Ц.Оюундарь сонгуульт албаа буцаан авчээ

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Ц.Оюундарь сонгуульт албаа буцаан авчээ

МҮОНРТ-ийн Ерөнхий захирал Ц.Оюундарь Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Тэргүүн дэд ерөнхийлөгч болсон байна. Тодруулбал, тэрбээр 2011 онд хуралдсан Монголын сэтгүүлчдийн эвлэлийн ээлжит их хурлаар тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдож байсан боловч УИХ-д нэр дэвших болсон тул 2012 оны тавдугаар сард өөрөө хүсэлт гарган уг албан тушаалаас түр түдгэлзсэн байна.

Харин энэ сарын 5-нд тэрбээр МҮОНРТ-ийн ерөнхий захирлаар томилогдсонтой холбоотойгоор Монголын сэтгүүлчдийн эвлэлд хандан  Тэргүүн дэд ерөнхийлөгчийн албан тушаалдаа эргэн ажиллах хүсэлтээ гаргасан байна. Түүний хүсэлтийг Монголын сэтгүүлчдийн эвлэлийн Гүйцэтгэх хорооны гишүүдийн олонх нь дэмжжээ.

О.САР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж