Усанд осолдож, амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Усанд осолдож, амиа алджээ

Усанд осолдож, амиа алджээ

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Бугант багийн Хэрийн гол гэдэг газар “Хасу” алтны бичил уурхайн хажууд 30 настай эрэгтэй Ч голоос ус авах үедээ унаж амиа алдсан хэрэг уржигдар /2018.10.08/ гарсан.

Тодруулбал, тус иргэн Төв аймгийн харьяат иргэн бөгөөд  уржигдар 20.22 цагт алтны уурхайн ажилчид аймгийн Онцгой байдлын газарт дуудлага  өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн зургаан алба хаагч, Цагдаагийн газрын хоёр алба хаагчид  өчигдөр /2018.10.09/ 09.00 цагт очиж эрэн хайх ажиллагааг эхлүүлэн  17:00 цагт  цогцсыг осолдсон газраас нэг километр буюу  Хэрийн голын бэлчирээс олж  тус сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн аж.

Э.БУРАМ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж