Парламентын настай төрийн бодлого | News.MN

Парламентын настай төрийн бодлого

Парламентын настай төрийн бодлого

Парламентын настай төрийн бодлого

Эдийн засаг тогтворжиж эхэлснийг Сангийн сайд мэдээлэх болов.  Ардчилсан намын тавьсан бондын өрийг Ардын нам төлж яваагаа байнга л рекламддаг л даа.  Ардчилсан нам гаднаас зээл аваагүй бол МАН өр төлөхгүй байсан гэх. Үнэн хэрэгтээ МАН-ын гишүүд  ч бондын мөнгөнөөс өөрсдийнхөө компанид аваад өгчихсөн нь цагаан дээр хараар бичигдсэн баримт.

УИХ-ын 2016 оны сонгуулиар засгийн эрхэнд гарсныхаа дараагаас МАН-ынхны үг яриа, үйлдэл нь Ардчилсан нам, өмнөх засгийнхаа бодлогыг байнга харлуулахад чиглэгдэж ирсэн.  Ардчилсан намын засгийн үед хэрэгжүүлж ирсэн “Үнэ тогтворжуулах хөтөлбөр”-өөс эхлээд “Сайн хашаа”, “Сайн оюутан”, “Сайн малчин”, “Сайн хувьцаа” төслүүдийг хууль бус хэмээн зогсоож, экс сайд Б.Чойжилсүрэн эдийн засгийг хямраасан гэж бүх хүүхдэд олгодог байсан  мөнгийг 60 хувьдаж байв.

Эцэст нь  ирэх жилээс хүүхдийн мөнгийг өргөдөл гаргасан хүүхэд болгонд өгнө гэж Ч.Хүрэлбаатар сайд төсвийн төслийн ерөнхий мэдээллийг хэвлэлийнхэнд өгөх үедээ онцолжээ.  Энэ бол ерөнхийдөө сонгууль ойртсоны шинж биз. МАН-ынхны зогсоосон “сайн оюутан”, “сайн хувьцаа” хөтөлбөрүүд   зүсээ хувиргаад хэрэгжиж байгаа гэвэл бодит үнэнээс нэг их хол зөрөхгүй байх.  Жишээлбэл, Ардчилсан намыг засаг барих үед эхлүүлсэн “Сайн оюутан” хөтөлбөр өдгөө Оюутны хөгжлийн зээл хэлбэрт шилжсэн.  Зорилго, үндсэн чиглэл нь Ардчилсан намынхнаас нэг их ялгарахгүй.  Үндсэндээ бол энэхүү хөтөлбөрийн нэр нь өөрчлөгдсөн болохоос нийлбэр дүнд бол өөрчлөлт гараагүй гэсэн үг.  Гол нь “Сайн оюутан” нэрээр үргэлжлүүлбэл Ардчилсан намын ажил болох гээд байсан юм дагуу даа.

Энэ бол ганцхан МАН-ыг ч буруутгах асуудал биш. Зөвхөн  МАН-ынхан л улстөржөөд Ардчилсан намын бодлого, шийдвэрүүдийг гацааж, зогсоогоод байгаа зүйл ч биш.  Гээндээ ч, гоондоо ч гэгчээр Ардчилсан нам ч ялгаагүй засгийн эрхэнд гараад Ардын намын хийсэн болгоныг баллуурдаж, Сүхбаатарын талбайг хүртэл Чингисийн болгоод нэрийг нь сольсон шүү дээ.

Гэтэл МАН-ынхан гарч ирээд  Ардчилсан намын үед Чингисээр овоглож байсан төв талбайг жанжин Сүхбаатараар нь нэрлэхээр шийдвэрлэсэн.  Одоо цаашдаа Ардчилсан нам засгийн эрх авбал Чингисийнх болоод МАН-ынхан гарвал Сүхбаатарын болоод явахад гайхах юмгүй. Яагаад гэвэл Монголын төрд бодлогын залгамж халаа гэж огт байдаггүй. Засгийн эрхэнд гарсан болгон өмнөхөө үгүйсгэдэг, муулдаг нь   бичигдээгүй хууль, бараг жам ёсны үзэгдэл, бидний мах цусанд шингэсэн зан чанартай маань холбоотой байх.

Ялсан намын бодлого бүрэн эрхийнхээ л дөрвөн жилийн хугацаанд хэрэгждэг.  Өөрөөр хэлбэл, засгийн эрхэнд гарсан нам, бүлэглэл төрийн бодлогыг дөрөв, дөрвөн жилээр цоо шинээр хэрэгжүүлдэг гэсэн үг. Ингэхээр яаж эдийн засаг улс төр нь тогтвортой байж чадах юм бэ. Нэг нам гарч ирээд 30 мянган хүнийг ажлаас нь халдаг, нөгөө фракц нь гарч ирээд 10 мянган хүний ажлыг солиод явахаар улс нь  яаж  тогтвортой хөгжих билээ.

Ядаж л хөрөнгө оруулагчид нэг засагтай гэрээ төсөл тохирч байтал нөгөө засаг, шинэ сайд дарга нар нь гарч ирээд цоо шинэ дүрэм журам, хууль яриад унахаар гадаадын хөрөнгө оруулагчид Монголоос болгоомжлох нь зөв биз дээ. Өмнөх засгаа үгүйсгээд муулаад байгаа хүмүүстэй хэн наймаа ажил ярих юм бэ. Хамгийн хулхины найдваргүй хүмүүс болж харагдаж байгаа шүү дээ.

Монголын парламент дөрвөн жилийн настай. Монгол төрийн бодлогыг парламентаар тооцвол дөрвөн жил, засгаар нь хөөвөл ганцхан жилийн настай гэхэд бодит үнэнээс  хол зөрөхгүй. Өнгөрсөн 27 жилийн хугацаанд 16 засаг сольсон гэвэл тэр тоолонд төрийн бодлого цоо шинээр хэрэгжиж ирлээ. Тэр хэрээр Монгол өрсөлдөөнд хожигдож ирлээ гэсэн үг.

Шинэ засаг гарч ирэхдээ хуучин засгийнхаа алдаа, оноог шүүж, шүүгч болоод эхэлдэг. Ямар сайндаа л өнөөдөр Ардчилсан намын толгойтой болгоныг АТГ дуудаж, асуухыг нь асууж, шалгахыг нь шалгаж, баривчлахыг нь баривчлах билээ дээ. Маргаашийн хувьд МАН-ынхан АТГ-ын хаалгыг татаад зогсч байхыг хэн мэдэхэв.  Оюутолгойн гэрээг Монголд ашиггүй муу төсөл болсон гэж яллаж, буруутгаж л байна. Маргааш Тавантолгойн төсөл Монголд ашиггүй байсан гэж У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар хоёрыг 461 дүгээр ангид хорих юм бол бас гайхах хэрэггүй биз. Учир нь Монголд төрийн бодлого байдаггүй ялсан намын, даргын үг бодлого нь болдог.

Төрийн бодлого парламентын настай болсонд өнөөдөр олон хүн тогтолцоогоо буруутгаж байна. Мэдээж, тогтолцооны гажиг бий ч тогтолцоог хэрэгжүүлдэг нь ч, гажуудуулдаг нь ч  хүн өөрөө биш гэж үү.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

lodon 2018-10-10 98.237.202.230

mongol uls erunhiilugchiin zasaglaltai boloh heregtei.\n1. togtvortoi 4-8 jiliin hugjiliin tuluvlult, songuuliin togtolzoo, tatvariin togtolzoo,hugjiliin hitulburtei bolno.\n2. hariuzlaga toozohod amar bolno odooniih shig 76 hunii dund zamharrahgui\n3. 1.8 jiliin nastai zasag baiguulj toglodog namuudiin togloom humigdana\n4. oros hytadiin haraat bolno totalitar deglem togtono gej hudlaa surtal yavuuldag humuust helhed eh oronch mongol huugee mongolchuud songoj chadna

Зочин 2018-10-10 64.119.18.73

Манайх одоо шинээр үндсэн хуулиндааөөрчлөлт оруулжөөрчлөх хэрэгтэй болсон болоогүй хүмүүсийн цуглуулага их хурлын хэрэг бараг алга 3 хан сая хүн амтай манай орны хувьд нэг удирдлагатай бүтэцийн өөрчлөлт хийх хэрэгтэй гэхдээ тэр удирдагч нь ард түмний хяналтанд байхаар хатуу хуульчилж шүүх засаглал ньчадварлаг альч нам төрийн хараат бус чадварлагхуулийг ягштал сахидаг шийдвэр маш хурдан гаргадаг төрийн цомхон чадварлаг тогтолцоотой хууль боловсруулдаг тусдаа хараат бус институт ажилбал тэр хүмүү

Avatar

зочин 2018-10-10 150.129.141.90

үнэн л зүйл бичсэн байна

Avatar

Зочин 2018-10-10 66.181.177.235

үхсэн ацных нь шинээр юм босгоод нэр ус ѳгч байввал яая гэх вэ байгаа бүхнийг буулгаж нэр с ѳгсѳн бол хэрэггүй биздээ бүх л юм ѳѳрийн түүхтэй харин АН гэж дууурсагдах эсхийг мэдэхгүй юм

Avatar

Зочин 2018-10-10 45.56.141.28

Чамд бол Монгол Ардын Нам нь 100000 эсэргүүг алсан гэж дуурсагдах байх. Надад бол 100000 монгол хүнийг егүүтгэсэн гэж бодогддог!!!!!

Avatar

Зочин 2018-10-10 202.179.25.176

MU urtei baisaar irsen. Tuluud l irsen. 12 ond ch ur uwluj awsan. Yagaad AN ur tawudag MAN teriig ni dardag gesen oilgolt ywaad bnaa?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж