Бяцхан хүү байхаасаа шоу бизнесийн од болон гялалзсан, охидын шүтээн гэгддэг дуучин Жастин Бибер дотуур хувцасны алдарт “Calvin Klein” брэндийн 2015 оны хаврын загварын шинэ нүүр царай болжээ.
Ингэхдээ 20 настай залуу дуучин өөрөөсөө 11 насаар эгч загвар өмсөгч Лара Стоуны хамт зургаа авахуулжээ. Жастин Биберийн оролцоотой “Calvin Klein” брэндийн сурталчилгааны кампанит ажил өнгөрөгч оны есдүгээр сараас эхэлсэн гэж болно. Учир нь тэрээр “Fashion Rocks”-ын загварын арга хэмжээний үеэр тайзан дээр тайчсаар “Calvin Klein”-ий дотуур өмдтэйгөө л үлдсэн юм.
Дашрамд сонирхуулахад, “Calvin Klein” брэнд тухайн цаг үед нэр хүнд нь өсч байгаа эрчүүдээр сурталчилгаагаа хийлгэхийг зорьдог бөгөөд өмнө нь Марк Волберг, Дэвид Бекхэм гэх зэрэг алдартнуудыг нүүр царайгаа болгож байжээ.
Т.АНУ