Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ | News.MN

Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ

Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ

Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ

“Монгол” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэг өнгөрсөн жил үзэгчдэд хүрсэн билээ. Тус нэвтрүүлгийн Шаркууд  болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн. Шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ өөрсдөө л шийдэх  нь нэвтрүүлгийн дүрэм. Шаркуудаас  мэдээж мөнгийг нь "салгах" амаргүй.

Шаркуудаас хамгийн их хөрөнгө оруулалтыг авч чадсан оролцогч Г.Батсүх өөрийн төслөөрөө "Монгол базальт" компанийн захирал Л.Ариунболд шаркаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон юм. Тэгвэл “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд Шарк танкын 500 саяын хөрөнгө оруулалтыг хийхгүй гэдгээ хэлсэн талаар оролцогч Г.Батсүх өөрийн нүүр хуудсандаа нийтэлжээ.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Шаркын хувьд амласан хөрөнгө оруулалтаа оруулах эсэх нь өөрийнх нь сонголт бөгөөд оруулахгүй байсан ч ямар нэгэн асуудал хариуцлага байхгүй, хариуг бичгээр өгөх ч албагүй гэлээ. Нэвтрүүлэгт Шарк юу ч амлаж, амласнаа биелүүлэхгүй байж болох юм гэж ойлгогдов” гэжээ.

“Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд яагаад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаас татгалзсан талаар ойрын эх сурвалжаас нь  тодруулахад, Г.Батсүхийн  “Barilga.mn, Barilgachin.mn хоёр компанийн үйл ажиллагаа нь нэг учир хоёр тусдаа компаниа нэгтгэвэл 500 саяын хөрөнгө оруулалтаа оруулна гэдгийг шарк Л.Ариунболд хэлжээ. Гэвч Г.Батсүх тус саналыг нь хүлээж аваагүйгээс үүдэн хөрөнгө оруулалт хийхээс татгалзсан тухайгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, хүн хоёр хөзөр барьчхаад нэг нь өөрийнх нь, нөгөө хөзөр нь  өмнөхийнх нь хуулбар байлаа гэхэд энэ нь  хөрөнгө оруулагчид эрсдэлтэй байх нь ойлгомжтой. Түүнчлэн “Шарк Танк” нэвтрүүлгийн үеэр оролцогчид 15-20 минутад багтан бизнесээ танилцуулан, хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх нь амаргүй. Хэрэв шаркуудын аль нэг нь хөрөнгө оруулалт оруулах боллоо гэхэд тухайн оролцогчийн нэвтрүүлгийн үеэр танилцуулсан бизнесийн санаа, төлөвлөгөөг нь шалгаж ярьсан хэлсэн нь үнэн эсэхийг шалгах нь тодорхой. Хэрэв шалгалтын явцад “но” илэрлээ гэхэд  шаркын хувьд амласан хөрөнгө оруулалтаа оруулах эсэх нь өөрийнх нь сонголт бөгөөд оруулахгүй байсан ч ямар нэгэн асуудал хариуцлага байхгүй нь  олон улсын нэвтрүүлгийн дүрэм.

Ямартай ч Г.Батсүх 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аваад "алдсан" нь  шаркынхаа саналыг хүлээж аваагүйтэй  холбоотой аж.

Э.ЖОНОН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-10-10 103.57.95.169

хулхи н**ш юмаа. яадахгүй байж үхсэнээ амладаг байнаа

Avatar

Чимгээ 2018-10-10 112.72.11.104

ТАТВАРТ 300 ГАРУЙ САЯН ТӨГРӨГНИЙ ӨРТЭЙ, ОХИНДОО НОМИНГООС БАЙР АВЧИХААД ТЭРНИЙХЭЭ ҮЛДЭГДЭЛ МӨНГИЙГ Ч ӨГЧ ЧАДАХГҮЙ МАТEРИАЛ ШАХАХ ГЭЭД ЧИЧИРЧ БАЙГАА ГАР ЯАЖ 500 САЯ ӨГЧ ЧАДАХЫН. НЭВТРҮҮЛЭГТ ОРОХДОО Л БӨӨН ӨР БАЙСАН Ш ДЭЭ.

Avatar

Зочин 2018-10-10 66.181.190.50

Шарк биш Чапак Ариунболд болж дээ. Бизнeсмeн хүнд нэр төр гэж байдаг энэ хүнд байдаггүй болтой.

Avatar

500 сая төгрөг 5 төгрөг биш 2018-10-10 122.201.22.138

Шоу нэвтрүүлэг юм бол шоу л байх хэрэгтэй. Ариунболдын зөв.

Avatar

H 2018-10-10 202.126.89.163

Bituu ur bdag geseen. Ariunbold zahiral shark tabkad orj bhdaa l ih hemjeenii urtei bsan. Iim nevtruulegt shark geed suuj bgaa ni sonin l sanagdaj bsan. Hudlaa gar

Avatar

B 2018-10-10 66.181.160.92

Uuruu neg tuts ch ajilluulj uzeegui yadu humuus l neg iimerhuu yum yarinadaa ugaasaa

Avatar

Ариун болдын зөв!!! 2018-10-10 122.201.21.156

Ерөөс ТВ-ээр 5-!) минут ярьсан хүний үгээр хөрөнгө оруулна гэдэг бол хэт хөнгөмсөг асуудал шүү дээ!! Дараа нь шалгах ёстой, шалгаад найдваргүй нь илэрвэл болих л ёстой!! Ямар мөрийтэй даалуу тоглож байгаа биш дээ!!!

Avatar

хх 2018-10-10 203.91.119.147

Энэ Жонон гэж ямар хогийн л***р вэ. Захиалгаар худлаа юм бичээд. Ариунболд новширсон болхоос санал тависан энэ тэр юм болооогүй шүү. Угаасаа ариунболд хогийн н**ш доо. Олон ч хүний амь амьдралаар тоглосон, хүнд баян харагдах гээд ядчихсан өрөндөө баригдсан гуйлгачин шдээ

Avatar

Зочин 2018-10-10 182.160.36.30

жараахай ариунболд

Avatar

zochin 2018-10-10 202.21.101.186

Hudlaa s*****g Shark hereggui. Naad hudlaa show-gaa bolih heregtei. Yamar atsnii shark baidiim

Avatar

Зочин 2018-10-10 202.131.245.226

BAZAALT shark bish jaraahai

Avatar

Зочин 2018-10-10 182.160.36.113

Хувьцаа эзэмшигчдынхээ мөнгийг битгий шатаачихгүй сайн ажиллаарай. Нилээн панаал эр гэж дуулдаж байна шүү.

Avatar

Худалч ариунболд 2018-10-10 103.212.118.132

Үнэн юм байхгүй

Avatar

Баагий 2018-10-10 203.91.115.51

Өөрөө хөрөнгө оруулалт хайж байгаа хүн яаж хөрөнгө оруулах вэ дээ.

Avatar

Зочин 2018-10-10 203.91.115.43

Тийм ш дзз Тэр ч авралгүй худалч хүн шүү

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж