Дэлхийн нефтийн үнэ гэнэтхэн огцом дээшилснийг лхагва гаригийн арилжаа харуулав. Нью-Йоркийн NYMEX бирж дээр WTI маркийн хөнгөн нефтийн үнэ нэг баррель нь $3,53 доллараар нэмэгдэн $47,51 доллар болсон байна.
Brent марк өмнө нь $2,3доллараар үнээ нэмэн нэг баррель нь $47,65 доллаар арилжаалагджээ. Үүнээс 10 минутын дараа
WTI $48,32 доллараар, Brent $48,75 доллараар зарагджээ. АНУ-ын нефтийн нөөц нэмэгдсэн мэдээтэй байсан ч үнийн өсөлт гарав.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР