Шатсан "East" төв хэзээ өнгө нэмэх вэ?

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Шатсан "East" төв хэзээ өнгө нэмэх вэ?

Шатсан "East" төв хэзээ өнгө нэмэх вэ?

Баянзүрх дүүргийн XIII хороололд буюу Зүүн дөрвөн замын автобусны буудлын урд нэгэн шатсан барилга  байдаг.  Хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц уг барилгад хамгийн сүүлд гэр ахуйн цахилгаан бараа, өргөн хэрэглээний бараа, баар, ресторан, караоке гээд олон үйлчилгээний газар байсан юм. Мөн тухайн үед “East” төв  нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байгаад 2011 оны нэгдүгээр сард гал гарснаас хойш түймрийн дараах тэр хэвээрээ өнөөдрийг хүрсэн билээ.

Энэ барилгад урьд нь “Улаан байшин” буюу "Батцагаан" гэдэг нэртэй шорон байсан тухай учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн социализмын үед шоронг нүүлгэж, арьс өнгөний эмнэлэг болсон гэдэг. Харин 1992 оноос худалдааны зориулалтаар ашиглах болсон юм.

ЦАГ НЬ 1000 ТӨГРӨГ

Тус барилга дээр өнөөдөр /2018.10.10/ очлоо. Барилгыг хашаалсан байх бөгөөд хашааг машины төлбөртэй зогсоол болгон ашиглаж байна. Машинаа зогсоолоос гаргах гэж байгаа нэгэн жолоочоос дараах мэдээллийг авлаа. Тэрбээр “Энэ зогсоолын төлбөр нь 1000 төгрөг. Харин машинаа шөнө нь байрлуулаад өглөө гарахдаа ердөө 2000 төгрөг төлдөг. Харьцангуй хямд төлбөртэй. Энэ шатсан барилга “East”  төв нэртэй байсан үеэс хойш олон хүний эзэмшил дамжсан байх. Нэг удаа солонгос эзэнтэй болсон гэж байсан. Дараа нь хятад эзэнтэй болсон гэж байсан. Тэгээд олон давхар барилга барина гээд газрыг нь өрөмдөөд, судалгаа хийгээд л байсан. Манайх ойролцоох байранд байдаг юм. Хэдийгээр энэ барилга нь хувийн өмч ч шинэ барилга болгочихвол хотын үзэмжид сайхан шүү дээ” гэсэн юм.

“ТЕД МЕД” ХХК-ИЙН ЭЗЭМШИЛД БАЙДАГ

Нийслэлийн Газрын албанаас тус барилгын газрын эзэмшлийг тодруулахад “East” төвийн газар нь 2016 оны гуравдугаар сараас эхлэн “Тед мед” ХХК-ийн эзэмшилд байгаа” гэсэн юм.

Хэдийгээр хувийн өмчийг хэрхэн ашиглах, ямар байлгах нь тухайн хүний мэдэх асуудал ч нийслэлийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлж буй шатсан барилгыг тэр хэвээр нь олон жил байлгаж, төлбөртэй зогсоол болгон ашиглах нь зөв үү? Шатсан барилга хэзээ өнгө нэмэх вэ?

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж