Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ

Шарк Л.Ариунболдын саналаас татгалзжээ

“Монгол” телевизийн “Шарк Танк” нэвтрүүлэг өнгөрсөн жил үзэгчдэд хүрсэн билээ. Тус нэвтрүүлгийн Шаркууд  болох “Хас банк”-ны ерөнхий захирал Г.Амартүвшин, “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд, МАК-ын захирал Н.Цэлмүүн, Гацуурт ХХК-ын захирал Л.Чинбат, “Өгөөж чихэр боов” ХХК-ны захирал С.Түмэнгэрэл нар жижиг дунд бизнес эрхлэгчдийг дэмжиж хөрөнгө оруулалт хийснээр гарааны бизнесийн эрхлэгчдэд маш том үүд хаалгыг нээж өгсөн. Шаркууд тухайн бизнест хөрөнгө оруулалт хийх эсэхээ өөрсдөө л шийдэх  нь нэвтрүүлгийн дүрэм. Шаркуудаас  мэдээж мөнгийг нь "салгах" амаргүй.

Шаркуудаас хамгийн их хөрөнгө оруулалтыг авч чадсан оролцогч Г.Батсүх өөрийн төслөөрөө "Монгол базальт" компанийн захирал Л.Ариунболд шаркаас 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авахаар болсон юм. Тэгвэл “Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд Шарк танкын 500 саяын хөрөнгө оруулалтыг хийхгүй гэдгээ хэлсэн талаар оролцогч Г.Батсүх өөрийн нүүр хуудсандаа нийтэлжээ.  Тэрбээр энэ талаар хэлэхдээ “Шаркын хувьд амласан хөрөнгө оруулалтаа оруулах эсэх нь өөрийнх нь сонголт бөгөөд оруулахгүй байсан ч ямар нэгэн асуудал хариуцлага байхгүй, хариуг бичгээр өгөх ч албагүй гэлээ. Нэвтрүүлэгт Шарк юу ч амлаж, амласнаа биелүүлэхгүй байж болох юм гэж ойлгогдов” гэжээ.

“Монгол Базальт” ХХК-ийн захирал Л.Ариунболд яагаад 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалт оруулахаас татгалзсан талаар ойрын эх сурвалжаас нь  тодруулахад, Г.Батсүхийн  “Barilga.mn, Barilgachin.mn хоёр компанийн үйл ажиллагаа нь нэг учир хоёр тусдаа компаниа нэгтгэвэл 500 саяын хөрөнгө оруулалтаа оруулна гэдгийг шарк Л.Ариунболд хэлжээ. Гэвч Г.Батсүх тус саналыг нь хүлээж аваагүйгээс үүдэн хөрөнгө оруулалт хийхээс татгалзсан тухайгаа өнгөрсөн дөрөвдүгээр сард мэдэгдсэн байна.

Өөрөөр хэлбэл, хүн хоёр хөзөр барьчхаад нэг нь өөрийнх нь, нөгөө хөзөр нь  өмнөхийнх нь хуулбар байлаа гэхэд энэ нь  хөрөнгө оруулагчид эрсдэлтэй байх нь ойлгомжтой. Түүнчлэн “Шарк Танк” нэвтрүүлгийн үеэр оролцогчид 15-20 минутад багтан бизнесээ танилцуулан, хөрөнгө оруулагчдыг өөрсдийн төлөвлөгөөндөө итгүүлэн үнэмшүүлэх нь амаргүй. Хэрэв шаркуудын аль нэг нь хөрөнгө оруулалт оруулах боллоо гэхэд тухайн оролцогчийн нэвтрүүлгийн үеэр танилцуулсан бизнесийн санаа, төлөвлөгөөг нь шалгаж ярьсан хэлсэн нь үнэн эсэхийг шалгах нь тодорхой. Хэрэв шалгалтын явцад “но” илэрлээ гэхэд  шаркын хувьд амласан хөрөнгө оруулалтаа оруулах эсэх нь өөрийнх нь сонголт бөгөөд оруулахгүй байсан ч ямар нэгэн асуудал хариуцлага байхгүй нь  олон улсын нэвтрүүлгийн дүрэм.

Ямартай ч Г.Батсүх 500 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг аваад "алдсан" нь  шаркынхаа саналыг хүлээж аваагүйтэй  холбоотой аж.

Э.ЖОНОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж