Онцгой байдлын ерөнхий газраас, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын Улаанзагалмай нийгэмлэгтэй хамтран “Гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах нь” сэдэвт сургалт, салбар дундын хэлэлцүүлгийг Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвд зохион байгуулж байна.
Нээлтийн ажиллагаанд ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, ХНХЯ-ны Хүн амын хөгжлийн газрын хэлтсийн дарга Н.Баярмаа нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүслээ.
Тус хэлэлцүүлэгт ХНХЯ, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ОБЕГ, НҮБ-ын Хүүхдийн сан, МУЗН болон Баян-Өлгий, Ховд, Булган, Архангай, Төв, Дорноговь, Сүхбаатар, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын 100 орчим ажилтан, алба хаагч хамрагдаж байна.
Хоёр өдөр үргэлжлэх хэлэлцүүлгийн үеэр гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, гамшгийн үед хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын туршлагаас хуваалцаж, гамшиг, онцгой байдлын үед хүүхдийн эрхийг хамгаалах талаар журмын төслийг боловсруулах юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ