ЖАКАРТА-2018: Э.Өнөрмаа медалийн буухиаг үргэлжлүүлэв

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

Азийн наадам 2018: Индонез

ЖАКАРТА-2018: Э.Өнөрмаа медалийн буухиаг үргэлжлүүлэв

ЖАКАРТА-2018: Э.Өнөрмаа медалийн буухиаг үргэлжлүүлэв

Индонезийн Жакарта хотод болж буй Пара Азийн наадамд оролцож байгаа Монголын багийн медалийн буухиаг хөнгөн атлетикийн төрөлд Э.Өнөрмаа мөнгөн медалиар үргэлжлүүллээ. Тэрбээр өчигдөр болсон бөөрөнцөг шидэлтийн Т40-41 ангилалд өрсөлдсөн. Энэ төрөлд БНХАУ-ын тамирчид алт, хүрэл медалийг хүртжээ.

Э.Өнөрмаагийн зургаан гүйцэтгэлийн хамгийн өндөр үзүүлэлт нь 6.09 метр байсан байна. Энэ төрөлд түрүүлсэн БНХАУ-ын тамирчин Фэн Жу 7.17 метр амжилтыг үзүүлж, “Жакарта 2018” Пара Азийн наадмын аварга болжээ. Нийт найман тамирчин өрсөлдсөнөөс Д.Саруултөгс 5.81 метрийн амжилтаар долдугаар байрт орсон байна.

Хэдийгээр Э.Өнөрмаа мөнгөн медаль хүртсэн боловч Монгол Улсын багийн дүнг хоёр хүрэл медаль авсан амжилтаар бичжээ.

Өнөөдөр бөөрөнцөг, зээрэнцэг F56/57 ангилалд Э.Дариймаа, Г.Цогтгэрэл нар өрсөлдөнө.

Пара хөнгөн атлетикийн тамирчдын тэмцээн энэ сарын 12-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Ч.БОЛОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж