Сербийн Н.Жокович III шатанд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Сербийн Н.Жокович III шатанд шалгарлаа

Сербийн Н.Жокович III шатанд шалгарлаа

Мэргэжлийн талбайн теннисний эрэгтэйчүүдийн АТР-н Шанхайн Мастерс тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд үргэлжилж байна. Тэмцээний нэгдүгээр шатанд Канадын М.Раонич бүдэрсэн бол хоёрдугаар шатнаас 2014 оны Америкийн их дуулга тэмцээний аварга Хорватын М.Чилич, Австрийн ирээдүйтэй залуу тамирчин Д.Дим нарын шилдгүүд бүдрээд байна. АТР-н чансааны VI М.Чилич тэмцээний хоёрдугаар шатанд Чилийн 22 настай Н.Ярритай тоглож 2-1 харьцаатай хожигдсон. Эхний сетэд ердөө хоёр гэйм алдаад байсан бол сүүлийн хоёр сетэд дараалан хожигдсоноор М.Чилич тэмцээнээ өндөрлүүлжээ. М.Чиличийг хожсон Чили теннисчин Мастерс зэрэглэлийн тэмцээнд анх удаагаа гуравдугаар шатанд шалгарч байгаа нь энэ ажээ. Тэгвэл АТР-н чансааны VII Австрийн Д.Дим Австралийн М.Эдденд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн байна.

Одоогоор шилдгүүдээс алдарт Н.Жокович тэмцээний гуравдугаар шатанд шалгараад байна. Шанхайн мастерс тэмцээний гурван удаагийн аварга Н.Жокович тэмцээний хоёрдугаар шатанд Францын Ж.Чардиг 6-3, 7-5 харьцаатай хожсон. Түүний дараагийн өрсөлдөгч нь БНСУ-ын Хён Чунг болон М.Цечинато нарын хожсон нь байх юм.

Б.БЯМБАБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж