Болгарын сэтгүүлчийн хэргийн сэжигтнийг баривчиллаа | News.MN

Болгарын сэтгүүлчийн хэргийн сэжигтнийг баривчиллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Болгарын сэтгүүлчийн хэргийн сэжигтнийг баривчиллаа

Болгарын сэтгүүлчийн хэргийн сэжигтнийг баривчиллаа

Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлч Викториа Мариноваг  хүчирхийлж зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр сэтгүүлч бүсгүйг хөнөөсөн хэрэгт Болгарын иргэн Северин Красимиров гэгчийг сэжигтнээр татан Герман улсаас баривчилжээ.

Дотоод хэргийн сайд Младин Мариновын хэлж байгаагаар сэжигтний ДНК хохирогчийн хувцас болон цогцос дээрхтэй таарч байгаа юм байна. Сэжигтэн Красимиров нь сэтгүүлч бүсгүйн амиа алдсан Рус хотын оршин суугч бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан ажээ. Мөрдөгчид хохирогчийн гэр бүл, найз нөхдөөс мэдүүлэг авахад амиа алдсан шалтгаан нь түүний ажилтай холбоотой эсэхийг мэдэхгүй байна гэв. Молдавын паспорттай  Румины иргэнийг мөн түүний үхэлд буруутган шалгаж байгаа гэнэ.

ЭХ СУРВАЛЖ: JAPANTODAY.COM

Н.АМГАЛАНТУУЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Zochin 2018-10-10 202.131.233.190

Сэтгүүлч хүн ядахдаа улсын нэрийг зөв бичиж сурах хэрэгтэй баймаар юм. Роман улс гэж дэлхийд байхгүй. Бодоход Румын гэж бичих гээд алдсан бололтой. ийм мэдлэгтэй байж хүнээс асууж, эсвэл интернэт үзэхэд яана даа!!!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж