Баянзүрх дүүргийн XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд нэгэн шатсан барилга байдаг. Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке гээд олон үйлчилгээний газар байсан юм. Мөн тухайн үед “East” төв нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш түймрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн билээ.
Энэ барилгад урьд нь “Улаан байшин” буюу "Батцагаан" гэдэг нэртэй шорон байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн социализмын үед шоронг нүүлгэж, арьс өнгөний эмнэлэг болсон гэдэг. Харин 1992 оноос худалдааны зориулалтаар ашиглах болсон юм.
ЦАГ НЬ 1000 ТӨГРӨГ
Тус барилга дээр өнөөдөр /2018.10.10/ очлоо. Барилгыг хашаалсан байх бөгөөд хашааг машины төлбөртэй зогсоол болгон ашиглаж байна. Машинаа зогсоолоос гаргах гэж байгаа нэгэн жолоочоос дараах мэдээллийг авлаа. Тэрбээр “Энэ зогсоолын төлбөр нь 1000 төгрөг. Харин машинаа шөнө нь байрлуулаад өглөө гарахдаа ердөө 2000 төгрөг төлдөг. Харьцангуй хямд төлбөртэй. Энэ шатсан барилга “East” төв нэртэй байсан үеэс хойш олон хүний эзэмшил дамжсан байх. Нэг удаа солонгос эзэнтэй болсон гэж байсан. Дараа нь хятад эзэнтэй болсон гэж байсан. Тэгээд олон давхар барилга барина гээд газрыг нь өрөмдөөд, судалгаа хийгээд л байсан. Манайх ойролцоох байранд байдаг юм. Хэдийгээр энэ барилга нь хувийн өмч ч шинэ барилга болгочихвол хотын үзэмжид сайхан шүү дээ” гэсэн юм.
“ТЕД МЕД” ХХК-ИЙН ЭЗЭМШИЛД БАЙДАГ
Нийслэлийн Газрын албанаас тус барилгын газрын эзэмшлийг тодруулахад “East” төвийн газар нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн “Тед мед” ХХК-ийн эзэмшилд байгаа” гэсэн юм.
Хэдийгээр хувийн өмчийг хэрхэн ашиглах, ямар байлгах нь тухайн хүний мэдэх асуудал ч нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй шатсан барилгыг тэр хэвээр нь олон жил байлгаж, төлбөртэй зогсоол болгон ашиглах нь зөв үү? Шатсан барилга хэзээ өнгө нэмэх вэ?
Сим 2018-10-10 66.181.188.85
Omnoh baishing nuraaj, orosuud yilchilgeenii towiin barilgiig dutuu bariad orhison. 13 horoololyn yilchilgeenii tov gj bsan.
Зочин 2018-10-10 202.131.253.66
Богд хааны үед Батцагаан нэртэй шорон байсан.Дараа нь социлазмийн үед засвар хийж Арьс өнгөний өвчин эмчлэх эмгэнлэг болсон.Энэ тэгэхээр маш муу хар энергитэй газар болох нь харагдаж байгаа болов уу?Энэ газрыг бүрэн халдваржуулахгүйгээр барилга барисанаас үүдэлтэй үйлдэл үргэлжилсэн байхшүү.Бузарын газрыг лам аваачих маш сайн ном уншуулж байжл үүнийг арилгах байх…
Иргэн 2018-10-10 202.131.245.58
Суурин дээр нь загвар сайтай шинэ музей барих хэрэгтэй. Үндэсний түүхийн музей нурах дөхөж байгаа шинэ байраа энд бариад орвол таарна.
Багш 2018-10-10 202.126.89.51
Өнгө засах гэдэг дээ. Энэ сурвалжлагч монгол хүн үү!
Зочин 2018-10-10 203.217.139.225
Энэ төв чинь Эрдэнэтийн Ганзоригийн өмч биз дээ???
Зочин 2018-10-10 72.52.125.60
tsetserlegt xvreelen mayagiin um bolgowol taarna da
Энхээ 2018-10-10 203.169.50.136
Би буруу сонсоогүй бол КИК БОКСЧИН Амарбаясгалангийн гэсэн шүү.
Зочин 2018-10-10 64.119.20.142
Gazriig n huraaj avaad surguuli yumuu tsetserleg bolgoh heregtei.
Зочин 2018-10-10 103.26.195.18
Хүүхдийн эмнэлэг болгоооооочээээн
худал ярихаа боль. 2018-10-10 202.126.88.47
ийст төвийн буурин дээр биш хажуу талынх нь одоо бензин колонк байгаа газарт Арьс өнгөний эмнэлэг байсан.1990 онд эмнэлэг нүүж тэр барилгыг булгасан. 1990 оны эхээр XIII хороололын үйлчилгээний төвийн зориулалтаар барьж байсан одоогийн эн шатсан барилга дутуу баригдан орхигдон оросууд манайхаас гараад явсан.1994 онд нэг бизнесмэн аваад улмаар 1997-1999 онд Triple Ace нэртэй казино болгосон. 199-2011 онуудад диско клуб худалдаа үйлчилгээний төв болон ажиллаж байгаад шатсан.Тэр цагаас хойш …
Зочин 2018-10-10 202.9.40.204
Svnstei baishin xeden ydaa shatsan lab 2 yy Manaach togtddogvi aixdaa gadaana manaachtai mashinii zogsool xiixeb dee
Mnl 2018-10-10 202.9.40.204
Svnstei baishin xeden ydaa shatsan lab 2 yy Manaach togtddogvi aixdaa gadaana manaachtai mashinii zogsool xiixeb dee
зочин 2018-10-10 202.9.41.174
Хулгайч тэмбүүтэнгүүдийн байр байсан газар өөдлөхгүй ээ
ах 2018-10-10 202.9.41.174
Энэ байшингийн буйран дээр 1965 он хүртэл урьдчилан хорих байр Батцагаан нэртэй шорон байгаад ГАНЦ ХУДАГ ашиглалтад орж шорон тийшээ нүүж оронд нь арьс өнгөний больниц ороод 13-р хороолол барих болоод буулгаж хаясан болохоос Ист төвд шорон байсан гэж элий балай юм бичээд байх юм сайн асууж судалж байж бич
Зочин 2018-10-10 202.21.127.160
Хангай зочид буудал гээд нэг балгас байна.
Зочин 2018-10-10 203.91.114.244
Neg uilchilgeenii tow bariad tureeselxed hen ch medexgui oriishd.
монголчууд 2018-10-10 182.160.36.62
оронд нь гамингийн буюу ардчилсан намын х***а өвөө нарын байгуулсан батцагаан гэж шорон байсан. худлдаа шаасан п***а вэ? энд манлай баатар дамдинсүрэн босоогоороо үхсэн билээ.
зочин 2018-10-10 49.0.135.63
манлай баатар энд байсан шоронд үхсэн биш харин одоогийн занабазарын музейн ард байсан шоронд үхсэн. одоо нэг хана нь үлдсэн байдаг. МАКС барилга барихдаа буулгасан байгаа. Араар нь тойроод сайн харвал богино гудамж байдаг байсан ул мөр бии.
Батцагаан 2018-10-10 122.201.21.156
Энэ байшин 1989 онд ашиглатад орсон, Оросууд 13-р хорооллыг барихдаа цогцолбор болгож хамт барьсан. Харин энэ байшингааас зүүн хойш буюу одоо МТ ШТС байгаа газрын хавьцаа Арьс өнгөний диспансерийн том байшин байсан. Түүнээс өмнө яг тэнд "Бат цагаан" хэмээх шорон байсан юм.