Болгарын эрэн сурвалжлах сэтгүүлч Викториа Мариноваг хүчирхийлж зэрлэгээр хөнөөсөн хэрэг гарсан билээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр сэтгүүлч бүсгүйг хөнөөсөн хэрэгт Болгарын иргэн Северин Красимиров гэгчийг сэжигтнээр татан Герман улсаас баривчилжээ.
Дотоод хэргийн сайд Младин Мариновын хэлж байгаагаар сэжигтний ДНК хохирогчийн хувцас болон цогцос дээрхтэй таарч байгаа юм байна. Сэжигтэн Красимиров нь сэтгүүлч бүсгүйн амиа алдсан Рус хотын оршин суугч бөгөөд өмнө нь хулгайн хэргээр ял шийтгэл эдэлж байсан ажээ. Мөрдөгчид хохирогчийн гэр бүл, найз нөхдөөс мэдүүлэг авахад амиа алдсан шалтгаан нь түүний ажилтай холбоотой эсэхийг мэдэхгүй байна гэв. Молдавын паспорттай Румины иргэнийг мөн түүний үхэлд буруутган шалгаж байгаа гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: JAPANTODAY.COM
Н.АМГАЛАНТУУЛ
Холбоотой мэдээ