Төр хүүхэд хамгааллын эсрэг бодлого баримталж байна гэв

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Төр хүүхэд хамгааллын эсрэг бодлого баримталж байна гэв

Төр хүүхэд хамгааллын эсрэг бодлого баримталж байна гэв

“Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ирэх 2019 оны улсын төсөвт хүүхэд харах үйлчилгээний санхүүжилтийг 2.6 тэрбум болгож, бууруулжээ. Энэ нь өмнөх жилийнхээс нэг дахин буурсан үзүүлэлт юм.  Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хаах, төр хүүхэд хамгааллын эсрэг бодлого баримталж байна гэж тэд үзжээ.

Өнгөрсөн онд хүүхэд харах үйлчилгээнд улсын төсвөөс 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилт тусгаж байсан. Үүний ачаар нийт 431 төвд 5275 хүүхэд хамрагдаж, 1024 ажлын байр бий болсон байна. Хүүхэд харах үйлчилгээнд 80 тэрбум төгрөг зарцуулах ёстой ч бид 5.8 тэрбумд багтаан шийддэг байсан. Төрд үүсэх ачааллыг бууруулж, хүүхэд хамгааллын бодлогыг бодитоор хэрэгжүүлдэг гэдгээ хурал зохион байгуулагчид онцолсон юм. Тиймээс тус холбооноос Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ, УИХ-ын гишүүдэд төсвийн мөнгийг бууруулалгүй хэвээр үлдээх шаардлага тавьж байна гэдгээ илэрхийллээ.

М.БААСАНДЭЛГЭР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж