26 мянган гадаад иргэн Солонгос руу зорчих боломжгүй болжээ | News.MN

26 мянган гадаад иргэн Солонгос руу зорчих боломжгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

26 мянган гадаад иргэн Солонгос руу зорчих боломжгүй болжээ

26 мянган гадаад иргэн Солонгос руу зорчих боломжгүй болжээ

Өмнөд Солонгосын Хууль зүйн яамнаас Лхагва гаригт хийсэн мэдэгдэлд өнгөрсөн жил зорчигчдыг шалгах системийг шинээр нэвтрүүлснээс хойш 26 мянга орчим гадаадын иргэн тус улс руу зорчих боломжгүй болжээ.

Тэдгээр иргэдийн ихэнхийг Ирак, Сири зэрэг Исламын үймээн самуунтай байгаа орнуудын иргэд эзэлж байгаа юм байна. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас ажиллаж эхэлсэн уг систем нь алан хядагчид, гэмт хэрэгтнүүдийг өөрийн улс руу нэвтрэхээс урьдчилан сэргийлэх мөн сэжигтэй зорчигчдыг нисэхээс нь өмнө барих зорилготой гэнэ. Сард дунджаар 1506 хүнийг буцааж байгаа ажээ. 13,358 хүн  хугацаа нь дууссан, хулгайд алдсан эсвэл цуцлагдсан паспорт эзэмшиж байсан тул өгөгдлийн дагуу буцаасан байна. 1621 хүн өмнө нь тус улсад байхдаа гэмт хэрэгт холбогдож байсан нь тогтоогдсон аж. Гуравдугаар сард Казакстаны Алматы хотоос Өмнөд Солонгос руу нисэх гэж байсан 40 настай Исламын бүлгийн гишүүнийг системийн тусламжтай саатуулжээ. Түүнийг интерполоор эрэн сурвалжилж байжээ.

Н.АМГАЛАНТУУЛ  
Эх сурвалж: http://www.koreatimes.co.kr

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2018-10-10 66.181.161.28

Many Mongolians are detained in Korea and return home.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж