Нийслэлчүүд өнтэй өвөлжиж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.10.11-нд нийтлэгдсэн

Нийслэлчүүд өнтэй өвөлжиж чадах уу?

Нийслэлчүүд өнтэй өвөлжиж чадах уу?

“News” агентлаг долоо хоног бүрийн пүрэв гаригт “Яам агентлагаар сонин юутай вэ” буланг бэлтгэн хүргэдэг билээ. Энэ удаагийн дугаарт Эрчим хүчний яамыг онцолж байна. Хунгар цас, хүйтэн жавар хаяанд ирсэн тул эрчим хүчний салбар өвөлд бэлэн эсэхийг тодрууллаа.


Өвөлжилтийн бэлтгэл 94 хувьтай байна

Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 1938 ажил хийхээр төлөвлөснөөс хэрэгжилт 94 орчим хувьтай байна. Нүүрс нийлүүлэгч “Багануур”, “Шивээ-Овоо”, “Шарын гол” компанийн бэлтгэл ажлын явц дунджаар 76 хувьд хүрчээ. Өвлийн улиралд гэр хорооллын 154 мянган хэрэглэгч орой, шөнийн цагийн хөнгөлөлтөд хамрагдахаар байна.  Нийслэлд халаалтын 68 уурын зуухыг буулгаж, улс, нийслэл, аж ахуйн нэгж, орон сууцны 139 барилгыг төвлөрсөн дулаанд холбох ажил хийгдэж байна. Ингэснээр энэ өвөл халаалтын 68 уурын зуух утаа ялгаруулахгүй гэж төлөвлөжээ.

Нам даралтын зуухыг төвлөрсөн дулаанд холбож байна

Халаалтын улиралд БЗД-ийн 4, 5, 22 дугаар хороонд байрлах Их засаг сургууль орчмын 16 ширхэг, Маахуур толгойн орчмын 25 ширхэг, БЗД-ийн цогцолбор сургууль орчмын 12 ширхэг нийт 53 халаалтын зуухыг “Амгалан” ДС-ын сүлжээнд, СХД-ийн 22-р хороо 0151 дүгээр цэргийн анги орчмын 15 ширхэг, ХУД-ийн 7, 8 дугаар хороо, 60 дугаар сургууль 118 дугаар сургууль орчмын 68 ширхэг нам даралтын зуухыг төвлөрсөн дулаан хангамжийн системд холбож, агаарын бохирдлыг бууруулах бодит арга хэмжээг авч ажиллана.

ДЦС IV-т дахиад гэмтэл гарахгүйн төлөө ажиллана

Өнгөрсөн сард ДЦС IV-т техникийн саатал гарсны улмаас хот даяар тоггүй болсон. Энэ аваарын талаар Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн “ДЦС IV-ийн хоёр генераторт гэмтэл гарсан. Үүнийг нягталж, шалгасан. Өвлийн ачаалал дууссаны дараа генераторыг шинэчлэх ажлаа үргэлжлүүлнэ. Одоо бол дахиад эрчим хүчний саатал гаргахгүйн төлөө бид ажиллана. Гэхдээ ДЦС IV-ийн техник тоног төхөөрөмж эвдэрч, сүйдээгүй, аваар осол болоогүй учраас энэ удаагийн хохирлыг бид өөрсдийн хөрөнгөөр зохицуулах боломжтой.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж