Явган хүний гарцаар зорчиж явсан хүүхдийг мөргөж, хэргийн газраас зугтсан хэрэг энэ сарын 2-ны өдөр гарчээ. Тодруулбал, Тэнгис кино театрын урд замд явган хүний гарцаар зорчиж явсан 12 настай хүүхдийг мөргөж, хэргийн газраас зугтсан хэрэг энэ сарын 2-ны өдөр 14.00 цагт гарчээ. Тухайн үед осол гаргасан 23 настай жолооч Ц хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлэхээс татгалзсанаас гадна хохирогчийг зөөж өөр газар орхисон байна.
Тээврийн цагдаагийн албанаас найм хоног уг этгээдийг хайсны эцэст өнөөдөр /2018.10.10/ илрүүлжээ. Одоогийн байдлаар мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байгаа аж. Ямартай ч тухайн хүүхдийн гэмтлийн зэргээс шалтгаалж жолоочид Эрүүгийн хэрэг үүсгэх бөгөөд давхар хэргийн газрыг орхин явсан гэх шалтгаанаар Зөрчлийн тухай хуулийн дагуу шийтгэх аж.
Э.БУРАМ