МҮЭХ шатахуун импортлогчдод хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

МҮЭХ шатахуун импортлогчдод хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

МҮЭХ шатахуун импортлогчдод хариуцлага тооцох шаардлага хүргүүллээ

Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо (МҮЭХ) шатахууны үнийн талаар өнөөдөр /2018.10.10/ мэдээлэл хийлээ.

МҮЭХ-НЫ ДЭД ЕРӨНХИЙЛӨГЧ С.ЭРДЭНЭБАТ:

-Шатахууны үнэ он гарсаар гурван удаа өслөө. Оны эхэн үетэй харьцуулахад 300 орчим төгрөгөөр нэмэгдсэн байна. Хамгийн өргөн хэрэглэдэг АИ 92 бензин 1885-1920 төгрөгийн хооронд харилцан адилгүй үнэтэй байна. Энэ хэвээр үргэлжилбэл илүү их хэмжээний хохирлоор эргэж төлөх нөхцөл байдал үүснэ. Үүнийг дагаад тээврээр дамждаг бараа бүтээгдэхүүн, талх, гурил, цахилгаан дулааны үнэ нэмэгдэнэ гэсэн үг. Үнийн зөвлөл нь үнэ тарифыг тогтвортой барих үүрэгтэй. Хамгийн сүүлийн хуралдаанаар бензин шатахууны үнийг тодорхой төвшинд барих зорилгоор гаалийн албан татвар хөнгөлөхөөс эхлээд тодорхой татваруудыг шинэчлэн тогтоох, Онцгой албан татварын хэмжээг шинэчлэх, эрсдэлийн сан байгуулах саналыг МҮЭ-ийн холбооноос тавьсан. Мөн Монголбанк, Уул уурхайн яам, Сангийн яам хамтарч үнийн тогтвортой байдлыг хангах арга авах шаардлага тавьсан. Энэ нь үнэ хямд байхад бараа бүтээгдэхүүний үнийг урьдчилан тогтоож худалдаж авах, дэлхийн зах зээлд үнэ өсөх эрсдэлээс хамгаалах арга юм. Эдгээрийг хэрэгжүүлээгүй учраас бензиний үнэ өссөн гэж үзэж байгаа. Мөн бензиний чанарын асуудалд анхаарал хандуулах шаардлагатай байна. Үнийн зөвлөлийн сүүлчийн хурал дээр 100 гаруй мянган тонн хуурамч бензин орж ирсэн тухай мэдээлж байсан. Уг бензин хэрхэн татваргүй орж ирдэг, ямар арга замаар борлуулсныг тогтоох шаардлагыг МҮЭ-ийн холбооноос тавьсан” гэлээ.

Түүнчлэн өнгөрсөн нэгдүгээр сард бензиний хомсдол үүссэн. Үүнтэй холбоотойгоор МҮЭХ-ноос шалгалт хийхэд шатахуун импортлогч компаниуд 7000-8000 тонн бензиний нөөцтэй байсан атлаа бензин дууссан гэх шалтгаанаар зохиомол хомсдол үүсгэсэн байжээ. Энэ асуудалд хариуцлага тооцох шаардлагыг мөн хүргүүлсэн байна.  Мөн бензин шатахуунд татварын хөнгөлөлт үзүүлэх, нефть импортлогчид худалдан авалт хийхэд нь Монголбанкнаас дэмжлэг үзүүлэх, эрсдэлийн санг байгуулах хэрэгтэй гэж үзэж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж