Тэйлор Свифт “American music awards”-ын шинэ түүхийг бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Тэйлор Свифт “American music awards”-ын шинэ түүхийг бүтээлээ

Тэйлор Свифт “American music awards”-ын шинэ түүхийг бүтээлээ

Америкийн хөгжмийн хамгийн том шагнал гардуулах ёслол өчигдөр /2018.10.09/ болж ёслолыг дуучин Тэйлор Свифт “I did something bad” дуугаараа эхлүүллээ. Энэ үдэш тэр чигээрээ Тэйлор Свифтийн үдэш байсан гэж хэлж болно. Тэрбээр шилдэг аялан тоглолт, шилдэг цомог, шилдэг эмэгтэй уран бүтээлч, энэ жилийн шилдэг уран бүтээлч гэх дөрвөн шагналын эзэн болон юм.

Ёслолын хамгийн том шагнал бол “жилийн шилдэг уран бүтээлч” хэмээх шагнал билээ. Түүний энэхүү амжилт нь “American music awards” ёслолын түүхэнд домогт дуучин Витни Хьюстоны эзэмшиж байсан амжилтыг эвдсэн үйл явдал боллоо. Тэйлор Свифт “Би өөрийнхөө цомгийг харах бүртээ өөрийнхөө амьдралыг харж байгаа мэт санагддаг. Та бүхэнд миний цомог таалагдсанд маш их баяртай байна. Яг одоо би дараагийн цомгийнхоо тухай бодож байна. Энэ бүх шагнал намайг улам илүү хөдөлмөрлөж, хичээх ёстой гэдгийг сануулж байна. Энэ үдшийн шагнал бүр та нарын сонголтоор эзэндээ очиж байгаа шиг удахгүй болох сонгуульдаа идэвхтэй оролцож бүгд сонгуулиа өгөөрэй. Хайртай шүү та бүхэндээ” хэмээн хэлжээ. Улс төрийн үзэл бодлоо дэлгээд байдаггүй  дуучин бүсгүй саяхан цахим сүлжээнд ардчилсан намыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн нь маш олон хүний анхаарлыг татаад байсан билээ.

Н.АМГАЛАНТУУЛ

Эх сурвалж: www.billboard.com

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж