Төрсөн охиноо хүчирхийлсэн гурван тохиолдол гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Төрсөн охиноо хүчирхийлсэн гурван тохиолдол гарчээ

Төрсөн охиноо хүчирхийлсэн гурван тохиолдол гарчээ

Сүүлийн жилүүдэд бэлгийн хүчирхийлэлд өртөж буй бага насны охидын тоо эрс нэмэгдсэн талаарх судалгаа гарчээ. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар 0-13 насны нийт 79 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болсон харамсалтай тоо байна. Сэтгэл судлаачдын тайлбарласнаар бага насны хүүхдийг хүчиндэх шалтгаан нөхцөл нь гэр бүл салалт, таарамжгүй харьцаа, эцэг эхийн хараа хяналтгүй байдал, архидалт нөлөөлдөг гэнэ.

Энэ асуудлаар Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар дараах мэдээллийг өгөв. Түүний хэлснээр "Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн 54 орчим хувь нь архины хамааралтай, ямар нэг байдлаар эрхэлсэн тодорхой ажилгүй байдаг. Нийтдээ 59 холбогдогч байгаагаас үл таних хүнд найм, эцэг эхийн найз нэг, төрсөн эцэг гурав, хойд эцэг есөн, хүргэн ах хоёр, төрсөн ах хоёр, авга ах хоёр, нагац ах дөрөв, өвөө хоёр, зүс таних хүнд 26 гээд тоо гардаг. Гэхдээ энэ бол мэдээж  эцэг, эх, өвөө, төрсөн ах, нагацынхаа үүргийг хариуцлагатай биелүүлдэг мянга мянган эрчүүдэд хамааралгүй юм шүү” гэв.

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж