Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл | News.MN

Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл

Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл

​2246 иргэнд зарлан дуудах хүргүүлснээс ердөө 38 нь тэнцжээ

Цэрэгт тэнцэх эрчүүдгүй болж буй Монголын эмгэнэл

2018 оны II ээлжийн цэрэг татлага энэ сарын 19-нд эхэлнэ. Үүгээр 2000 онд төрсөн 18 настангууд зарлан дуудах хуудсаа гардаад байгаа. Монгол Улсын Үндсэн хуулиар 18-25 насны эрэгтэйчүүд нэг жилийн хугацаат цэргийн албыг хаах ёстой. Цэргийн алба хаасан залуусыг төрийн жинхэнэ албанд авахаар хуульчилснаас хойш цэрэг татлагад хамрагдагчийн тоо харьцангуй өссөн ч сүүлийн хоёр жилд буурсан гэж албаны хүн хэлж байна. Цэргийн алба хаагчдын тоо нууцын зэрэглэлд байдаг учир энэ талаар дэлгэрэнгүй тодорхой тоо хэлэх боломжгүй. Гэхдээ нэгэн аймгийн төвийн цэрэг татлагын дүн мэдээг энд жишээ болгон дурдая. 2017 оны II ээлжийн цэрэг татлагаар Хөвсгөл аймгийн Мөрөн сумын цэргийн насны 2246 иргэнд зарлан дуудах хүргүүлэхэд 1098 залуу комисст бүртгүүлж цэргийн үзлэгт оржээ. Үндсэн хуульд заасан иргэний үүргээ гүйцэтгээгүй 1148 иргэн тус цэрэг татлагаас зугатсан байна. Харин үзлэгт орсон 1098 иргэнээс 268 нь эрүүл мэнд, 266 иргэн ар гэрийн гачигдал, 412 нь сурагч, оюутан гэсэн шалтгаанаар хасагдаж, 38 залуу албанд морджээ. Өөрөөр хэлбэл зарлан дуудах авсан залуусын 1.7 хувь нь цэргийн жинхэнэ албанд татагдсан гэсэн үг. Нэг аймгийн төвийн хэмжээнд 38 эр шүү дээ. Зарим мэдээллээр нэг сумаас ганцхан хүн цэрэгт татагдсан ч дуулдаж байна. Байнгын армитай улсын хувьд хангалтгүй үзүүлэлт.

Залуус бие бялдрын доройтлоор цэргийн албанд тэнцэхгүй байна

Манай улсын хуулиар хэдхэн тохиолдолд л цэргийн албанаас чөлөөлөх заалттай. Цэргийн албанд тэнцэхгүй болохыг эмч тогтоосон, эхнэр нь хөгжлийн бэрхшээлтэй, насанд хүрээгүй өнчин дүүтэй, хөгшин эцэг, эхтэй, сэжигтэн, ялтан гэх мэт арван хуруунд багтах зовлонд чөлөөлөх хуудас өгдөг. Цэрэг армидаа онцгой анхаарал хандуулдаг орнууд эрчүүдийг ар гэр, ахуй амьдрал, эрүүл мэнд, эрх мэдэл, хөрөнгө чинээ хамаарахгүй албадан татдаг. Үүнийг хоёр Солонгосын жишээнээс тодорхой харж болно. БНАСАУ-ын хуулиар 17 нас хүрсэн иргэн бүр цэргийн алба хаах ёстой. Эрчүүд нь 13 жил, эмэгтэйчүүд гурван жилийн хугацаанд цэргийн албыг хаасан байх хатуу хуультай. Тус улс эмэгтэйчүүдийг сайн дураар цэргийн албанд татдаг байсан бол 2015 оноос албан ёсоор татах хуультай болсон аж. Мөн эрчүүд нь 10 жилийн алба хаадаг байсан ч 2013 оны өөрчлөлтөөр гурван жилийг нэмжээ. Харин Өмнөд Солонгост 18 нас хүрсэн эрчүүд албан шаардлагаар 27 сар цэргийн жинхэнэ алба хаах ёстой. Алдартай нэр, хөрөнгө чинээ тэнд үйлчлэхгүй.

Хажууханд нь 13 жилийн цэрэг армитай “дайсагнагч” хөрш байхад арга ч үгүй юм биз. БНСУ цэргийн алба хаагаагүй, зугатсан, бултсан иргэнээ урвагч гэж тооцдог тул чөлөөлөх тухай ойлголт байдаггүй. Харин спортын амжилт үзүүлсэн тамирчдаа харж үздэг тал бий. Тэр ч үүднээс саяхан Индонезид болсон Азийн наадмаар аварга болсон тамирчдыг цэргийн албанаас чөлөөлөх болзол гаргаж байв. Цэргийн албанаас чөлөөлөх боломжийн төлөө өрсөлдөөнд хөлбөмбөгийн эрэгтэй баг нь аваргалж баярлан уйлсан бол мөнгөн медаль хүртсэн жудо бөхийн алдарт бөх Ан Чанрим харамсан нулимс дуслуулж зогссон билээ. Цэргийн албанаас зугатах бус тамирчны амжилт тасалдах учраас тийн харамсан уйлж байгааг ойлгож цөхөх юун. Ингэлээ гээд хүн ам олонтой гэлтгүй түүнийг цэргийн албанд татаж л таарна. Харин манай улсын цэрэг татлагын дүн мэдээ жил ирэх тусам буурч байгаагийн нэг шалтгаан аархсан баян нь мөнгөөр ацаглах, аргагүй нэг нь дүйцүүлэх албыг сонгох боломжийг олгосонтой холбоотой. 2017 онд Засгийн газраас цэргийн албыг дүйцүүлэн хаах төлбөрийн хэмжээг таван сая төгрөгөөр тогтоосон нь барагтай айлын бардаг даваа биш.

Тиймдээ ч боломжгүй зарим нь дүйцүүлэх албыг сонгон ажлын хажуугаар дайчилгаанд оролцдог болсон. Цэрэгт тэнцэх эрсийн тоог бууруулж байгаа гол хүчин зүйл залуусын бие бялдрын доройтол. Хөвсгөлд явагдсан цэрэг татлагын тоо баримтаас ч энэ нь тодорхой харагдаж байна. ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт хүүхэд, залуусын бие бялдрыг хөгжүүлэх хөтөлбөр хаягдсанаас дорой биетэй, доожоо муутай залуус олширчээ. Биеийн тамирын хичээл бие бялдрын хөгжлийн эзэмшвэл зохих норматив биелүүлэх хөтөлбөртэй байсан ч 2000 оноос хойш энэ бодлого алдагджээ. 2014 онд баталсан Бага, дунд боловсролын сургалтын хөтөлбөрт ч анхан шатны мэдэгдэхүүн заахаас бус цэрэг татлагад тэнцэхүйц норматив биелүүлэх иргэн бэлтгэх үг өгүүлбэр алга. Уг нь тус нормативаар төгсөх ангийн эрэгтэй сурагч багадаа л 100 метрт 60 секунд гүйж, гар дээр 60 суниан, турникт 20 татчих хэмжээний биеийн хөгжилтэй болдог байв. Харин өнөөдөр 20 кг гурил дийлэхгүй, арвын хувин ус даахгүй тав алхаад амьсгаадах ээмэгтэй эрчүүд гудамжаар дүүрэн байна.

Мөн үүн дээр цахим орчны хэрэглээ, дэлгэцийн донтолт цэргийн насны залуусыг сур мэдэхгүй сулбагар, үг даахгүй үлбэгэр болоход нөлөөлж байна. Өөрөөр хэлбэл утас маажиж, дэлгэц ширтсээр туулга уусан туниагүй, дуулга даахгүй унхиагүйчүүдийн “арми” бий болжээ. Цэргийн албанд тэнцээгүй залуусын олонх нь харааны чадвар гүйцэхгүйгээс чөлөөлөгдөж байгаа нь цахим донтолттой бас холбоотой. Ийм залуус цахим тоглоомын газар л хурууны бядыг харуулж, ялалтын шидийг үзүүлж байна. Тэднийг цэрэгт явсан эрчүүдээс ялгаварлан гадуурхах төрийн бодлого ч хангалттай бий. 1990 оноос хойш төрсөн залуус цэргийн алба хаагаагүй бол төрийн албанд ажиллах боломжгүй. Бүр парламентын гишүүн болох эрхийг ч хязгаарласан. Сонгуулийн тухай хуульд УИХ-ын гишүүнд нэр дэвшихийн тулд цэргийн жинхэнэ алба хаах үүргээ биелүүлсэн байхыг шаарддаг болсон. Өнгөрсөн сонгуулиар яг энэ заалтаас болж цөөнгүй эр өндөр сэнтийд залрах хувь дутсан байна билээ. Харин цэргийн жинхэнэ алба хаасан эрсийг төрөөс харж үзэх хуулийн заалт дээрхээс гадна бас бус бий.Тухайлбал, Цэргийн албаны тухай хуульд “цэргийн алба хаасан хүнийг халагдаад ирэхэд нь заавал ажлын байраар хангах” тухай заасан байгаа. Ийм давуу байдлыг хүн бүрт олгохын төлөө залуусын бие бялдрыг хөгжүүлэхэд онцгойлон анхаарахгүй бол PC тоглоом дээр байлддаг бэлтгэл армиар яах ч билээ.

Эх сурвалж: “ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ” СОНИН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
59
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
11
БурууБуруу
10
ХахаХаха
8
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

43 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Монгол залуу 2018-10-10 103.9.89.226

Цэрэг ямар ч хэрэггүй бөөн зардал тэгээд ч одо үед конопоор байлдана тэрний оронд боловсролоо дээшлүүлэе

Avatar

Mongol zaluu 2018-10-10 203.91.115.55

saixan manaraa p.. bn da. xutgatai xalz tulwal chi utasaa maajaad suux uu. knopoo xaigaad gvix vv

Avatar

Гантулга 2018-10-10 103.9.89.234

Ажилд ороход цэргийн алба хаасан эсэхийг хардаг...Энэ нь дайн тулаан болох гэсэндээ биш. цэргийн алба хаасан хүн наад зах нь хүнээс үг сонсож, үг дааж сурсан байдаг. Одоо манай залуучуудыг хараад байхад ер нь үг сонсож сураагүй юм л бол авгай нар шиг хэрүүл хийх гэдэг болчихсон байгаа юм.

Avatar

Heeheheuehe 2018-10-10 66.181.161.54

Za ystoi baga hutsaaraa bid nar ymar huiten daini uyd amidarch bgaayu. Tsereg armi beltgel ghiin. Hezee modgui dain tulaan boloh geh bgayu. Ypon uls tsereg armi bhgu bolovsrolooroo terguuled bolj l bn. Yg uneniig helhed enhiin tsagt tseregt zoduulj neg jil aldsnaas bagshiin hicheeleer huls dusluulj bolovsrol avsan ni deer.

Avatar

Lol 2018-10-10 103.212.116.103

Sursan medlegee hergjeed dara tom yarisan ni deer

Avatar

их мэдэг 2018-10-10 202.9.42.113

Дэлхий өөрчлөгдөж байна. Удахгүй Монгол Улс, Ази тив, Европ гэж хуваагдахаа болино. Нэгдсэн нэг үндэстэн болно хүн төрлөхтөн гдг.

Avatar

bagsh 2018-10-10 103.57.92.121

hutsalda chi

Avatar

Goy shala 2018-10-10 49.0.137.82

Hhhahaga

Avatar

Зайл 2018-10-10 202.9.42.113

За ёстой дураараа хуцаж байх шив дээ... Арвын битон ус ч дийлэхгүй гэх шиг хахаа...

Avatar

Зочин 2018-10-10 223.54.36.241

Biye byaldriin shaltgaanaas bolood tentsdeggui gj bichij bga setgvvlchtei yu yarihav dee. Minii medeh 100 howguun dotroos 5 ni l tiim bga. \n\nGol ni tseregt yawaad eremdeg bolood irehiig hen ch husehgui bga yum. Tend chin hagas araatanjsan medrel amitad busdiig yaj tamlahdaa mergesheed baij baidag gedgiig irsen hun bvr batalj baihad. \n\nBatamsai guain “Deglegchded deg heregtei” gd niitlel baidag daa. 19-r zuunii nohtsol baidal onoodor ch heweree yum bilee.

Avatar

үхэр монгол 2018-10-10 112.72.11.112

солонгостой харьцуулдаг эргүү мал вэ

Avatar

asdasdadsdasd 2018-10-10 124.158.93.79

3n jil daraallaad tsereg tatlagaar orloo ..ajiglaad baihad yway gesen ihenh zaluuchuud tentsdeggu...yagaad yunaas bolood gedgiig ni medkuee..ene gehdee heterhiii 1 taliig barisan medeelel baina

Avatar

TG 2018-10-10 66.181.161.65

Ywii gsniin shuud awaad ywchixd yadin zda

Avatar

bgii 2018-10-10 203.91.115.43

manai uls tom airmaar er ni ydiin hiliin margan dotoodin zurchliig arilgh tuwshindl bvl boloo odoo chini hunii hucheer bish tehnilogiin hucheer uzdeg bolson tsag.Tegleech albadan tatval uls chini tsergee tejeej chadgu hha neeh tom ulsuudiiin jisheeg avaad bh ym orchnoo jhn medreldee.

Avatar

Зочин 2018-10-10 66.181.161.17

Ugaasaa vnen shd irj bgaa tsergvvd n xetsvv xariutsaj bga darga nar n vnen zowtson archaagvu xeden tsergvvdeesee bolj vrgelj zagnuulj zoduulj vglvvlj chichlvvl xoolgoj tuulgaj bdag bolson ch boloogvi ch darga nariin buruu tsalingaa xasuuldag ydartsan xedn xvmvvs archaagvi xeden tsergvvdiin tsustai tolgoi sewstei gvzeeg bvten blgax gj zowdog gexdee tsereg bolgon tiim bish .

Avatar

Tseegii 2018-10-10 66.181.168.131

Bi ooroo emegtei khun l dee. Gekhdee Mongoliin bukh zaluus tseregt yvaad irvel ydaj l omsokh khuvtsas, yrikh zuil ni oor bolokh bolov uu gej boddog. Ingeed kharakhaar nariin omd omsson, urt ustei er em ni medegdekhgui zaluuchuud olon boljee. \n Tsergiin alba ni ch ter sakhilga battai, khool khuns saitai8 khangamj undurtei baikh kheregtei. Khen ch gesen ur khuukhdee tsergiin alband yvuulchikhaad akhij kharakhgui baival yamar khetsuu baikh be. Mongol ulsad tsereg ers kheregtei.....................

Avatar

Ы 2018-10-10 139.5.216.160

Яваад л ирсэн аав ээждээ харагдаад болоод л байна. Харагдаж чадахгүй бол тэгэд тэр цэргийн арчаагүйгээс л болдын

Avatar

Зочин 2018-10-10 159.253.145.183

chi yahaw aztai l bhgv yu

Avatar

balai awgai we 2018-10-10 64.119.16.154

hun yuugaa umsuj laagaa idne uu luuwangaa idne uu chamd ymar hamaa bnaa balai awgai mine tegj ih huseed bgan bol huuhed duu naraa tseregt ywuulaach

Avatar

Зочин 2018-10-10 124.158.92.14

hun am tsootei manai uls ihenh chadvartai erchuul ni gadagchaa garaad ybsan mongotei zarim ni mongoor duitsuuleed haaj bna zarim ni oyutan ingeed hen tseregt yvah um tsergiin albanaas ali neg nam baraadah sonirholtoi boljee

Avatar

иргэн 2018-10-10 64.119.16.202

цэрэгт явлаа гээд яах юм эх орон нь сүйрээд газар нутаг нь гамшиг болчихсон байхад монголд байгаа хэд нь намын нөхдүүд, жирийн ядуучууд, тэтгэврийн хөгшид, нялхас, худлаа шоу цэнгээн брэнд хөөсөн хэдэн хоосон толгойт гэсэн л хүмүүс байна Гадаадад төгссөн гээд томроод байгаа хэд нь хоосон онол хагас дутуу сурсан хэл хэлбэрдэлт өөр эх орондоо хэрэгтэй юм сурч чадаагүй л ирж эсвэл нөгөө л нэг брэнд гэсэн дэлгүүр нээнэ тэгээд л боллоо чааваас гэж

Avatar

haagii 2018-10-10 103.242.44.167

100m 60sek guine gen uu alhsan ch amjina sh dee ha ha

Avatar

zolboo 2018-10-10 66.181.161.103

ahahahh hled yu ghev harin gar deer 60 turnik 20 gdg bs chnga shu

Avatar

Soldier 2018-10-10 66.181.161.115

Xxa. Brag molxood ywsan ch amjxaar bnshd.

Avatar

иргэн 2018-10-10 64.119.16.202

цэрэгт явах хүн байгаа юм уу ихэнхийг нь гадагш нь гаргачихсан биз дэээ монголдоо албаар ядуу дорой амьдруулаад гадагшаа явахаас өөр аргагүй байдалд оруулж байна шүү дээ залуучуудыг тэгээд үлдсэн хэд нь намын наана цаана гүйсэн хэдэн нөхдүүд л байна ирээдүй тун бүрхэг байна хүн амын өсөлт хөгжилт энэ бүхэнтэй шууд хамааралтай ТӨРД ГАРСАН НАМУУД ЗАЛУУСАА ГАДАГШ НЬ ЯВУУЛААД ЭЗЭНГҮЙ ХОЙГУУР НЬ УХАХЫГ НЬ УХААД ЗАРАХЫГ НЬ ЗАРААД ҮЛДСЭН ХЭДЭД НЬ ЯМАР Ч МЭДЭЭЛЭЛ ӨГӨХГҮЙ ХАРАНХУЙ ЯДУУ АМЬДРУУЛЖ БАЙНА

Avatar

зочин 2018-10-10 202.180.218.40

Цэрэгт явсан сайхан эрчүүд эрэмдэг зэрэмдэг болоод ирж байна. Ирэхгүй нь ч бас байна. Ийм байхад хэн явъя гэж бодох вэ. Би л лав явахгүй.

Avatar

Зочин 2018-10-10 203.91.112.146

Eniig bicheed baigaa gulug uuruu tseregt yavsnuu \nMongol er ni tsereg armiar yadag yum be kheen orchin ued khuukhde tsereg gej nocshin gazarluu yavuulj archaagui avilgad idegdsen bolovsrolgui yumnuudar zaalguulj deerelkhuulekhiig khusej baikjhav ter turiin alba malba geed khutsaad bailkj khereghgui Mongo,l ugaasa mukhuj baigaa khuukhde Mongold amidruulakhiig khusekh khun orchin ued baikhgui Mongold avilgachid tednii bugs dologchid uldeg tegeed bugdeeree 20 jiliin dotor mukhuj sunug

Avatar

Chamd zoriulaw 2018-10-10 66.181.161.123

Zail sda mine

Avatar

dd 2018-10-10 66.181.168.131

Хайран сайхан цагаа оркуудтай цуг юу ч хамгаалаад байгаагаа мэдэхгүй өнгрөөх хүн яаж байхав дээ. Тэгээд ч 76 г хамгаалаад байна уу улсаа хамгаалаад байна уу хэн мэдлээ

Avatar

Зочин 2018-10-10 66.181.168.131

Хайран сайхан цагаа оркуудтай цуг юу ч хамгаалаад байгаагаа мэдэхгүй өнгрөөх хүн яаж байхав дээ. Тэгээд ч 76 г хамгаалаад байна уу улсаа хамгаалаад байна уу хэн мэдлээ

Avatar

Зочин 2018-10-10 66.181.168.131

Хайран сайхан цагаа оркуудтай цуг юу ч хамгаалаад байгаагаа мэдэхгүй өнгрөөх хүн яаж байхав дээ. Тэгээд ч 76 г хамгаалаад байна уу улсаа хамгаалаад байна уу хэн мэдлээ

Avatar

ББ 2018-10-10 66.181.176.190

100 метрт 60 сек гүйдэг гэнээ.

Avatar

Зочин 2018-10-10 66.181.179.89

zarim gadaad yvj surah huseltei huuhduud bn. gants tolbor iin shuud tolood yvj chdhgu ni medeej. zaaval tetgeleg avna. ter tetgeleg dotor tsergiin ymr negen ymtai holboogu bh ystoi gd zaachihsn bdg ym. alband oroogu ch gdg ymu tiimerhu. bas 1 jil iluu ih zuil surch medej boloh baital zaaval tsergiin albaar boomilj 1 jil zoduulah gj ochdog ni bas arai. tgd l nuguu neg balai ymnuud ni tegj bj l er hun bolno ntr hudlaa zgr. zoduulj bj er hun boldgui ym aa uhaantnuuda.

Avatar

Зочин 2018-10-10 66.181.179.89

zarim gadaad yvj surah huseltei huuhduud bn. gants tolbor iin shuud tolood yvj chdhgu ni medeej. zaaval tetgeleg avna. ter tetgeleg dotor tsergiin ymr negen ymtai holboogu bh ystoi gd zaachihsn bdg ym. alband oroogu ch gdg ymu tiimerhu. bas 1 jil iluu ih zuil surch medej boloh baital zaaval tsergiin albaar boomilj 1 jil zoduulah gj ochdog ni bas arai. tgd l nuguu neg balai ymnuud ni tegj bj l er hun bolno ntr hudlaa zgr. zoduulj bj er hun boldgui ym aa uhaantnuuda.

Avatar

зочин 2018-10-10 202.9.43.46

Монголын Үндсэн хуулиньд монгол хүн эрүүл амьдрах эрхтэй гэж ирээд л тунхагласан одоо хардаа нөгөө ардчилал чинь бий болж Монгол ДОХ-той болж одоо хичнээн иргэн нь ДОХ-тойг мэдэхгүй мэдхийг ч хүсэхгүй төртэй намтай одоо нийтээрээ ихэнх залуус нь тэмбүү хүйтэн заг арьс өнгөний төрөл бүрийн өвчтөй ийм байхад Улс төр ард түмнээ гэх сэтгэл байхгүй ядуурал руу түлхсээр төр баригсад өр тавьж төр удирдсан болоод л өдөр хоногийг өнгөрөөж өөрсдөө хөрөнгө завшин баяжих аргаа олж байх юм даа. Улс ард түмэн

Avatar

арчаагүй эрс 2018-10-10 178.115.129.184

Өдөржингийн нүүр номоо ухаж, машин барьж, зунжин айраг наадам хэсч, авгай нар шиг комментоор хэрэлдэхээр чинь арга байж уу? Эмэгтэйчүүдэд бяраа гаргадаг атлаа цагдаа харахараа гөлөг болж, хужаа нар хүрздүүлнэ. Хүүхнүүдээ гологдоно

Avatar

Зочин 2018-10-10 203.91.115.43

uuriiguu yriad

Avatar

OD 2018-10-10 78.156.32.233

UNEHEER EMEGNEL GEEHEES YAHAV DEE.... ER TSERGIIN ALBAND TENTSEH ZALUUSGUI BOLJ, URH GEREE UUD NI TATAH ERCHUUDGUI BOLJ .... UR HUUHDUUD MAANI ETSGEEN UGUILJ..... EMS HUUHNUUD MAANI HANI IJILGUI BOLSOOR... ERCHUUD MINI DEE TA NARIIN MINI NOYON NURUU YAAGAAV DEE

Avatar

Амгаа 2018-10-10 202.131.244.210

Ингэж байхаар мэргэжлийн армитай л болмоор юм. Зардал мөнгөний хувьд ч хямд шүү дээ яс юман дээрэй.

Avatar

Амгаа 2018-10-10 202.131.244.210

Биеийн тамирын хичээл ч нээрээ гурил шүү. Дунд нь хэдэн бөмбөг шидээд л болоо.

Avatar

zochin 2018-10-10 202.21.96.212

zaa yostoi shaana biz. tosowgui geed awdguishde. yawii gsn zaluuchud zondoo bdg.

Avatar

зочин 2018-10-10 58.140.202.122

цус холилдсон эрхэмүүд төрийн тамга бариад суухаар бүх зүйл буруудаж байгаа юм даа цусандаа шингэсэн шуналын асар хүчтэй гентэй байдаг байхгүй юу .өөрсдөө ч мэдэхгүй шүү дээ.хятад хүн бол асар их эд мөнгөний шуналтай байдаг .үхэхдээ авч явна гээд мөнгө хураадаг.

Avatar

Зочин 2018-10-10 202.131.245.226

ингээд цус мус яриад мэдрэлтээд явчихнаа одоо

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж