Их Британи кибер дайнд бэлтгэж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Их Британи кибер дайнд бэлтгэж байна

Их Британи кибер дайнд бэлтгэж байна

ОХУ-ын цэргийн тагнуулууд хэд хэдэн удаа олон улсын улс төрийн хүрээлэн, компани, хэвлэл мэдээлэл болон спортын байгууллага руу кибер халдлага зохион байгуулсан гэж Их Британийн Гадаад хэргийн сайд Жереми Хант мэдэгдсэн удаатай. 

Их Британийн Кибер аюулгүй байдлын үндэсний төв /NCSC/-ийн шинжээчид ОХУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Тагнуулын ерөнхий газар PT 28, Sofacy, Sednit, Sandworm, "Киберхалифат", "Киберберкут" зэрэг хакерын үйл ажиллагаа явуулдаг бүлэглэлтэй холбоотой байх магадлалтай гэв. Энэ кибер халдлагын үр дүнд ихэнх улс орон тэрдундаа ОХУ багагүй хохирсон уг хохирлын хэмжээ сая гаруй фунт стерлинг гэж Их Британийн тал мэдэгдэв. 

Тус улсын шинжээчид оросын хакерууд допингийн эсрэг дэлхийн агентлаг WADA-д гарсан 2017 оны халдлага, 2016 онд АНУ-ын Ардчилсан намд гарсан халдлага, 2015 онд Их Британийн нэгэн телевизэд гарсан халдлагад тус тус буруутай гэж үзэж байгаа ажээ. 

Улмаар англичууд Оросын аюулаас сэргийлэх, хариу арга хэмжээ авах үүднээс кибер зэвсэгт хүчин бий болгож байгаа бөгөөд тус улсын эсрэг кибер халдлага үйлдэх хэрэгтэй гэдгээ уриалсан билээ. 

Энэ тухай аравдугаар сарын 07-ны өдөр The Sunday Times сонинд Их Британийн зэвсэгт хүчин Москва хотын эрчим хүчийг таслахын тулд бүх нийтийг хамарсан кибер халдлага үйлдэхээр бэлтгэж байна гэсэн агуулгатай материал нийтлэгдсэн.

Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Их Британид суугаа ОХУ-ын Элчин сайдын яам чухам яагаад оросууд энэ хэргийг үйлдсэн, бидний эсрэг яагаад кибер халдлага өдөөх гэж байгаа талаарх баримттай тайлбарыг Гадаад хэргийн яамнаас нь шаардсан юм. 

Харамсалтай нь, Их Британийн Гадаад хэргийн яам ОХУ-ын эсрэг кибер халдлагын тухай мэдээлэлд тайлбар өгөхөөс татгалзсан гэж Лондонд суугаа ОХУ-ын Элчин сайдын яам өчигдөр /2018.10.10/мэдэгдэв.

Элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлж буйгаар , Их Британийн Гадаад хэргийн яамны зүгээс нийтлэлийг олон нийтийн чөлөөт хэлэлцүүлэг дээр үндэслэсэн. Үүнд Засгийн газар оролцоогүй  гэв.

Харин ОХУ-ын Элчин сайдын яамнаас "Их Британийн тал хэвлэл мэдээллийн хэрэгслийн хариуцлагагүй нийтлэлээс зугтаж байна. Лондон олон улсын хэм хэмжээг мөрдөх, хүчээр сүрдүүлэх болон хүч хэрэглэх талаар хориглох заалтыг зөрчихгүй байх хэрэгтэй" хэмээн уриалав.

"Их Британийн албан ёсны төлөөлөгчийн үгнээс иш татсан тэрхүү нийтлэлийг үнэн эсэхийг шалгах хэрэгтэй. Хэрвээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл Засгийн газрын үгийг гажуудуулсан эсвэл тэд энэ тухайн огт яриагүй бол Засгийн газар гадаад улс орнуудад худал мэдээлэл цацагдаж байгаа тухай өөрийн мэдээллийн хэрэгслээрээ дамжуулан хариу өгөх хэрэгтэй. Эсрэг тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулж, олон улс орны нүдэн дээр Их Британийн нэр хүнийг унагаж чадна гэж ОХУ-ын Элчин сайдын яамнаас мэдэгдэв.

ОХУ-ын Аюулгүй байдлын судалгааны шинжээчид “Их  Британи хэд хэдэн алхам урд байх арга бодож олох  хэрэгтэй. Гайхалтай нь, Оросын эсрэг бодлого Скрипалийн хэргээс эхлээд Нидерландын хэргээр дуусч байна. Энэ нь Оросын эсрэг хүйтэн дайныг хууль ёсны болгохын тулд үүнийг санаачилсан болов уу” гэв.

Шинжээчдийн үзэж буйгаар, энэ алхам  барууны бусад орнуудтай адил цаг хугацаанд болох хэрэгтэй. Иймээс Их Британи Оросын шаардлагад тодорхой хариу өгөхгүй байна гэжээ. 

ДАХИАД ДАЙРАЛТ

Их Британийн хэвлэлийн нийтлэлийн араас барууны орнуудын Засгийн газрын зүгээс ОХУ-ыг кибер халдлагад буруутгасан. Тухайлбал, Нидерландад  химийн зэвсгийг хориглох байгууллагын төв байрт тагнуулын үүрэг гүйцэтгэж байсан орос хүнийг илрүүлэн, аюулаас урьдчилан сэргийлсэн тухай мэдэгдэв.

Мөн энэ өдөр АНУ-ын Хууль зүйн яамнаас хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр Тагнуулын ерөнхий газрын долоон ажилтныг кибер халдлагад буруутган барьсан гэв. Хэвлэлийн мэдээнд дурдсанаар тэд Швейцарь дахь Сергей болон Юлия Скрипалийн хордсон бодисыг шинжилж байсан лабораторийг хакердсан гэв. Мөн тэд WADA, FIFA, болон цөмийн зэвсгийн компани Westinghouse руу халдсан халдлагад оролцсон байх магадлалтай гэв.

ОХУ-ыг кибер халдлагад буруутгаж буй холбоотон улсуудад Канад нэгдэв. Тэд допингийн эсрэг байгууллага WADA-гийн халдлагын цаана оросын тагнуул байгаа гэж үзжээ. Үүнээс гадна, тус холбоог Франц, Герман дэмжиж буйгаа илэрхийлэв. Данийн батлан хамгаалах асуудал эрхэлсэн парламентын хорооны тэргүүн Насер Хадер Оросын эсрэг хакерын үйл ажиллагаа явуулахыг уриалж байгаа билээ. Тэрбээр Fancy Bears хакерын бүлэглэл оросын цэргийн тагнуулын нягт холбоотой гэж үзэж байгаа юм.

Москваг энэ мэт буруутгаж байгаагийн цаана Барууны орнууд Химийн зэвсгийн хориглох байгууллагын техникийн нарийн бичгийн даргын газарт шинэ механизмыг бий болгох санаачилга рүү түлхэж байна. Энэ тохиолдолд тус байгууллага бие даасан мөрдлөг явуулах, буруутаныг олох эрхтэй болох юм.  

ОХУ-ын хэвлэлийн мэдээнд бүх оросууд дипломат паспорттай байсан харин тэдэнд байсан техникийн хэрэгсэл нь Гааг дахь ОХУ-н Элчин сайдын яамны мэдээллийн системийг шалгахад зориулагдсан гэв.

Нидерландын талын үйлдэл Орос руу халдах гэсэн ээлжит дайралтын үргэлжлэл. Холбоотнуудын Хэвлэлийн хэвлэлийн акц. Тухайлбал Лондон Вашингтон зэрэг шахуу Оросыг кибер халдлага буруутгасан. Үүн дээр WADA зохиол хэрэг үүсгэн нэгдсэн. Учир нь тус байгууллагын албан ёсны төлөөлөгч ийм зүйл болоогүй гэж мэдэгдсэн удаатай. 

Эсвэл АНУ болон түүний холбоотнууд кибер халдлагын нөөц бололцоогоо нэмэгдүүлэх, кибер дайнд бэлтгэхийн тул дэлхийн нийтийн анхаарлыг сарниулан ОХУ-руу чиглүүлж байж болох юм гэж ОХУ-ын Гадаад хэргийн яамнаас үзжээ.

Эх сурвалж: www.dw.com, www.rt.com 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж