Шүүхийн шийдвэрээр тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журамыг Засгийн газраас гаргасан. Уг журмын дагуу наймдугаар сарын 21-нээс өнөөдрийг хүртэлх хугацаанд 37 талбайд дөрвөн удаагийн сонгон шалгаруулалт явуулжээ. Хамгийн сүүлд гэхэд 14 талбай дээр сонгон шалгаруулалт зарлаад байгаа билээ. Ашигт малтмалын газраас сонгон шалгаруулалтын дүнд 15 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон бөгөөд үүнээс 12 талбайд өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд шалгарсан байна.
О.САР