Р.Ганзориг нарыг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Р.Ганзориг нарыг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Р.Ганзориг нарыг мөнгө угаасан байж болзошгүй хэргээр шалгаж байна

Газрын тосны бүтээгдэхүүн импортлогч томоохон аж ахуйн нэгжүүдийн нэг “Магнай Трейд” компанийн гүйцэтгэх захирал Р.Ганзориг нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр Эрүүгийн цагдаагийн албаны /ЭЦА/ Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэн саатуулсан талаар бид мэдээлсэн. Эл асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү дараах мэдээллийг өгөв.

Тэрбээр, “Жаст” групп, “Жаст ойл” ХХК-тай холбоотой хэрэгт ЭЦА-ны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанаас Эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөх шалгах ажиллагааг явуулж байгаа. Уг хэрэгтэй холбогдуулан Д, Г нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 173.3.3.2, 18.6.3-т зааснаар яллагдагчаар татан шалгаж байна. Тус хэрэгт яллагдагчаар татагдсан Д, Г нарыг 2018 оны аравдугаар сарын 8-ны өдөр хойшлуулшгүйгээр түр саатуулах арга хэмжээг авсан.

Р.Ганзориг нарын өмгөөлөгч Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд гомдол гаргаснаар тэднийг өчигдөр сулласан. Цагдаагийн байгууллагаас Д, Г нарт таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Нийслэлийн прокурорын газарт /НПГ/ хүргүүлсэн. НПГ-аас дээрх этгээд нарыг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн. Яллагдагч нарыг цагдан хорих эсэх асуудлыг өнөөдөр шийдвэрлэнэ. Дээр дурдсанчлан мөнгө угаах, залилан мэхлэх зүйлчлэлээр Эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсан” гэж мэдээллээ.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж