АНУ-ын Флоридад аймшигт хар салхи болно

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

АНУ-ын Флоридад аймшигт хар салхи болно

АНУ-ын Флоридад аймшигт хар салхи болно

Майкл нэртэй хүчтэй хар салхи Лхагва гаригаас эхлэн АНУ-ын Флорида орчмоор болно гэж CNN агентлаг мэдээлж байна. Майкл хар салхи нь АНУ-д сүүлийн хэдэн жил болоогүй хүчтэй хар салхи байх болно гэжээ.

Уг хар салхи Мягмар гаригт Мексикийг дайрч өнгөрөөд ийнхүү Флоридаг чиглэн урагшилж байна. Гуравдугаар зэрэглэлийн хүчтэй хар салхи хамгийн оргил үедээ бараг дөрөвдүгээр зэрэглэл рүү орох магадлалтай гэжээ. Флорида мужийн захирагч Рик Скотт Майкл хар салхийг “аймшигт шуурга” хэмээн онцлоод сүүлийн  хэдэн жилд тохиогоогүй хүчтэй хар салхи болох тул ард иргэдийг болгоомжтой байж, бэлтгэлээ сайтар базаахыг уриаллаа. Майкл хар салхи 120-150 километр цагийн хурдтай шуурна гэж цаг уурын агентлаг мэдээлжээ. 110-130 километр цагийн хурдтай хар салхийг гуравдугаар зэрэглэлд тооцдог бол 130-аас дээш километр цагийн хурдтай хар салхийг дөрөвдүгээр зэрэглэлд тооцдог байна.

 ЭХ СУРВАЛЖ: CNN

Н.АМГАЛАНТУУЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж