АНУ-ын Дональд Трамп өчигдөр /2018.10.09/ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хийх хоёр дахь дээд хэмжээний уулзалт арваннэгдүгээр сарын зургаанд болох АНУ-ын конгрессын сонгуулийн дараа болно хэмээн мэдэгдлээ.
Тэрбээр АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн Хойд Солонгосын удирдагчтай хийсэн яриа хэлэлцээрийг маш амжилттай болсон хэмээн сайшаажээ. Майк Помпео “Бидэнд явах зам урт, хийх ажил их байгаа ч бидний туйлын зорилго бол Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах. Бид зорилгодоо заавал хүрэх болно” хэмээн хэлсэн байна. Дональд Трамп Ким Жон Ун нарын анхны уулзалт энэ оны зургадугаар сарын 12-нд болж байсан билээ. Хойд Солонгосын зүгээс уулзалтыг Пёньянд зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлжээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.STRAITSTIMES.COM
Н.АМГАЛАНТУУЛ