Гавьяат жүжигчин Т.Баясгалан Төрийн ордон руу гүйдэлтэй болов

Хуучирсан мэдээ: 2010.03.11-нд нийтлэгдсэн

Гавьяат жүжигчин Т.Баясгалан Төрийн ордон руу гүйдэлтэй болов

“УИХ-ын гишүүн, кекүшюзан Д.Батбаярын гэргий болсноос хойш гавьтай уран бүтээл гараасаа гаргасангүй” гэх хатуухан шүүмжлэлийг фэнүүдээсээ сонсоод байгаа Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалан ойрмогхоноос Төрийн ордон руу ойр ойрхон очих болжээ. Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу энэ сарын 8-нд Төрийн ордны Их танхимд болсон Алдарт эхийн одонт 1000 ээжүүдийн баярт оролцож, “Ханьдаа төрсөн өдрийн халуун мэнд хүргэе” хэмээн олны нүднээ нөхөртэйгээ үнсэлцэж, хайр дурлалын бэсрэгхэн жүжиг дэглэсэн дуучин Т.Баясгалан өчигдөр Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаанд сууж, түмний нүдийг хужирлав. Гэр бүлийн хоёрыг харсан зарим хүн “Эсгий хийх газар нохой хэрэггүй гэгчээр дуучин Т.Баясгалан юу вэ” гэж эгдүүцсэн бол “Ардчилсан хүчний холбооны хуралд дуучин бүсгүй ирэхгүй бол хөг аягүй болох гээд байгаа юм байлгүй” хэмээн цаашлуулах эрхэм ч байсан. Харин хэрэгт дуртай сэтгүүлчид Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Баясгалангаас “Анхдугаар хуралдаанаас та юу хүсэн хүлээж байна вэ” гэхэд “Төрөөс чөлөөт уран бүтээлчдийг дэмжих бодлого явуулаасай хэмээн хүсч байна” гэв. Мөн дээрх хариулт дээр хань Д.Батбаяр нь давс нэмж, “Ардчилсан хүчний холбооны анхдугаар хуралдаанд би гэр бүлийн хүнтэйгээ оролцож байгаадаа туйлын сэтгэл өндөр байна” гэж хэлээд, улстөрчидтэй холбоотой онигоог нэгээр нэмээд авсан юм.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж