Хүүхдүүдэд тулгамддаг асуудлаар эрдэмтэд чуулж байна | News.MN

Хүүхдүүдэд тулгамддаг асуудлаар эрдэмтэд чуулж байна

Хүүхдүүдэд тулгамддаг асуудлаар эрдэмтэд чуулж байна

Хүүхдүүдэд тулгамддаг асуудлаар эрдэмтэд чуулж байна

Монголын хүүхдийн ордны түүхт 60 жилийн ойн хүрээнд “Хүүхдийн хөгжил орчин үеийн асуудлууд”  олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулж байна. Хуралд гадаадын болон манай улсын судлаачдын нийт 34 илтгэлийг хэлэлцүүлж байгаа юм. Тус ордны хүний нөөцийн ажилтан Л.Сүхбаатар “Хүүхдэд тулгамддаг, тулгамдсан асуудлаар эрдэмтэн, судлаачид таван сэдвийн хүрээнд илтгэлээ танилцуулж байна. Төрөөс хүүхдийг хамгаалж буй бодлого дэлхийн бусад орнуудтай харьцуулахад манай улсад хэр түвшинд байгааг харьцуулсан илтгэлийг яг одоо танилцуулж байгаа юм. Илтгэлүүдийн дараа үдээс хойш дүн шинжилгээ хийнэ” гэв.

Энэхүү эрдэм шинжилгээний хурал нь хүүхэд бүрэн эрхээ эдэлж, сурч боловсрох, эрүүл таатай амьдрах орчныг бий болгох олон талын аргазүйн бодлогыг тодорхойлон хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой аж. Хурлаас гарах зөвлөмжийг төрийн болон олон нийтийн байгууллагад хүргүүлж хүүхдийн талаар баримтлах бодлого, үйл ажиллагаанд шинжлэх ухааны үндэслэл судалгааны үр дүнд суурилсан чиглэл болгох юм байна.

Б.ДЭЛГЭРЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-10 103.229.121.88

Наад мөнгөө хөөрх й хэцүү байгаа хүүхдүүдэд өгөөч хурлын донтой юмуу хаашаан хий дэмий яриагаар яах ч билээ үг олдож үхэр холдлоо доо хөөрхий ажил юу ч алга хий хоомон яриа

Avatar

Зочин 2018-10-10 103.229.121.88

Наад мөнгөө хөөрх й хэцүү байгаа хүүхдүүдэд өгөөч хурлын донтой юмуу хаашаан хий дэмий яриагаар яах ч билээ үг олдож үхэр холдлоо доо хөөрхий ажил юу ч алга хий хоомон яриа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж