"Цэргийн алба хаагчид тэтгэвэртээ гарах гэж яарч байна"

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

"Цэргийн алба хаагчид тэтгэвэртээ гарах гэж яарч байна"

"Цэргийн алба хаагчид тэтгэвэртээ гарах гэж яарч байна"

УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хамт өргөн мэдүүлсэн Хууль хүчингүй болсонд тооцох хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж, дэмжив.

Энэ төслийг УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Н.Номтойбаяр, Ж.Энхбаяр нар санаачилжээ. Цэргийн алба хаагчид тэтгэвэрт гарахдаа нэг удаагийн тэтгэмж авдаг. Тэтгэмжийн хэмжээ нь долоон жилийн цалин хөлстэй тэнцэх хэмжээнд байсныг бууруулж таван жил болгох саналыг тусгажээ.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Олон хүн тэтгэвэрт гарах нөхцөл дордохоос өмнө тэтгэвэрт гарахаар яарч байгаа юм. Ийм тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгохдоо төсөвт ачаалал ирнэ. Одоогийн байдлаар зөвхөн цагдаагийн байгууллагаас нэг удаагийн тэтгэмж авахаар хүлээгдэж байгаа 33 тэрбум төгрөгийн асуудал байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.МӨНХЦЭЦЭГ:

-Энэ салбарт 220 гаруй мянган алба хаагч байна. Гэтэл хууль 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Гэтэл өнөөдөр төсөв хэлэлцээд эхэлчихсэн байдаг. Танилцуулгаас харахад нэг их зөрүү гарахгүй байгаа юм чинь боломжуудыг нь нэмээд өгчихвөл яасан юм бэ.

 

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЧИНЗОРИГ:

 

-Энгийн иргэн дунджаар 330 мянган төгрөгийн тэтгэвэр авдаг. Цэргийнхэн дунджаар 580 мянган төгрөг авдаг. Цэргийнхэнд нэг удаагийн буцалтгүй тусламж олгохдоо цолны нэмэгдэл, хээрийн нэмэгдлийг оруулаад нийт цалингаар нь тооцож олгодог. Төрийн бусад алба хаагчид үндсэн цалингаасаа нэг удаагийн буцалтгүй тусламж авдаг. Ингээд харахаар цэргийнхэндээ төр засаг илүү хандаж байгаа.

 

 

УИХ-ЫН ГИШҮҮН Я.САНЖМЯТАВ:

-Энэ хууль батлагдах юм бол ойрын хоёр жилийн хугацаанд тэтгэвэрт гарч байгаа цэргийнхэн хохирох вий. Гэвч 2019 оны төсөв өргөн барьсан байгаа шүү дээ. Тооцооллыг нь яаж хийсэн бэ. Хэрэв энэ төсөл батлагдах юм бол хөрөнгө төсөв хэрхэн нэмэгдэх вэ, Засгийн газар яагаад дэмжээгүй юм бол доо.

УИХ-ЫН ГИШҮҮН С.БЯМБАЦОГТ:

-Одоогоор хохироосон нөхцөл байдал гараагүй байна. Одоо бол тэтгэвэрт гарах хүсэлтийг тав дахин илүү гаргаж байгаа. Гэтэл тэтгэмж өгөх мөнгө байхгүй учраас өнөөдөр тэтгэвэртээ хараахан гарч чадаагүй байгаа юм. Тиймээс энэ бүхнийг бодолцож, улсын төсөв хэлэлцэж батлахаас өмнө энэ өөрчлөлтийг батлуулах зорилготой байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж