирэгдсэн Ганзоригууд

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Дуулиан: “Жаст”-ын Ш.Батхүүд чирэгдсэн Ганзоригууд

Дуулиан: “Жаст”-ын Ш.Батхүүд чирэгдсэн Ганзоригууд

“Эрдэнэт” үйлдвэрээр баталгаа гаргуулан Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас их хэмжээний ам.долларын зээл аваад, төлж чадаагүй өрөнд оруулсан "Жаст"-ын Ш.Батхүүгийн хэрэг араасаа олон хүнийг чирэх бололтой. Тэрбээр өдгөө 461 дүгээр ангид хоригдож байгаа бөгөөд  өмнө нь "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан гарын үсгийг хуурамчаар дуурайлгасан гэж мэдээлэл өгч байсан юм. Түүний тавьсан өрийг "Эрдэнэт" үйлдвэрээр төлүүлэх шийдвэрийг арбитрын шүүх гаргасан. Хэрэвзээ 105 сая ам.долларыг төлөхгүй бол Монголын гадаадаас авч байгаа зээлийг хязгаарлах асуудал хөндөгдөж болзошгүйг  УИХ-ын дэд дарга Я.Санжмятав анхааруулсан.  "Эрдэнэт"-ийг барьцаанд тавьсан хэрэгт хэн буруутайг олохоор Монголын шүүх цагдаа ажиллаж байна. Мөн Ш.Батхүүгийн хөрөнгийг хууль бусаар дээрэмдэж авсан хэмээн Ц.Нямдоржийн мэдээллийн мөрөөр зарим бизнесменүүдийг шалгаад эхэлсэн.  Өөрөөр хэлбэл, Ш.Батхүүгийн хэрэгт хоёр Ганзориг чирэгдэж, шалгагдаж буй юм.

Ч.ГАНЗОРИГ

"Эрдэнэт" үйлдвэрийн ерөнхий захирлаар ажиллаж байхдаа "Жаст"-ын Ш.Батхүүгийн "Эрдэнэт"-ийг барьцаалж авсан зээлийн баталгаанд гарын үсэг зурсан хэрэгт шалгагдаж буй.  Түүнийг шалгах болсон үндэслэлийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Э.Идэрцог  тайлбарлахдаа  “Прокуророос Ч.Ганзоригийг цагдан хорих санал тавьсан. Одоо шүүхээр шийдүүлэх үйл ажиллагаа явагдана. Энэ хэрэгт холбогдуулан таван хүнийг шалгаж байна. Тодруулбал, “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү, “Эрдэнэт” үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг, Б.Мөнхжаргал, Г.Амарбат, Г.Галбадрах нарын таван хүнийг шалгаж байна” гэх мэдээллийг өгсөн юм.

Харин хэрэгт шалгагдаж байгаа Ч.Ганзориг өмнө нь  "Миний бие Стандарт банкны хүмүүстэй гэрээ хэлэлцээр хийх нь байтугай нэг ч удаа уулзаж байгаагүй болно. Шалгагдаж, элдэв байдлаар хэлэгдэж байгаа миний хувьд гэм буруугүй болох нь хэзээ нэгэнтээ тогтоогдох байхаа. Надад өөрийнхөө гэм буруугүйг нотлох баримтууд хангалттай бий. Тэдгээрийг хууль хяналтын байгууллагуудад гаргаж өгч байгаа" гэсэн ярилцлага хэвлэлүүдэд өгч байлаа.

Р.ГАНЗОРИГ

Эрүүгийн цагдаагийн газраас өнгөрсөн Мягмар гаригт  “Магнай Трейд”-ийн захирал Р.Ганзоригийг гүйцэтгэх захирал Г.Дашнямын хамтаар саатуулаад сулласан. Цагдаагийн байгууллагаас Р.Ганзоригийг мөнгө угаах, залилах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм. “Жаст” группийг 2013 оны долдугаар сард дампуурлаа зарлахад  “Жаст ойл” ХХК-ийг Р.Ганзориг 40 гаруй тэрбум төгрөгөөр худалдан авч, хүүдээ бэлэглэсэн талаар хэвлэлүүд бичиж байв. Тэр үед “Жаст ойл” ХХК-ийг худалдан асуудлыг авах ШӨХТГ-аас хууль бус хэмээн мэдээлж байсан юм. Учир нь ижил төрлийн бизнес эрхэлж байгаа аж ахуйн нэгжийг худалдан авахдаа заавал зөвшөөрөл авах ёстой байдаг аж. Тэгвэл Р.Ганзориг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөж, хууль хяналтын болон төрийн байгууллагын шаардлагыг үл хүндэтгэн зөвшөөрөл авалгүй “Жаст ойл” ХХК-ийг худалдан авсан нь түүнийг хуулийн байгууллагад шалгагдахад хүргэлээ.  Тэрбээр Азийн тэрбумтнуудын жагсаалтад багтсан Монголын толгой баячуудын нэг. Р.Ганзориг  Магнай трейд” компаниа 1994 онд үүсгэн байгуулсан. Түүний үүсгэн байгуулсан групп өнөөдоийн байдлаар 300 гаруй ШТС ажиллуулж байна. Мөн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт орших газрын тосны хайгуулын “Баянтүмэн-XYII” талбайд газрын тосны үйл ажиллагаа явуулдаг. Тэрбээр Г.Магнай, Г.Дашням, Г.Содбаяр хэмээх гурван хүүтэй.  “Жаст ойл”-ыг хүү Г.Дашнямынхаа нэр дээр шилжүүлсэн байдаг.

Ийнхүү өнөөдөр “Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, өрөнд оруулсан “Жаст”-ын хэрэгт Ч.Ганзориг, Р.Ганзориг гэдэг улстөрч, бизнесмен хоёр хүн хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж