Хуучны од И.Ковальчук шинэ багийнхаа төлөө анхны гоолоо орууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Хуучны од И.Ковальчук шинэ багийнхаа төлөө анхны гоолоо орууллаа

Хуучны од И.Ковальчук шинэ багийнхаа төлөө анхны гоолоо орууллаа

Өнөөдөр Үндэсний хоккейн лигийн /ҮХЛ/-ийн мөсөн талбайд зургаан тоглолт явагдлаа. Энэ зун ТХЛ-ээс гурван жилийн 18.7 сая ам.доллараар ҮХЛ-н Лос-Анжелес Кингс багт ирсэн 35 настай И.Ковальчук шинэ багийнхаа төлөө Виннипег Жетс багийн эсрэг тоглож эхний гоолоо, 2013 оноос хойш ҮХЛ-т анхны гоолоо орууллаа. Түүнд гоолын дамжуулалтыг багийн шилдэг хамгаалагч Д.Даути өгсөн юм. Гэвч баг нь талбайн эзэн Виннипег Жетс багт 2-1 харьцаатай хожигджээ.

Сан-Хосе Шаркс баг Филадельфиа Флайерс багийн талбайд зочлон тоглож 8-2 харьцаатай талбайн эздийг буулгаж авсан байна. Тус тоглолтонд зочин баг Сан-Хосе Шаркс баг хаалгач М.Жонсын оронд А.Деллийг гаргасан нь үр дүнгээ өгсөн. Үндсэн хаалгач М.Жонс эхний гурван тоглолтонд хаалгаа тун хангалтгүй манаж нийт 11 шайб хаалгандаа алдаад байсан. Тэгвэл өнөөдөр А.Делл 33 цохилтын 31-г нь зогсоож багийнхаа ялалтанд чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Мөн энэ тоглолтонд Ж.Павелский болон Э.Кейн нар тус бүр дубль хийсэн бол К.Лабанк дөрөв, Э.Карлссон хоёр гоолын дамжуулалт өгчээ. Ийнхүү эхний гурван тоглолтоос ердөө нэг хожил аваад байсан Сан-Хосе Шаркс баг өнөөдөр Филадельфиа Флайерс багийг талбайд нь 8-2 харьцаатай бут ниргэлээ.

Каролина Харрикейнз баг талбайдаа Ванкувер Кэнайкс багийг хүлээн авч тоглолоо. Тус тоглолтонд талбайн эзэд 5-3 харьцаатай өрсөлдөгчөө хожсон. Энэ ялалт нь Каролина Харрикейнз багийн улирал эхэлснээс хойш авч буй гурав дахь хожил болж байгаа бол улирал эхэлснээс хойш дөрвөн тоглолт дараалан авч буй оноо болж байна. Улирлын эхний тоглолтонд нэмэлт цагт Нью-Йорк Айландерс багт хожигдож нэг оноо аваад байсан бөгөөд Каролина Харрикейнз баг 1997 оны улирлаас хойш эхний дөрвөн тоглолт дараалан оноо авч буй анхны тохиолдол болж байна.

Мөн энэ өдөр Колумбус Блю Жакетс баг 5-2 харьцаагаар Колорадо Эвеланш багийг, Калгари Флэймз баг 3-0 харьцаагаар Нэшвилл Предаторс багийг хожсон бол Торонто Мейпл Лифс баг 7-4 харьцаагаар Даллас Старс багийг буулган авчээ.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж