IELTS-ийн шалгалтанд нэг сарын хугацаанд бэлтгэсэн

Хуучирсан мэдээ: 2015.01.15-нд нийтлэгдсэн

IELTS-ийн шалгалтанд нэг сарын хугацаанд бэлтгэсэн

IELTS-ийн 8 онооны эзэн Б. Уянгатай ярилцлаа.

Сайн байна уу? Өөрийгөө танилцуулаач. Хаана сурдаг вэ?

Сайн байна уу? Намайг Уянга гэдэг би санхүү эдийн засгийн дээд сургуулийн 3-р курст суралцдаг. Арван жилээ Орос 3 сургууль буюу Монгол оросын хамтарсан сургуулийг төгссөн.

Та хэзээнээс Жэт англи хэлний сургалтын төвд суралцаж эхэлсэн бэ?

Би хамгийн анх Жэт англи хэлний сургалтын төвд 6-р ангидаа дунд түвшиний ангид суралцсан бөгөөд түвшин ахиулж 3 удаа суралцаж байгаад дараа нь IELTS-ийн шалгалтанд бэлтгэх сургалтанд хамрагдсан. Үүний тусламжтайгаар би IELTS-ийн албан ёсны шалгалтыг өгсөн.

За та IELTS-ийн шалгалтанд өндөр оноо үзүүлсэн гэсэн энэ оноог хэзээ авсан бэ? IELTS-ийн шалгалт өгсөн зорилго тань юу байсан бэ?

Би бакалаврын сургалтанд гадагшаа хамрагдах зорилготой IELTS-ийн шалгалтыг 2014.11-22-нд өгсөн бөгөөд шалгалтандаа дундажаар 8 оноо авсан. Яриан  дээр 7.5 оноо,  Эссэн дээр 7 оноо, Уншлага дээр 9 оноо,  Сонсгол дээр 8 оноо аваад дундажаар 8 оноо авсан.

Та хэдэн жил англи хэл сурч байна вэ?

Англи хэлийг 5 дугаар ангиасаа хойш үзсэн бөгөөд одоо 8 жил сурч байна. 5-р ангиасаа англи хэлийг Орос багш нараар заалгаж байгаад сүүлдээ ярианы хичээлийг Австрали багш нараар заалгасан бөгөөд давхар Жэт англи хэлний сургалтын төвд суралцаж хэлний мэдлэгээ дээшлүүлсэн.

Та яг IELTS-ийн шалгалтанд хэдий хэр хугацаанд бэлтгэсэн бэ?

IELTS-ийн шалгалтанд яг нэг сарын хугацаанд Жэт-д бэлтгэсэн. Сарын хугацаанд зөвхөн сэтгэл зүрхээ зориулаад зөвхөн IELTS- даа бэлтгээд дээрх амжилтыг үзүүлсэн.

Энэ шалгалтыг өгчөөд үр дүнгээ аваад ямар сэтгэгдэл төрсөн бэ?

Шалгалтын хариугаа сонсоод маш их баярласан. Миний зорилтод оноо бол 7.5 оноо байсан бөгөөд  7.5 оноо л авчвал үнэхээр баярлана гэж хүлээж байсан чинь бүүр 8 оноо байсан. Тэгээд маш их баярлаад итгэхгүй IELTS-ийн шалгалтын оноо авдаг төв дээр гадаа нь орлиод маш их баярласан.

Анх удаа өгч байсан болохоор шууд 8 оноо авахаар үнэхээр шоконд ордог юм байна лээ. Хүмүүс олон дахин өгдөг болохоор.

Одоо магистрийн сургалтанд хамрагдахад дахиад IELTS-ийн шалгалт өгнө энэ авсан 8 онооноосоо яаж давуулна гэж бодсон.

Оноогоо сургуулиуд руу явуулж эхэлсэн үү?

Явуулж эхэлсэн байгаа. Сургуулиудаас хариугаа хүлээгээд байж байна.

Жэт англи хэлний сургалтын төвд сурч байсан үеээ яриач багш нарийн ямар ур чадвар нь таалагдсан бэ?

Жэт англи хэлний сургалтын төвийн багш нар маань бүгдээрээ цагийн менежмент сайтай, сурч байгаа хүнд маань юу хэрэгтэй байгаа вэ? Гэдгийг сайн мэдрээд хүндээ цагтаа амжуулаад юу сурах ёстой бүх зүйлийг багтаан сургаж чаддаг бөгөөд IELTS-ийн шалгалтын тактикуудын талаар их хэлж өгдөг давуу талтай.

Жишээ нь: 1-р тестээ хэдэн минутанд хийх, 2 оо тэдэн минутанд хийгээрэй гээд бид нарын өмнөөс аягүй сайн төлөвлөгөө хийж өгдөг байсан.

Ямар ямар сэвдийг аль багш нар нь зааж байсан бэ?

Уншлага, бичиг 2-ыг Чинзориг багш заасан. Яриа болон сонсголыг хичээлийг Charles багш заадаг байсан.

Одоо ямар сургуулийг ямар мэргэжилээр сурах зорилготой байна вэ?

Би Санхүү эдийн засгийн сургуульд Санхүү удирдлагын менежментээр суралцдаг бөгөөд үүнийгээ үргэлжилүүлээд Австрали юмуу Англи улсад сурах зорилготой байгаа. Сургуулиудруугаа материалаа явуулсан байгаа хариугаа харж байгаад хамгийн боломжтой хувилбарыг сонгоод суралцана гэж бодож байна.

Жэт сурсанаар таны сэтгэл ханамж ямар байсан бэ?

Миний хувьд сэтгэл ханамж 10-аас 10 оноо байсан. Жэтэд сурахаар нэг тийм өөртөө итгэлтэй болчидог юм шиг надад санагддаг. Бас цагаа зөв зохицуулаад бас илүү хамт олонтой болж байгаа. Хамт зорилго нэгтэй хүмүүстэйгээ цуглараад бэлдэж байсан. Зорилго нэгтэй хүмүүс хамтдаа бэлдэж байсан болохоор илүү хоорондоо мэдээлэл солилцоод, мэдлэгийн хүрээгээ тэлж өгч байсан.

Багш нарын зааж байсан арга техник болон өөрөө сурч байхад олж мэдсэн арга техникээсээ уншигчидтайгаа хуваалцаач.

Жишээ нь гэвэл Чинзориг багш уншлагын бүх асуултыг энэ асуултан дээр ийм ийм дарааллаар хариулна. Нэгт ингэж хариулах гээд бүх шалгалтанд орж ирэх асуултуудыг бид нарт хариулах аргачилалыг зааж ажилладаг байсан. Маш их нөлөөлсөн зүйл бол эхлээд онолоо үзээд ийм асуултанд ингэж хариулна гэж бэлтгэдэг байсан. Анги дээрээ бид нар эхлээд хөнгөхөн дасгал хийдэг тэрний дараа хүнд дасгал ажиллах гэх мэтчилэн дасгаж гэрийн даалгаварт илүү хүнд дасгал өгөх байдлаар хөнгөнөөс хүнд рүү дасгалаа ажиллаж явахаар цэгцтэй мэдлэг хуримтлагддаг.

Charles багшийн хувьд болохоор бид нар сэдвүүд дээр ярилцаад энэ сэдэв дээр ингэвэл зүгээр гээд ярилцсаны дагуу ярилцсан сэдэв дээрээ сонсгол болон яриагаа бэлдээд явдаг байсан.

Тэгээд ярианы хичээл дээр сэдэв өгөөд нэг нэгээрээ бүгд сэдэв аваад хугацаа өгөөд сэдвийн дагуу ярилцлага хийдэг байсан. Нэг хүн өөрийн сэдвийн дагуу ярилцлага хийж байгаа ч гэсэн өөр бусад суралцагчдийнхаа ярилцлагыг сонсож өөр сэдэв сонгосноороо тархиа цэнэглээд сонсголын чадвараараа сайжруулах давуу талуудтай байдаг байсан.

Өөртэйгээ адилхан IELTS-ийн шалгалтанд бэлтгэж байгаа хүмүүст хандаад ямар зөвлөгөө өгмөөр байна.

Гадаадад сурахаар төлөвлөөд iBT TOEFL, IELTS-д бэлтгэж байгаа хүмүүстэй хандаж хэлэхэд эртнээс бэлдэж эхлээрэй гэж зөвлөмөөр байна. Хүмүүс цагийн тулгаад за одоо бэлдэж эхлье ч юмуу 3 сарын дараа IELTS өгнө гээд бэлдэж эхлэдэг тэр их буруу юм байна лээ. Гэхдээ эртнээс бага багаар өөрийгөө бэлдээд хөгжүүлж бэлдээд юм уншаад, сонсоод аль болох эртнээс бэлдэх хэрэгтэй.

Өөртэй итгэлтэй байх хэрэгтэй. Би өглөө болгон босоод би заавал ийм оноо авна гээд өрөөнийхөө шкафан дээр 7.5 гээд бичээд тавьцан тэгээл тэрийгээ хараад өөртэй мотиваци өгөөд, зорилгоныхоо төлөө бэлтгэж байгаа хүмүүстэй нийлээд хамтдаа бэлдвэл зүгээр байсан.

Өмнө нь бас iBT TOEFL-ийн шалгалт өгч байсан гэсэн ямар байсан бэ?

Би iBT TOEFL-ийн шалгалтанд ямар ч бэлтгэлгүй байж байгаад 10-дугаар ангид байхдаа яаралтай оноо хэрэг болоод өгч байсан. Бэлтгэл муутай байсан болохоор 82 оноо авч байсан.

iBT TOEFL, IELTS-ийн шалгалтуудыг 2-ууланг нь өгч байсан юм байна. Энэ 2 шалгалтын хувьд ялгаатай зүйл юу байсан вэ?

Энэ 2 шалгалтын хувьд маш их ялгаатай. Зарим хүмүүс TOEFL, IELTS аль нэг нь зохидог гэж байдаг байх надад бол TOEFL бүх асуулт нь тестээр байдаг болохоор  тест шалгах чадварыг нь шалгадаг, IELTS болохоор  логикоор сэтгэх чадварыг шалгаад байдаг. Жишээ нь: Тестээр бөглөх хариунууд асуултууд их цөөхөн байдаг ихэнхийг нь өөрөө бичиж хариулах ёстой байдаг. Сонсгол хийчээд бичих ажилууд их байдаг бөгөөд олон төрлийн чадваруудыг шаарддаг хариултаа өгөхийн тулд их бодох хэрэгтэй. Тухайн хүний мэдлэгийг шалгадаг тухайн салбарын мэдлэгийг ч юмуу шалгадагаараа хүний мэдлэгийг их шаарддаг шалгалт юмаа.

Ярилцлага өгсөн чамд баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж