Улирлын өмнө: Вегас Голден Найтс баг

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Улирлын өмнө: Вегас Голден Найтс баг

Улирлын өмнө: Вегас Голден Найтс баг

Үндэсний хоккейн лиг /ҮХЛ/-т анх хөл тавиад шууд стэнлийн цомын шигшээд шалгарах нь байтугай плэй-оффт шалгарна гэдэг амаргүй. Тэгвэл Нэгдсэн Улсын Невада мужийн Вегас Голден Найтс баг байгуулагдаад ҮХЛ-т орсон эхний улиралдаа плэй-оффт шалгарч, стэнлийн цомын шигшээ тоглолтонд шалгарсан. Шинэ цэрэг Вегас Голден Найтс баг ҮХЛ дэх дебьют улиралдаа 51 хожил байгуулж 109 оноотой улирлыг өндөрлүүлсэн нь 31 багаас улиралд үзүүлсэн амжилтаар эхний 5-д багтах амжилт юм. Бүсийн аварга болж, дасгалжуулагч Ж.Галлан улирлын шилдэг дасгалжуулагч, Ж.МкПий шилдэг менежерээр шалгарсан бол У.Карлссон Лэди Бинг Мемориал трофиг, Д.Энгелланд Марк Мессье Лидершиф авардыг тус тус хүртсэн. Ер нь Вегас Голден Найтс баг дебьют улиралдаа амжилт дүүрэн байсан. Багуудын дундаж тоглогчдоос бүрдүүлсэн багийн үзүүлсэн амжилт гэхэд сайн бол нөгөө талаар битүү морь байсан тул тоглолтын тактик, арга барил нь бусад багуудад тааварлашгүй байсан нь ийн өндөр амжилт үзүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн болов уу. Багийн амжилтын бас нэг том хөзөр нь хаалгач М.Флери байсныг онцлох ёстой.

  • БАГААС ЯВСАН ТОГЛОГЧИД: Т.Татар, Н.Сузуки хоюулаа Монерал Канадиенс руу, Д.Перрон Сент-Луис Блюс руу чөлөөт агент, Ж.Нейл Калгари Флаймз руу чөлөөт агент
  • БАГТ ИРСЭН ТОГЛОГЧИД: М.Пачиоретти Монерал Канадиенсаас, Д.Карр Монерал Канадиенсаас чөлөөт агент, К.МкКензи Даллас Старсаас чөлөөт агент, Н.Холден Бостон Брюинсээс чөлөөт агент, П.Стастни Виннипег Жетсээс чөлөөт агент

Энэ зун солилцоонд идэвхтэй оролцсон баг бол Вегас Голден Найтс юм. Вегасчууд Канадын Монералаас ахлагч М.Пачиореттиг нь аваад зөрүүлээд Т.Татар, Н.Сузуки болон ирэх оны драфтын эрхтэй хамт өгсөн. Энэ солилцооноос мэдээж хэрэг Вегас Голден Найтс хожиж байгаа. Энэ солилцоог хийхээс өмнө чөлөөт агентын зах зээл дээрээс П.Стастни, К.МкКензи болон Н.Холден нарын тоглогчдыг авчирсан бол Ж.Нейл, Д.Перрон нарын гэрээг сунгалгүй явуулсан. Багийг орхисон Ж.Нейл болон Д.Перрон нарын хэмжээнд хүрэх тоглогч чөлөөт агентаас авсан гэж бодохгүй байгаа. Магадгүй П.Стастни боломжийн чөлөөт агент болж болох юм. Шинэ улирлын өмнө Вегас Голден Найтс багт бэртэл, гэмтлийн асуудал нэлээдгүй байгаа нь тоглогчдын тавтын бүрдэл хэрхэн талбайд гарах нь асуудалтай байгаа. Одоогоор А.Тач, К.Икин, Д.Кларксон нарын хэд хэдэн тоглогч бэртэлтэй байна.

ТААМАГЛАЖ БУЙ ГАРААНЫ ТОГЛОГЧИД:

I ЛАЙН:

Й.Маршессо – У.Карлссон – Р.Смит

Б.МкНабб – К.Миллер

II ЛАЙН:

М.Пачиоретти – П.Стастни – Э.Хаула

Ш.Теодоре – Д.Энгелланд

III ЛАЙН:

Т.Носек – Р.Карпентер – О.Линдберг

Ж.Меррилл – Н.Холден

Өнгөрсөн улиралд багийн амжилтанд нөлөөлөхүйц байсан Д.Перрон болон Ж.Нейл нар явсан ч гэсэн Й.Маршессо, У.Карлссон, Р.Смит, Э.Хаула, А.Тач нарын тоглогчид үлдсэн. Дээр нь нэмж хэлэхэд тэдэнд 2003 оны драфтын тэргүүн сонголт, Питтсбург Пингвинс багаас ирж байсан хаалгач М.Флери хэмээх шилдэг хаалгач байгаа. Өнгөрсөн улиралд үзүүлсэн амжилтаа давтахад нэг их гайхах зүйлгүй болов уу. Багийн хамгаалалтанд өнгөрсөн улирал тоглож байсан гол тоглогчид бүгд үлдсэн бол дээр нь нэмээд Н.Холден хэмээх тун боломжийн хамгаалагчаар хүчээ нэмсэн. Тэр эхний лайнд ч гарах боломжтой тоглогч юм. Ямартай ч Өрнөд бүсээс плэй-оффт орж ирэх баг бол Вегас Голден Найтс юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж