Дугаартайгаа шилжих үйлчилгээ энэ жилдээ хэрэгжихгүй

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

Дугаартайгаа шилжих үйлчилгээ энэ жилдээ хэрэгжихгүй

Үүрэн телефоны дөрвөн оператор компанийн хэрэглэгчид өөрсдийн эзэмшиж буй дугаартайгаа нэг компаниас нөгөө рүү шилжих үйлчилгээг нэвтрүүлэх тухай яриа гараад багагүй хугацаа өнгөрч байна. Өнөөдөр Төрийн ордноо хуралдсан Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны салбарын “Төр, хувийн хэвшлийн түншлэл-2015” нээлттэй хэлэлцүүлгийн үеэр энэ асуултын хариуг хайсан юм.

Одоогийн байдлаар хэрэглэгч дугаартайгаа шилжих үйлчилгээний анхан шатны зураглал схем гарсан боловч энэ онд багтан шилжих боломжгүй ажээ. Хэдийгээр сонсоход энгийн үйлчилгээ мэт боловч компани хооронд шилжих нь технологийн хувьд их нарийн ажиллагаа гэдгийг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхий нийтийн жишгээс харахад багадаа 2-3 жил, дээд тал нь найман жилийн дараа хэрэглэгч дугаартайгаа шилжих боломж бүрдэж байжээ Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефон оператор компаниудын хамтран хийсэн судалгаагаар энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн улс орнуудын хувьд нийт хэрэглэгчийн 7-15 хувь нь нэг оператороос нөгөө рүү шилждэг гэсэн тоо гарчээ.

Д.ЦЭЭНЭ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж