Гачуурт, Хонхор, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав | News.MN

Гачуурт, Хонхор, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Гачуурт, Хонхор, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав

Гачуурт, Хонхор, Тэрэлжийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар Хонхор, Гачуурт тосгон, Тэрэлж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг батлав. 2030 он гэхэд Гачууртыг 7000 хүн амтай, амралт сувилал, байгалийн цэвэр аялал жуулчлал хөгжсөн бүс болгохоор төлөвлөснийг Нийслэлийн  Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын дарга Э.Анар танилцууллаа.

Тэрэлж орчмыг мөн аялал, жуулчлал, амралт сувиллын бүс болгох бөгөөд хүн амыг нь 4500-аас хэтрүүлэхгүй гэж тооцжээ. Ингэхдээ Мойлтын тохой болон одоогийн суурин үүссэн хэсгийг л суурьшлын бүс болгох гэнэ.

Харин Хонхор тосгоныг хотын шинэ суурьшлын бүс болгохын зэрэгцээ сүүний чиглэлийн эрчимжсэн мал аж ахуйн бүс болгохоор төлөвлөгөөнд тусгажээ. Дашрамд дурдахад, энэ удаагийн хуралдааны үеэр шашны 30 байгууллагын зөвшөөрлийг сунгалаа.

Эх сурвалж: Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ашгуй дээ 2018-10-10 59.153.112.244

ХОНХОРТ ХАУС ХОТХОНЫ ХАЖУУД ЦЕМЕНТИЙН УЙЛДВЭР Ч БАЙГУУЛСАН БАЙХ ШИГ… АРАЙ Л ДЭНДУУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж