Б.Наранхүү гишүүн “идэвхжиж” эхлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Б.Наранхүү гишүүн “идэвхжиж” эхлэв

Б.Наранхүү гишүүн “идэвхжиж” эхлэв

УИХ-ын гишүүн Б.Наранхүү бол энэ парламентын хамгийн олон удаа хурал тасалсан гишүүн. Өнгөрсөн хаврын чуулган 27 удаа хуралдахад тэрбээр 10 удаа тасалж, хамгийн гэх тодотголоо хадгалж үлдэв. Ийнхүү хурал, чуулгандаа хойрго ханддаг ч дундговийнхон түүнд итгэл хүлээлгэж дахин сонгосон юм.

Харин энэ намрын чуулганы хуралд нэлээд идэвхтэй оролцож байгаа төдийгүй “хэлд оржээ”. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногийн Баасан гаригийн нэгдсэн хуралдааны үеэр “Төсвийн орлого, бодлого талдаа хоёр зүйлийг анхаармаар байна. Орос, Хятадын аялал жуулчлалын салбараас олж байгаа орлого 400 гаруй тэрбум долларт хүрсэн. Үүний ядаж 10 хувийг Монголд татахад бодлого гаргаад, анхаармаар байна. Хоёрдугаарт, уул уурхайн салбараа дэмжинэ гэж байгаа бол орон нутгаас хамааралгүй болгох зохицуулалтыг хийх хэрэгтэй. Одоо уул уурхайн салбарын бүх асуудал аймгийн засаг дарга, сумын засаг дарга дээр очоод гацаж байна” гэх шүүмжлэлийг Б.Наранхүү гишүүн хэлсэн юм.

Тэрбээр хуралдаа сууж, үг хэлж эхэлсэн нь сонгууль дөхөж байгаатай холбоотой ч байж мэдэх юм. УИХ-ын гишүүд хурлаа тасалсан ч хариуцлага хүлээдэггүй нь шударга бус хэрэг. Энгийн иргэд Б.Наранхүү гишүүн шиг ажилдаа хандсан бол цалин хөлсөө хасуулахаас эхлээд ажлаас халагдах хүртэл шийтгэл хүлээдэг. Гэтэл гишүүдэд зөвхөн сонгуулиар дамжуулан хариуцлага тооцож байгаа нь  монголын эмгэнэл болоод байна.

Т.НОМИН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж