"Талийгаачийг С.Дорждавга дарамталдаг байсан гэсэн" | News.MN - Мэдээллийн эх сурвалж

"Талийгаачийг С.Дорждавга дарамталдаг байсан гэсэн"

"Талийгаачийг С.Дорждавга дарамталдаг байсан гэсэн"

 Зам тээврийн хөгжлийн яамны байранд  2018 оны наймдугаар сарын 9-нд хүн амины хэрэг гарсан. Уг хэргийн талаар ноцтой баримтууд дэлгэсэн УИХ-ын гишүүн Н.Оюундарьтай ярилцлаа.


-Зам тээврийн хөгжлийн яам дээр гарсан хүний амины хэргийн улмаас амиа алдсан Т.Гомбосүрэн агсныг хэр сайн таних вэ. Та хоёр нэг нутаг ус болохоор асууж байгаа юм шүү?

-Талийгаач гэр бүлийнхээ хүнтэй хамт Сэлэнгэ аймгийн намын дэргэдэх Залуучуудын холбооны ажилд ихэд идэвхтэй оролцдог байсан. Тэр утгаар нь би талийгаачийг  мэднэ. Талийгаач Т.Гомбосүрэн  айлын удам залгах ганц хүү байсан, доороо хоёр дүүтэй. Боловсрол мэдлэгтэй, монголчуудын ярьдагчлан хорхойд хоргүй л залуу байсан. Хуульзүйн “Сүлд” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгсөж,  2016 онд Удирдлагын академийн Төрийн удирдлагын сургуулийг  Удирдахуйн ухааны магистр зэрэгтэйгээр дүүргэсэн.  МУИС-ийн Хуулзүйн сургуульд магистрантурт суралцаж байсан. 2007 онд Английн Манчестер коллежид мэргэжил дээшлүүлсэн юм билээ. Ажил хөдөлмөрийн гараагаа 2001 оноос  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 10 жилийн хоёрдугаар сургуульд багшаар эхэлж,  төрийн болон хувийн байгууллагуудад хуулийн зөвлөхөөр ажиллаж байсан гэсэн.  2016 оноос Зам тээврийн хөгжлийн яаманд Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын даргаар томилогдон ажиллаж байгаад харамсалтайгаар амиа алдлаа. Болсон явдлын дараа эхнэр нь ирж уулзсан.  Талийгаач эрхэлсэн ажилдаа хариуцлагатай ханддаг, цайлган сэтгэлтэй, ямагт инээж явдаг, үр хүүхэд, ханьдаа  халамжтай хүн байсан гэдэг.

Талийгаач Т.Гомбосүрэнгийн  дөрвөн хүүхэд өнчирч, залуухан эмэгтэй бэлэвсэн хоцорлоо. Гэтэл ажлаа хийж явсан нөхрийг нь ажлын байрандаа архидан согтуурч балмад зан гаргаж амиа алдсан мэтээр ярьж, бичиж байгаад ихэд харамсаж яваагаа хүртэл хэлж байна лээ.

-Чуулганы хуралдааны үеэр хэлсэн таны мэдээлэл олныг анхаарлыг татсан.Яагаад ийм мэдээлэл хийх болсон юм бэ?

-Өнгөрсөн хугацаанд уг хэрэгтэй холбоотой төлбөртэй мэдээ, материал зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарлаа. Нийгэмд талийгаачийн талаар үнэн зөв мэдээллийг хүргэхийг зорьсон. Хамгийн харамсалтай нь, Т.Гомбосүрэн эргээд босохгүй. Ээж аавдаа үнсүүлэхгүй, үр хүүхдээ үнсэхгүй. Ядаж л хэрэг нь үнэн зөв шийдэгдэж,  ар гэрийнх  нь сэтгэл санааг бага ч гэсэн амраагаасай даа. Хэрэг гаргадаг орой Б.Махбал талийгаачийг  өрөөндөө дуудсан яриаг утсандаа  бичиж авсныг гэр бүлийнхэн нь хэвлэлийн хурал хийх үеэрээ гаргаж тавьсан шүү дээ. Гэвч Цагдаагийн байгууллагаас  мэдээлэл хийхдээ “Зам тээврийн газрын дарга нар хувийн таарамжгүй байдлаасаа болж ажлын байрандаа архидан согтуурч, харилцан зодолдож биенийхээ  аминд хүрсэн” мэтээр мэдээлсэнд талийгаачийн ар гэрийнхэн  маш гомдолтой байна лээ. Гэтэл ЗТХ-ийн сайд асан Ж.Бат-Эрдэнэ тухайн үед талийгаачийн гэрт очоод эмгэнэл илэрхийлэхдээ  “Талийгаач бол шударга төрийн албан хаагч, хамгийн  их хичээл зүтгэл гаргаж сайн ажилласан, хяналт шалгалтаар олон зөрчил дутагдлыг илрүүлсэн, миний баруун гар болж ажиллаж чадсан цайлган, зүтгэлтэй төрийн албан хаагч байсан. Талийгаач ажил үүргээ гүйцэтгэж яваад амиа алдлаа. Тиймээс оршуулгын ажлыг зохион байгуулах, туслалцаа үзүүлэх, дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг томилж, 36 сарын цалинтай тэнцэх тэтгэмж олгохоор шийдвэрлэсэн" гэж хэлсэн байдаг.

“Нэр хугарахаар яс хугар” гэж  монголчуудын эртнээс хэлж заншсан үг бий. Монголын гурван сая иргэний өмнө яаран сандран үндэслэл муутай мэдээлэл хийж, олон нийтийн өмнө  архидан согтуурч, харилцан зодолдож нэгнийхээ аминд хүрлээ гэж хэлсэндээ Монголын цагдаа, цагдаагийн ажилтан эмэгтэй талийгаачийн гэр бүл, аав ээж, ах дүү нараас нь уучлал гуйж нэр төрийг сэргээж өгөх ёстой.

Үхсэний хохь, амьдын зол болоод өнгөрөх вий гэсэндээ би сэжигтэнтэй холбоотой баримтуудыг дэлгэж тавьсан юм. Б.Махбал маш сайн, хүн зодоод алчихааргүй зөв хүн байсан гэж зарим хүмүүс бичээд, яриад байгаа болохоор л тэр шүү дээ. Тэр хүн маш сайн, зөв хүн байсан бол архи уугаад гэм зэмгүй нэгэн залууг зодож амь насыг нь хөнөөх үү.

-Албан тушаалын төлөө хүний амь хөнөөсөн гэж та хардаж байгаа. Ингэж хардах үндэслэл нь юу вэ?

-Хэрэгт холбоотой баримт нь ойлгомжтой илэрхий байна шүү дээ. Төрийн захиргааны төв байгууллага бүхэл бүтэн яам тамгын газарт хүний амийг ноцтойгоор хороосон хэрэг гарлаа. Хэдэн газрын дарга нар нь өөр хоорондоо хуйвалдан  талийгаачийн араар ажлын байранд нь санаархан дарамталж байгаад амь насыг нь хөнөөлөө.  Төрийн нарийн бичгийн дарга нь  хүртэл талийгаачийн эсрэг хуйвалдсан гэж сонссон.   Нэг хүний эсрэг таван хүн оролцсон бүлэг хэрэг гэж хардаж байна. Тавуулаа архидан согтуурч байхдаа мөрөөрөө ажлаа хийж байсан залууг өрөөндөө  дуудаж авчраад тархи руу 8-9 удаа  бөмбөг шиг өшиглөж амийг нь хөнөөснийг санаатай хэрэг гэж би хувьдаа харж байгаа. Энэ бол албан тушаалын төлөөх хүн амины ноцтой хэрэг. 

-Талийгаачийг төрийн жинхэнэ албан хаагч байгаагүй, сонгон шалгаруулалтдаа тэнцээгүй гэсэн яриа гараад байгаа?

-Талийгаач 2017 онд өөрийнхөө ажлын байран дээр төрийн албан хаагчийн сонгон шалгаруулалт зарлуулж, төрийн жинхэнэ албан хаагч болох хүсэлтээ  Төрийн нарийн бичгийн даргадаа удаа дараа тавьж байсан юм билээ. Ж.Бат-Эрдэнэ дарга  “Удахгүй таны орон тоон дээр сонгон шалгаруулалт зарлана, түр хүлээгээд ажлаа тайван хийж бай” гэж хэлдэг байсан гэсэн.  Гэтэл  өнгөрсөн гуравдугаар сард талийгаачид мэдэгдэлгүй түүний ажлын байран дээр сонгон шалгаруулалтыг  хуйвалдан зохион байгуулж С.Дорждагва тус шалгалтад оруулсан байсан талаар талийгаач эхнэртээ ярьж байсан юм билээ. 

Тэр ч бүү хэл талийгаач өрөөндөө камер тавиулмаар байна. Янз янзын юм ярьж орж ирээд байх юм.  Ёстой хэл амтай ажил юм гэж гэр бүлийнхээ хүнд хүртэл ярьсан байсан.

-Та талийгаачийн гэр бүлтэй хэдэн удаа уулзсан бэ?

-Нэг удаа уулзсан. Талийгаачийн гэр бүл шүүхийн шийдвэр шударга гараасай л гэж   хүсч байна.  Талийгаач амиа алдсан өдрийнхөө өглөө  эхнэртээ “Маргааш ажиллаад амралтаа авлаа. Тэгээд чинийхээ алдарт эхийн одонгийн найрыг хийж, хүний ганц хүүг дөрөв болгож гоёсон ханиараа гангарна” гэж хэлээд гэрээсээ эрүүл саруул инээд алдаад гарсан байдаг. Харамсалтай нь, тэр оройгоо нөхөр нь гэртээ, үр хүүхэддээ эргэж ирээгүй.

 -Талийгаачийн ажлыг авах гээд байсан С.Дорждагвын талаар танд  мэдээлэл байна уу?

-С.Дорждагва 2014 онд Зам тээврийн яамны ХШҮДГазарт сэжигтэн Б.Махбалыг даргаар ажиллаж байх үед мэргэжилтнээр ажилд орж байсан юм билээ. Б.Махбалтай нэг нутаг усных гэсэн. 2014 онд Б.Махбал  яамнаасаа явахдаа “Би чамайг газрын дарга болгоно” гэж амлаж байсныг нь түүнтэй хамт ажиллаж байсан хүмүүс гэрчилдэг гэсэн.  2016 онд ЗТХЯ-ны сайдаар С.Ганбатыг ажиллаж байх үед Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр (одоо ажиллаж байгаа) С.Дорждагвыг ХШҮДГазрын дарга болгохоор сайдад санал болгож оруулж ирээд чадаагүй.  Яг тэр үед талийгаач саналаа хүргүүлж тус албанд очсон юм билээ.   Тиймээс эрх мэдэл, албан тушаалын төлөө хүний амь хөнөөсөн хүмүүс хууль хяналтын гадна үлдэх учиргүй.  2017 оны өвөл ТЗУГ-ын даргаар Б.Махбалыг ирснээс хойш С.Дорждагва тэр хоёр ойр ойрхон уулздаг, хамт архи уудаг, хөдөө гадаа цугтаа явдаг гэсэн мэдээлэл ч надад ирж байна. Тиймдээ ч С.Дорждагва гэдэг хүний ааш авир нь улам гаарч талийгаач  руу удаа дараа “Чиний өгсөн үүрэг даалгаврыг би биелүүлж чадахгүй, би удахгүй чиний ажлыг  авна” гэх зэргээр агсам тавьж хэрэлддэг, дарамталдаг байсан тухай сонссон.  С.Дорждагва өөрийн ХОМ-дээ “Лотос” компаниа мэдүүлээгүй. Төрийн албаны цалингаар шинэ машин худалдан авч, хувийн хауснууд бариулж байгаа гэж хүмүүс надад хэлээд байгаа.

-Б.Махбал хувьдаа олон компанитай, 10 гаруй ашигт малтмалын лицензтэй, төрсөн дүү нь нэг тэрбумын үнэлгээтэй компанитай. Баянзүрх дүүрэгт хэд, хэдэн орон сууцтай. Төрсөн хүү 21 настай хүү нь М.Билгүүн нь найман үл хөдлөх хөрөнгөтэй. Машиных нь тоо бүр замбараагүй гэж та хэлсэн. Б.Махбал төрийн албанд насаараа ажиллаж байсан хүн биз дээ. Яаж тийм их хөрөнгө цуглуулсан байх уу?

-Б.Махбал  дөрвөн ч хувийн компаниа ХОМ-дээ мэдүүлээгүй. Түүний эхнэр нь эм, эмийн бөөний худалдаа, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Эм Би Би Жи” компани мөн олон салбар эмийн сантай гэдэг. Төрсөн дүү Б.Лхамсүрэн нь нэг тэрбум төгрөгийн дүрмийн сантай “Тэнгэр Ази инвест” ББСБ-тай.  Б.Махбал хурдан морь уядаг. Чиний хэлснээр насаараа төрд ажилласан хүн яаж ийм их хөрөнгө цуглуулсан байж болох вэ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ХарамсалтайХарамсалтай
9
ЗөвЗөв
6
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

131 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2018-10-11 116.84.217.62

Тэнэг авгай больж үз. Ийм юмнууд төрийн толгойд бна гэхээр бөөлжис цутгаж бна

Zochin 2018-10-11 103.26.194.78

Oyundariig demjine olon tumen yaj shiidhiig harj bgaa shyy unen yumnii tuluu bid temtsehed belen shyy Buruu shiidver gatahgyi gedegt itgej haejdee suuna busad gahsuun yagaad tag bna .Iim todorhoi asuudald duugai bgaa ne tiffin hyn yamar hyn be gedgiig heleed egch bgaa yum .

Мангал 2018-10-11 202.179.31.32

Оюундарьд баяр хүргэе. Наад хууль шүүхийнхэн чинь шуд л хуйвалдаад яаж чмэднэ. Сайн хяналт тавьж байгаарай. Бид нар ч ажигаж байя. Шудрага ёсны төлөө хамтдаа явна шүү. Дорждагва бол яах аргагүй оролцсон хамжи алалцсан л нөхөр шүү дээ. Түүнийг давхар сайн харж л байя.

зочин 2018-10-11 202.21.127.170

энэ Махбал Дорждагва хүн үү араатан л байн өөрсдий нь адилхан үхдэл болго

ЗӨНЧ 2018-10-11 202.9.43.169

ЕР НЬ ЭНЭ ХЭРЭГ ШУУД БОЛОН ДАМ УТГААР ИХ ОЛОН ХҮНИЙ ХУВЬ ЗАЯАНД НӨЛӨӨЛНӨ

СЭЛЭНГИЙН НОГООЧИН ДАНЖААДУУД 2018-10-11 202.9.43.169

ЖАРГАЛТУЛГЫН ЭРДЭНЭБАТ ОЮУНДАРЬ ГОМБОСҮРЭН БҮГД НО-ТОЙ БАЙЖЭЭ ГЭЖ

Зочин 2018-10-11 43.242.241.86

оюундарь гишүүнийг дэмжинээ бусад эмэгтэй гишүүд хаана явнаа арчаагүй шаарнууд

zochin 2018-10-11 77.136.42.155

hilgaich emgen vhdee

иргэн 2018-10-11 202.179.25.160

....яаран сандран үндэслэл муутай мэдээлэл хийж, олон нийтийн өмнө архидан согтуурч, харилцан зодолдож нэгнийхээ аминд хүрлээ гэж хэлсэндээ Монголын цагдаа, цагдаагийн ажилтан эмэгтэй талийгаачийн гэр бүл, аав ээж, ах дүү нараас нь уучлал гуйж нэр төрийг сэргээж өгөх ёстой.... энэ чётой зөв

zochin 2018-10-11 103.87.255.66

Энэ Дорждагва гэж юун хүн бэ, энэ нөхөрт нэлээд асуудал байх шиг

Зочин 2018-10-11 37.187.129.166

Махбал ч хүний оронцог байжээ.

Асуулт байна??? 2018-10-11 202.179.24.62

Төрийн жинхэнэ албан хаагчийн ар гэр нь хувийн компани ажиллуулж болохгүй ТӨРИЙН ТӨЛӨӨ ЧӨМГӨӨ дундартал ажил ТА ЯДУУ байх ёстой гэсэн үг үү????? Тэгэхээр яаж гэр орноо тэжээх үү? Жишээ нь /уучлаарай талийгаачийн ар гэрийхнээс зохисгүй зүйл асууж байгаад уучлалт гуйж байна/ эхнэр нь эм, эмийн бөөний худалдаа, эмнэлгийн тоног төхөөрөмж ханган нийлүүлэх үйл ажиллагаа эрхэлдэг “Эм Би Би Жи” компани мөн олон салбар эмийн сантай гэдэг. Ар гэрийг нь эхнэр нь аваад явж байж болохгүй юу??????

Зочин 2018-10-11 202.9.40.40

Махбал албан тушаалаа ашиглан авилгалаар хөрөнгөжсөн нь тодорхой. Тийм учраас албан тушаалын төлөө нэг нэгнээ алж байгаа юм. Ийм хүмүүс 25 жилийн ял авах ёстой. Мөн ерөнхийлөгчийн өршөөл энэ тэрд хамрагдах ёсгүй.

Зочин 2018-10-11 178.118.91.52

turd chumguu dundartal ajillana gj baidaggyi aashaa uurchlugduj aluurchin boldog l baihgyi yu.yaduu baih estoi geegyi olon huis bairtai avgai ni ard tymniig shulj hugatsaa ni duussan em taria shahaj hymiisiig aldag ajiltai iim buzar hymyysiig umuuruh chi ulsad yu ch hiigeegyi 21 nastai xyy geed bgaa mal l bna daa

irgen 2018-10-11 178.118.91.52

Oyundari gishyynd bayarlalaa.tsagdaagiinhnii buruu medeelel hamtran arhidsan gesniig zalruulj ugsund.Mahbald nasaar ni urshuuld hamragdahgyi yalaar yallah ter ih idej uusan hurungiig ni huraaj 4 hyyhdiig ni 4 huis 4 mashin 4 deed surguuil tugsguhud zoriulah setgel sanaanii hynd daramtad orj deeshee tenger hol dooshoo gazar hatuu yavaa zaluu gants bie emegteig nasaar ni amidrah hurungiig aluuchnii avilgiin hurunguus garguulah heregtei.byh hurungiig ah dyy avgai hyyhdiinh ni ulsiiin tusuvt oruul

Зочин 2018-10-11 139.5.216.250

Төрийн албаны ажилтны шалгалт өгөлгүйгээр гаднаас шууд яамны газрын дарга болсон хүнийг их хурлын гишүүн яагаад хамгаалж орилоод байгаа юм бэ? эрх мэдлээ ашиглаж шүүх цагдаад нөлөөлөх гээд бна уу. Өөр хийх ажил алга уу? Гишүүнээ. Согтуучуулийн зодоон 2ууландаа гай тарсан ийм хэрэг гарч л байдаг биз дээ. Ирвээс хамгаалагч хүүгийн амийг хөнөөхөд ингэж орилох чинь яасийн. Тэр чинь жинхэнэ санаатай аллага байсан биз дээ

зочин 2018-10-11 202.21.106.152

МАН ын үед л бие биенээ бүлчихээд байх болтой юм аа ?? ..Булаацалдаж байгаа мөнгөний хэмжээ нь их болтой догоо ..

МӨНГӨ ХҮНИЙГ ХҮН БИШ АРААТАН БОЛГОЖЭЭ 2018-10-11 66.181.185.223

Мөнгө хөрөнгө хүнийг эвдэж хүн биш араатан болгож байна л даа.

Зочин 2018-10-11 66.181.187.218

бугд л илт байна цагдаа бол найдваргкй хэний ч толоо ажилахад бэлэн улс

зочин 2018-10-11 59.153.112.135

гишүүнээ эхэлсэн ажлаа дуустал үр дүнг олон нийтэд мэдээлээрэй энэ аллага төрийн алба ямар болсныг бодитойгоор нь харуулж байна энэ зүгээр аллага биш байна зохион байгуулалттай албан тушаалын аллага байна алуурчин ерөнхийлөгчийн хүн бол ерөнхийлөгч өөрөө цаазалдаг ялаа сэргээнэ гээ биз дээ төрийн албан хаагчийг ажил дээр нь олуулаа нийлж алсан тэр алуурчнаа амийг амиар авах нь зүйд нийцнэ

Зочин 2018-10-11 202.9.40.236

Энэ хүн амины хэрэг бол төрийн албаны ялзралыг л харуулж байна.Алуурчин Манбал бол шуулуухан хэлэхэд Женкогийн хүн гэдгийг нуугаад байх юу байхав ! Женкогийн тушаал зааварын дагуу алуурчиныг сайд Бат-эрдэнэ ажилд авсан байж таараа.Мөн ардын намын үед төрийн албанд ажиллагсад зэрлэгээр бусдад алуулах юм даа.Ер нь бол алуурчин Махбал бол төрийн албаны 60 тэрбумын бие төлөөлөгч шүү дээ,

mgl 2018-10-11 202.9.42.116

turd dandaa hulgaich nar uurlejee.

Зочин 2018-10-11 208.98.222.50

зөв шүү гишүүнээ. энэ хэрэг явдалд та анхаарлаа хандуулж хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргуулж үхтэлээ баяжсан тэр алуурчидын хөрөнгийг хүртэл хураалгах хэрэгтэй шүү дээ.

Зочин 2018-10-11 203.91.115.251

ганц ч болов УИХ-ын гишүүн дуугарч байгаа нь яамай даа, Эмх замбараагүй байдал хэтэрснээс л ийм юм болж байна ш дээ

Нягтлан 2018-10-11 112.72.9.110

Эрүүл мэндийн яам нягтлангаар Төрийн нарийн бичгийн дарга тавьж байхад төрийн мэргэшсэн албан гэж ярих нь илүү биз дээ

zochin 2018-10-11 202.126.89.216

novsh nariig tsaazaar avaachee

Tuvshinjargal 2018-10-11 103.10.22.185

Avgai enuugeer yum olj dolooh sanaatai kkkk

eh hyn 2018-10-11 64.119.26.203

Mahcjinbaliig hyyliin daguu unen zuv shiideerei buruu shiidver gargaval ard olon temtsene shyy olon unchin huuhed haniig eh hynii hyvid mash ih urivdej bna

Зочин 2018-10-11 66.181.166.36

ooroo turd ajillasan hun baij yaj ingej bayajvaa? baigal orchnu yamand baihdaa shonhor zaraad olson mungoo TSE gedeg guanznii suljee baiguulj yadarsan oyunuudyg horduulj hoosluulaad, tegeed hyatadaas mungo avch haluun togoo neesen biz dee. ingej bolohuu

e 2018-10-11 139.5.217.83

Balai teneg avgai nas barsan huneer PR hiihees icheesei !! Turiin yamnii gazriin darga hun daramtluulaad deerelhuuleed hetsuu baihad n ter ued nii tuslahgui yasan um be

Асуулт 2018-10-11 202.55.188.38

Ажлын бус цагаар архидан согтуурч байгаад амиа алдсан, хүн амины хэргийн хохирогч болсон. Гэтэл яагаад татвар төлөгчдийн мөнгөнөөс 36 сарын цалинтай нь тэнцэх тэтгэмж олгодог билээ?\nХууль эрхзүйн үндэслэлийг нь тайлбарлана уу!

Зочин 2018-10-11 174.214.19.187

Ajliin bairan deer,ajiliin zagaar arhidalt ehelsen uchir.Taliugaach arhi uugaagui.mundag boloh gej bitgii dongod.

. 2018-10-11 66.181.160.110

Turin nariin ni zoriud songon shalgaruulalt zarlalgui DOrjdagviig tavih gej budlian uusgesen bn.Hovdiin hovdoguud Jenkogiin bool hiij sain olson bn...

Зочин 2018-10-11 66.181.160.110

Turin nariin ni zoriud songon shalgaruulalt zarlalgui DOrjdagviig tavih gej budlian uusgesen bn.Hovdiin hovdoguud Jenkogiin bool hiij sain olson bn.

Zochin 2018-10-11 64.119.26.203

Ter hairan saihan zaluu giin tuluu zuv yumnii tuluu yavsan bna taniig demjij bna ynenii tuluu tuushtai yavaarai teriin yalzraliig baga ch gesen boditoi barimttai yarij bgaag hyyliinhan erh bish anhaaraldaa avah biz ee

Зочин 2018-10-11 202.21.96.134

Чи болон чиний хамсаатнуудын хийсэн бузар нүгэл нүдээрээ гарч байгаа нь энэ. Өөрөө аль нам гэдэгт нь харъяалалтай явдаг хүн юм бэ? Та нар өөр хоорондоо л нэг нэгнийгээ алсан юм биш үү. Төрийн төлөө ажлаа сайн хийгээд явж байгаа сайхан төрийн албан хаагчид үхэх ч үгүй насаараа төрд ажиллаад болж байна аа. Та нар бузарлаад гүйгээд байгаа биз дээ, Тэгээд өөрсдийн хийсэн бузараа зүгээр яваа хүмүүсийн тархи угаагаад, их мэдэгч болж яриад л,хэн нь ч зөв яриад хэн нь ч худлаа яриад байгаа юм бүү мэд.

Зочин 2018-10-11 64.119.21.213

ХУВИАРАА МӨРДӨГЧ ХИЙДЭГ АВГАЙ ЮМ УУ ИХ ХУРЛИЙН ГИШҮҮН ЮМ УУ ?

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-11 66.181.167.194

чи жанхуу юу? яасан өмдөндөө дусаасан уу, хогийн новшийн оркуудын бөөс өө. үтэр түргэн огцроод зайлаад өгөөч

Зочин 2018-10-11 46.14.247.165

medrel muutaa, bitgii muruud.. shar hadandaa uhej dald or.. ih darvalzaj baigaa shu chi

Mongol 2018-10-11 64.119.18.217

46 tai hogiin ork oo. 66 yag uneniig helsen, janhuu battulgiig ogtsruulya.

Зочин 2018-10-11 202.21.117.194

Оюундарь гишүүн талийгч анхнаасаа намын ажилд оролцож явсан намын хүн байсан гэдгийг тодорхой ярьсан байна. Төрийн алба улс төрөөс хараат бус байна гэсэн хуулийг хэрэгжүүлээгүйгээс эхлэлтэй... Талийгч 2 жил үүрэг гүйцэтгэгчээр явсан. Төрийн албаны зөвлөл мэдээж хуулиа биелүүлэхийг шаардана. Сул орон тоо гарсан тохиолдолд сонгон шалгаруулалт явуулах ёстой боловч шууд л тавигдсан. Улс төрчид үүнд буруутай шүү яг үнэндээ.

Зочин 2018-10-11 202.21.117.194

Зарим зүйл худал мэдээлэл байна. Махбалын аав нь Ховдынх ээж нь Булганых. 2014 онд Махбал ЗТХЯ-нд ажиллаж байгаагүй. Талийгч бол яаманд шууд газрын даргын албан тушаалд Ганбат сайдын үед томилогдсон. Уг нь төрийн албаны хуулиар бол мэргэжилтэн ахлах мэргэжилтэн хэлтсийн дарга газрын дарга гээд албан тушаалын шат ахиулж томилох зааллтай юм байна лээ. Одоо мерит зарчим гээд их ярьж байгаа. Талийгч Ерөнхий сайд Эрдэнэбатын сонгуульд ажиллаж байсан ЕС-ын хүн гэсэн тодотголтойгоор яаманд ирж байсан.

Boldbaatar 2018-10-11 59.153.113.114

chinii naad bichij bgaii chne hurtel hudal bna! tiim l sain meddeg yum bol neree gargad helchech

Буваа 2018-10-11 202.131.232.114

Махбалыг өмөөрөөгүй шүү! Хүн алсан хүн ялаа үүрэх л ёстой. Гэхдээ талийгч Хуульзүйн “Сүлд” дээд сургуулийг эрхзүйч мэргэжлээр төгссөн гэнэ. Тийм ямар сургууль байдаг юм бол? Хойноос ирээд хот минийх гэгчээр яаж яваад ЗТЯ-д ийм алуулахаар местэнд оччихов оо?

Зочин 2018-10-11 66.181.186.156

Harin tiim

Зочин 2018-10-11 59.153.113.114

Ter surguulina odoo uur surguulitai negdtsen bgaashuudee. Bitgii ingej yum meddeg yum shg tsarailaldaaa!

Зочин 2018-10-11 202.21.96.134

Та үнэнийг бичжээ. Хайран залуу алуулсан байдаг. Гэтэл хөдөө дунд сургуулийн багш байсан ч гэх шиг. Яаж иймэрхүү боловсролтой хүн Зам тээврийн аудитын газрын даргын ажилд орж чаддаг, хийж чаддаг байна аа. Энэ залууд гадаад хэл нь ч алга, замын тээврийн инженерийн боловсрол нь ч алга. Ёстой солиотой юм аа. Хүмүүсийн яриаг сонсож байхад энэ амиа алдсан залууд яамныхан нь дургүй байсан гэсэн, онцгүй залуу байсан гэсэн гэж ярьж байна аа. Махбал нь яахав нэг тийм хүн ажилладаг л байсан юм байх аа.

Зочин 2018-10-11 202.21.96.134

Энэ амиа алддаг залуу өөрөө жоохон юмтай байсан юм шиг. Юу бодож тийм албан тушаал дээр очдог байна аа. Монгол улсад баригдаж байгаа бүх автозам, төмөр зам, зам гүүр, ашиглалтанд хүлээн авах болно, стандартад тэнцэж байгаа эсэх гээд л, тендер шалгаруулна. Юу ч мэдэхгүй, 1 хувийн хуулийн сургууль байж байгаад алга болсон бололтой, төгссөн гэнэ, дунд сургуульд түүхийн ч юм уу багш байжээ, Юу ч мэдэхгүй хүн их бүдүүн зүрхтэй байдаг, юу ч мэдэхгүй байсан ч хамаагүй албан тушаал дээр очоод авбал боло

МОНГОЛЫГ ЯЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-11 66.181.167.194

энэ залууг алсан жанхуу чинь цэвэрлэгчийн ажилд ч тэнцэхгүй ш дээ. Тэгээд одоо яах вэ? Жанхууг бас огцруулах ёстой юм биш үү?

Зочин 2018-10-11 46.14.247.165

chi haana l bol haana erunhiilugchtei holbootoi medee buhen deer erunhiilugchiig doromjilj, gutgej muu buhend holbogduulj ih davralzaj baigaa shuu.. ene orond chini huuli tsaaz, tsagdaa gej bas baidag yum shu..chamaig medeed l baigaa shu.. umhii amt aa..

Mongol 2018-10-11 64.119.18.217

46 tai novsh oo, harin chi amaa medeerei. 66 yag chin uneniig helsen, janhuug ogtsruulahiig demjij bna.

зочин 2018-10-11 202.9.42.1

НОЁН СОЛИОТ

Зочин 2018-10-11 202.21.96.134

Яаманд насаараа ажилласан луу гарууд байна, яамныханы нүд нь бүлтийгээд л, хүмүүсийн дургүй нь хүрээд л байхгүй юу, эцсийн эцэст хүмүүс шударга ёсыг нь хүсдэг. Их сургууль төгссөн үгүй нь бараг тодорхойгүй нөхөр нь өөрийнх толгой дээр гараад суучихсан. Ямар сайндаа, муу ч сайн ч хамт ажилладаг яамны хүмүүс, зодсоных нь дараа хамт байсан хүмүүс нь бүгд хаяад яам уруугаа гүйлдээд орсон бичлэг нь үлдсэн гэсэн. Энэ бүгд төрийн албыг улс төрийн бохирын 00 болгосны тод жишээ. Төрийн албыгСайн самар

Зочин 2018-10-11 202.9.42.1

хувийн дээд төгссөн гар гсэн жаргалтулгын эрдэнэбатын сонгуулийн штабт ажиллаж байсан түүний шууд нөлөөгөөр энэ өндөр местэнд томилогдсон

Zochin 2018-10-11 202.9.43.169

СУРАГГҮЙ СУРГУУЛЬ ТӨГСЖЭЭ

Зочин 2018-10-11 43.242.243.160

Монголын шүүх засаглал ялзарсан зүгээр өнгөрөөж магадгүй шүү. Ялангуяа наад алуурчин Махбал чинь Женкогийн хүн гэсэн

Зочин 2018-10-11 202.126.89.35

Хэрэг хийгчдийг бөөнд нь яллах цаг нь болсон.

zochin 2018-10-11 66.181.187.205

Dvgnelt ni garaagvi bhad ene abgai ingej yarij bolohgvi sh de

Зочин 2018-10-11 49.0.141.65

Дорждагва новш эргээд очсон байгаа . Зайлуулаарай

Дэлдэгч 2018-10-11 103.57.93.205

Муухай дуракуудыг беенд нь яллах естой.

QWE 2018-10-11 202.55.188.43

MAXNII MASHIN MASHINDAAD MASHINDAAD HAYACIHJEE

wer 2018-10-11 202.55.188.43

odoo ingeed max bolloo doo

Зочин 2018-10-11 202.126.89.243

Энэ өөрөө аягүй баян гэсэншт.

zochin 2018-10-11 203.91.115.249

энэ хүн чинь харин бизнес хийдэг байсан гэсэн шүү

Зочин 2018-10-11 66.181.168.220

mahbal gedge bol erduu l MAHLAAD BAIDAG MAHNII MASHIN l gesen ug bh daa

!!!!!! 2018-10-11 150.129.141.203

Махбал мэтийн юу ч хийхээс буцахгүй, балмад нахальный, хүн сүрэг бий болжээ!!! Зөвхөн төрд ч биш, ерөөс нийгмийн бүх салбарт ийм түнтгэрүүд жоом мэт олширсон нь төрийн албыг мөнгөөр худалддаг практик тогтоосноос эхтэй!!! Санаачлагч автор нь Н.Энхбаяр!!! 2000 оны сонгуулийн дараагаас төрийн албыг мөнгөөр худалддаг “ломбард” бий болгож, цүнх барьж гүйдэг банди нар төрд шургалах үүд хаалгыг нээж өгсөн цагаас хойш төр засагт ийм цөөврүүд шавсан!!! Анхных нь СЗХ-ны дарга Бадрааг алсан этгээд!!!

Зочин 2018-10-11 203.91.115.251

За бас юун Энхбаяр вэ. Тэрнээс чинь хойш хичнээн үеэрээ л хоёр нам төр барьлаа

Жоомнуудыг устга!!!! 2018-10-11 150.129.141.203

Махбал мэтийн юу ч хийхээс буцахгүй, балмад нахальный, хүн сүрэг бий болжээ!!! Зөвхөн төрд ч биш, ерөөс нийгмийн бүх салбарт ийм түнтгэрүүд жоом мэт олширсон нь төрийн албыг мөнгөөр худалддаг практик тогтоосноос эхтэй!!! Санаачлагч автор нь Н.Энхбаяр!!! 2000 оны сонгуулийн дараагаас төрийн албыг мөнгөөр худалддаг “ломбард” бий болгож, цүнх барьж гүйдэг банди нар төрд шургалах үүд хаалгыг нээж өгсөн цагаас хойш төр засагт ийм цөөврүүд шавсан!!! Анхных нь СЗХ-ны дарга Бадрааг алсан этгээд!!!

Батаа 2018-10-11 107.77.173.8

ЖЕНКО-гийн балаг ойр мөддөө тасрахгүй,харж л байгаарай....

Иргэн 2018-10-11 103.212.119.106

Зам тээврийн сайд байсан Бат-Эрдэнэ ч танхай завхай эр шүү дээ. Тэр бузар үүрэлсэн яамыг бут авах хэрэгтэй. Яргачинд ал.

Ff 2018-10-11 66.181.186.75

Ter baterdene gol zahiaalaghc n shdee, mahbalaar damjuulan daramtalj bsn

Зочин 2018-10-11 202.55.188.34

Shalgah ni zuv ter Mahbaliig undeslelgui hurungujsun hergeer ni, buruu argaar olson heden tugrug ni hatgaad suuldee iim yumand hurgej bgaan

Zochin 2018-10-11 103.26.193.95

Mash bayun hun shuu sain shslga

Зочин 2018-10-11 202.179.24.198

энэ хэргээр улстөрийн ашиг хонжоо олж, нэр хүндээ өсгөх хэрэг байхгүй. ямар аймаар улстөржүүлж байнаа. гай хэнийг ч тойрдоггүй.

Зочин 2018-10-11 59.153.113.114

Harin uls turiin allaga ch bj mgdguishd. Zuv l yum yrijineshd ene aluurchniihne talaar hamag bulhaigne ilchilj baij ter huni ard hen hen baisniig ard tumen medeh ystoi. Oilgoj bainuu ta? ur huuhdee bodood ireeduidee ydj shudarga unenge bii bolgoldoo

шударга байгаарай даа 2018-10-11 203.91.115.46

авилгалтай тэмцэх газар, эрүүгийн цагдаа гээд олон газар шалгах хэрэгтэй юм байна даа

Зочин 2018-10-11 59.153.113.13

ББСБ гэдэг хэн нэг даргын авилыгн мөнгийг, ойр тойрных нь хмс өөрийн нэр дээр эргэлдүүлж бдг, энэ бол маш нийтлэг 90% нь ийм бгаа. Тэр лхамсүрэн гэдэг судлаад үзэхэд л Махбалын авилыгн мөнгө гдг нь тодрохой болно.

ЗОЧИНзочин 2018-10-11 103.212.118.115

Махбалын баян гэж юу байхав?дандаа гэмт хэргийн замаар олсон бузарын юм,түүнийг буудан хороох хэрэгтэй

зочин 2018-10-11 124.158.105.50

энэ гишүүн гэх эмэгтэй өөрийгөө хичээгээсэй ,өөрөө бас яаж баяжсан билээ дээ БОЯаманд байхдаа Барсболд Түмэнхүү нартай хамтарсан гээл нэр нэг хэсэг сонсогдоол байсан санагдах юм ,арай л 1 өнцгөөс нь харж албаар мушгин гуйвуулаад байх шиг шударга л бай л даа

Зочин 2018-10-11 122.201.24.3

цуутай хүүхэн байсан биз дээ

zochin 2018-10-11 202.131.230.238

шүүхийн шийдвэр шударга гараасай гэж хүсч байгаа бол ярилцлага өгөгч энэ талаар энд тэнд ярихаа болих хэрэгтэй

иргэд 2018-10-11 103.212.118.115

Хууль цааз зүйл анги гэдэг бол гэмтэнд ял хариуцлага тооцохоос гадна,гэмт хэрэг үйлдэхийг санаархсан олон хүн уг үйлдлээсээ татгалзахад хүргэж байдаг урьдчилан сэргийлэх асар их ач холбогдолтой эрхийн акт юм шүүдээ,хэрэвээ С.Элбэгдорж гэгч нэр хүнд хөөцөлдсөн шуналын тулам цаазын ялыг байхгүй болгоогүйсэн бол энэ гэмт хэрэг,мөн ялын зүйл ангигүй болсоноос хойш гарсан нүд хальтирч сэтгэл хямармаар хэргүүд ямар нэг хэмжээгээр цөөн гарах байсан нь маргаангүй зүйл гэндгийг анхаараачээ.

Zochin 2018-10-11 43.228.131.212

Oyundari gishuun mundag shudraga hun bn.Busad bertegchinguud haana bn.

Зочин 2018-10-11 43.228.131.212

BURHAN TENGER MIN ENE NUGELTENGUUDIIG NIRGEED UGUUCH.BURHANII SHIITGELEES HENCH ZUGATAJ CHADAHGUI.GOMBOSURENGIIN AR GERIINHNIIG BURHAN IVEEG

ЗАЛУУ 2018-10-11 203.91.115.45

2 намд монголын татвар төлөгчдын мөнгө ээлжилж идүүлсээр бөөн өр ширэнд орсон хүмүүс л гадуур дүүрэн бна даа

Зочин 2018-10-11 66.181.187.118

Төмөр замын хэргээс болж амиа алдаж байгаа 2 дахь хүн нь талийгаач энэ залуу. 1дэхь нь сэтгүүлч Болормаа. Эдгээр хүмүүс чин үнэний талд зогсож байсан учир луйварчин алуурчдын хувьд өшөөтэй байж л дээ. Женко женко чиний балаг ч дуусахгүй гэж дээ.

зочин 2018-10-11 202.9.42.1

ЧИ ИНГЭЖ ХҮН ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ТЭР ЭМЭГТЭЙГ СОЛОНГОСТ ХҮНД ӨВЧНӨӨ ЭМЧЛҮҮЛЭЭД ЯВДАГ БАЙСНЫ НЬ МЭДЭЖ БАЙГАА ХҮНИЙ ХУВИАР БИЧЛЭЭ

Зочин 2018-10-11 66.181.187.118

АН ын нэг луйварчин яаж ийм их хөрөнгөтэй болов. Одоо тэгээд ялаа хөнгөлөх гэж л элдэв юм зохиогоод яваа юм биздээ. Манай хуулийнхан мөнгөний үнэр авчихсан хэргийг үнэн зөв шийдэж чадахгүй болж байна.АН ынхан угаасаа ийм л байдаг. Боов Муратын хэргийг сана даа. Яах ч аргагүй тэр хүүхнийг зодуулж байхыг нь харсан гэрч ам руугаа мөнгө чихүүлээд л хараагүй мэдээгүй болж бна юм.

Зочин 2018-10-11 43.228.130.158

АН биш МАН шдээ юу гэж өдийд АН хүн байх вэдээ

зочин 2018-10-11 103.26.194.34

Төмөр замын 280 сая .доллар -с үүдэлтэй хүн амины хэрэг гарсан юм уу

zochin 2018-10-11 202.21.120.82

hiih ajilgui yumuu haashaa yum be. unen zuw, bolson uil yawziig shuuh erh medel shuuhed l bga shu de

Зочин 2018-10-11 47.19.44.3

Оюундарь гишүүнийг дэмжиж байна.

amber rose 2018-10-11 66.181.161.90

Jinhene horchin awilgachin gar bsan gedeg. Iim l....laruudiig shuud tsaazlah heregtei shde.Oyundari gishuun zorigtoi duugarch bn.

Zochin 2018-10-11 185.22.224.96

Ганц уулзаад л сонссон мэдээллээ үнэн гэж боддын байх даа. Тэгээд тэрийгээ туйлын үнэн болгож ярьж байдаг. Нэг талыг барьсан мэдээлэл байна. Талийгаач зүв зүгээр байж байгаад амиа алдаагүй. Өөрөө эхэлж Махбалыг зодсон бичлэг нь байгаа гэсэн.

Зочин 2018-10-11 103.14.38.130

Зам тээврийн яам чинь просто алуурчид цугларсан газар юм биш үү. 5-ын 5-уулаа нийлж нэг хүн алдаг

Зочин 2018-10-11 202.9.43.239

Тийм их баян хүн юм бол уснаас хуурай л гарчих юм байна...

Зочин 2018-10-11 43.228.130.113

Өмхий алуурчин, гянданд баас шээстэйгээ холилдоод байж бай. Аягүй бол нам нь ял хөнгөлөх гээд хөөцөлдөж байгаа

Zochin 2018-10-11 202.126.89.210

Huuh chamd tohioldoh vii dee!

Зочин 2018-10-11 202.179.24.198

хүний зовлон өөрийнх болох үе ирдэг юмаа

Зочин 2018-10-11 202.179.24.198

юуг нь мэдэхгүй байж махбалд 10 хувь буруу өгөх хэрэггүй

Зочин 2018-10-11 43.242.241.86

Оюундарь гишүүнийг дэмжиж байна

Зочин 2018-10-11 43.242.241.86

ЗТХЯ-ны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга хийж байгаа Ж.Гантөмөр бас Говь-Алтайн хүн. Энэ хүн хаа явсан газраа хор найруулж явдаг ганц сурсан ажил нь юм шүү. Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт байхдаа бас л хор найруулж хүний муу үздэг байсан. Тийм болохоор Гантөмөрийг ч бас халах хэрэгтэй ямарч мэдлэг чадваргүй өөрөөсөө илүү хүнийг үздэггүй тийм л хүн

Зочин 2018-10-11 126.35.2.233

muu pizdaa nar bygd yhej dald orsoosoiiii

Зочин 2018-10-11 202.21.106.162

Амьдрал дээр ийм муухай мөнгөний төлөө, албан тушаалын төлөө явж бгаа хүмүүс баыдаг шдээ . Яг тмйм хэрэг энд болж өнгөрч хүний амийг хөнөөсөн хэрэг гарсанд их харамсаж бг

Зочин 2018-10-11 202.21.106.162

Оюундарь гишүүн шиг шударга үнэнийг хэлж ярих зоригтой гишүүн алга, эх хүн, эмэгтэй хүн учраас ард нь үлдэж хоцорсон хүүхдиыг бодоод манай хууль үнэн мөнийг олж шүүгээсээ гэдэгийг гаргаж тавьж бн. Гишүүн эмэгтэй зоригтой үнэний төлөө баримтууд гаргаж хэллээ

Зочин 2018-10-11 193.57.67.241

Энэ эмэгтэй рүү яагаад дайраад байгаа юм. Харин ч зоригтой илчилж байна. 4 бяцхан хүүхдийг өнчрүүлсэн муухай алуурчинд зохих ялыг нь өгөөсэй. Төрийн албанд насаараа ажиллаад ийм хөрөнгө хураана гэдэг бас л шалгах ёстой асуудал байх.

Зочин 2018-10-11 182.160.36.94

махбал АН-ы алуурчин шүү дээ. намын дарга нь бас алуурчин. 2020 онд 60 тэрбумаас болж ахиад л АН-ы алуурчид гараад ирэх вий дээ. МАН намаа ми овогт нараас хурдан цэвэрлээч ээ.

iiim hergiin ard mash ih mungunii asuudal baigaa baih daa 2018-10-11 43.228.129.155

1321321

Зочин 2018-10-11 203.91.118.180

МАХБАЛЫГ ӨМӨӨРЧ ЫАЙГАА ЮМ БИШ ШҮҮ. УНШЛАА. ТӨРИЙН ТҮШЭЭ ИХ ХУРЛЫН ГИШҮҮН АТЛАА ЖИНХЭНЭ ХОВ БАЗСАН БАЙНА. БОДИТ МЭДЭЭЛЭЛД ТУЛГУУРЛАЖ ХҮНИЙГ МУУЛ ДАА.

Уншигч 2018-10-11 202.70.44.38

Яамар муухай юм бэ, төрийн албан хаагчид албан тушаалын төлөө яахаас ч сйихгүй байх нь ээ,

Зочин 2018-10-11 103.111.68.3

Бүгд л Ерөнхийлбгчийн хүн гэдгийг мдэж байгаа. Төсөр замын хэргээс болж л амиа алдаж байгаа залуу юм байна даа тэгэхээр

МОНГОЛЫГ AЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-11 66.181.167.194

Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махбалыг албан тушаалд шахаагаар томилсон Ардчилсан намын бөгөөд Оркуудын Ерөнхийлөгч Жанхуу Баттулга сайн дураараа огцор!!!

Моош 2018-10-11 103.111.68.3

Махбал бол Сайд асан Бат-Эрдэнэ-н сайн найз МАН-ын хүн шүү дээ Бат-Эрдэнэ Уул уурхай яаманд оруулсан тэндээс өөрөө сайд болонгууд Зам тээврийн яаманд авчирсан АН засаг барьж байх үед ажилгүй байсан. Эрхэм тэнэг гишүүнээ танай нам шүү

МОНГОЛЫГ AЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-11 66.181.167.194

МОАХ-н гишүүн Махбал гэгч хулгайчийг Зам, тээврийн хөгжлийн яаманд өөрийн тагнуулч агентаар шургуулсан хүн жанхуу баттулга биш гэж, бас дээрээс нь тэр Махбал гэгч алуурчин нь оркуудын бөөс жанхуугийн Монгол улсыг хорлож хохироосон 280 сая долларын хэргийг дарах гэж байгаад хүн алсныг чи ичихгүй алаагүй гэж хэлээч!!!

МОНГОЛЫГ AЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-11 66.181.167.194

Ж.Бат-Эрдэнэ, Б.Махбал хоёрын цаад эзэн нь оркуудын бөөс жанхуу гэдгийг одоо тэнэг ч хүн мэдэж ойлгохтойгоо байна. Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ.

МОНГОЛЫГ AЛСАН ЖАНХУУГ ОГЦРУУЛЬЯ ! 2018-10-11 66.181.167.194

Гар нь Махбал ч толгой нь алуурчин Жанхуу! Монгол улсын Зам тээврийн салбар жанхуугийн мэдэлд бүрэн байсан гэдэг нь бүрэн нотлогдлоо. Жанхуугийн хүн гэж өөрийгөө зарлаж явдаг байсан Махбалыг ухна хүрэлсүхтэй тохирч томилсноо одоо булзаад хэрэггүй ээ. Жанхуу чиний огцрох асуудал одоо бол зөвхөн цаг хугацааны асуудал. Чи хичнээн “Монгол тулгатан, Цензургүй яриа” –гаар ард түмний тархийг бөмбөгдөөд ч нэмэргүй!!! Сонгуулийн амлалтаа биелүүлэхгүй байгаа, дээрээс нь Зам, тээврийн хөгжлийн яаманд Махба

Моош 2018-10-11 103.111.68.3

Махбал бол Сайд асан Бат-Эрдэнэ-н сайн найз МАН-ын хүн шүү дээ Бат-Эрдэнэ Уул уурхай яаманд оруулсан тэндээс өөрөө сайд болонгууд Зам тээврийн яаманд авчирсан АН засаг барьж байх үед ажилгүй байсан. Эрхэм тэнэг гишүүнээ танай нам шүү

ламбаа 2018-10-11 182.160.36.94

махбал АН-ы алуурчин шүү дээ. намын дарга нь бас алуурчин. 2020 онд 60 тэрбумаас болж ахиад л АН-ы алуурчид гараад ирэх вий дээ. МАН намаа ми овогт нараас хурдан цэвэрлээч ээ.

Зочин 2018-10-11 27.123.214.2

Энэ авгай хэний мэдээллээр ийм зүйл ярьж яваагаа мэдэж байгаа юм болов уу, айлын авгайн яриа шиг л баахан юм хольж хутгаад

Зочин 2018-10-11 58.108.125.67

Гадуур махбал нь жээнкогийн тушаалаар төмөр замын луйварийг шалгаж байсан гэмгүй залууг нухсан гэж ярилцах..

Эмэгтэй хүн 2018-10-11 202.131.249.202

Үнэнийг хэлж буй төрийн түшээ эмэгтэй рүү бүү дайр. Арчаагүй эрчүүдийг бодвол үгээ хэлж байгаа Оюундарийг дэмжиж байна.

Зочин 2018-10-11 202.21.117.194

Ганц уулзаад л сонссон мэдээллээ үнэн гэж боддын байх даа. Тэгээд тэрийгээ туйлын үнэн болгож ярьж байдаг. Их хуралд ийм юмнууд сууж байх гэж

Зочин 2018-10-11 202.21.106.109

Ene avgai demii zuil yarisan baina. Huniig horongo chineegeer ny gaduurhaj bolohgui ee. Bas ene hun Selengiin ard tumniig oortoo tatah gej mordon baitsaaltand bgaa hergeer show hiij bolohguishde.

Зочин 2018-10-11 202.21.106.158

ЭЦГИЙН ХИЙСЭН ГЭМИЙГ АР ГЭР, ЭХНЭР ХҮҮХЭД, НАЙЗУУД, САНХҮҮГИЙН ХАМТРАГЧ НАРТ НЬ ҮҮРҮҮЛДЭГ ХУУЛЬ ПРАКТИК ДЭЭР АМЕРИКА, БРИТАНИ, ӨМНӨД СОЛОНГОС ЗЭРЭГ ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ, АРДЧИЛСАН ОРНУУДАД ҮЙЛЧЛЭЭД ЯВЖ БАЙГАА ШҮҮ. МАНАЙД ЯАГААД ГЭМТ ХЭРГИЙН ХАМТРАГСАД, ХАМЖИГЧИД НЬ ХЭРГЭЭС МУЛТРААД БАЙНА ВЭ.

Иргэн 2018-10-11 59.153.113.95

Энэ авгай өөрийн хөрөнгөө яаж босгосноо бас ярьмаар юм. Махбал шигээ амьтан доо.

Зочин 2018-10-11 202.70.33.242

Алуурчин мах-бол Ерөнхийлөгч Женкогийн гарын шавь, Монгол ална.

zochin 2018-10-11 43.228.131.45

Mongoliin shuuh unen zuv shiideesei. Iim muuhai aluurchnii tolgoig ilj yal zavshuulj yavch bolohgui. Oyundari gishuund bayarlaj baina. Zorigtoi baina. Ger buliinh ni umnuus bayarlalaa gej helmeer sanagdlaa.

Zochin 2018-10-11 150.129.143.127

Taliigchin ar ger argaa baraad l nutgin gishuuded hansan bn. Gishuun ni anhaarlaa handyulj bg ni yu ni shou bdagiin. Huuli hynaltiin baiguullaga mungu darga nart uilchildeg bolsoniig bugd l medej shuumjilj bg sh dee.

zochin 2018-10-11 202.70.42.102

Mahbal metiin bag zuusen aluurchid ih baigaag uguisgehgui. Dotroo har muu snaa uvurtlun amidragsad olon baigaagiin neg ni. Gevhch hezee ch sainaa uzehgui iim muuhai aluurchid

Зочин 2018-10-11 202.70.42.102

Mongoliin shuuh unen zuv shiideesei. Iim muuhai aluurchnii tolgoig ilj yal zavshuulj yavch bolohgui. Oyundari gishuund bayarlaj baina. Zorigtoi baina. Ger buliinh ni umnuus bayarlalaa gej helmeer sanagdlaa.

"Шудрага Махбал" 2018-10-11 202.179.24.138

Женкогийн нэг салбадай нөгдөөхөө өмөөрөхгүй яах юм!

Зочин 2018-10-11 202.179.30.194

энэ авгайг сонгосон хүмүүс нь хууль саначилж бодлого боловсруул гэж сонгосоноос камерын өмнө шоу хийж улсын яллагч хий гэж сонгоогүй л байлтай. ийм л хүмүүс их хуралд ороод байхаар чинь ерөнхийлөгчийн засаглалыг дэмжихээс яхав дээ.