“Гэр бүлийн хөгжилд-Залуусын оролцоо” сургалтыг зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.10.10-нд нийтлэгдсэн

“Гэр бүлийн хөгжилд-Залуусын оролцоо” сургалтыг зохион байгууллаа

“Гэр бүлийн хөгжилд-Залуусын оролцоо” сургалтыг зохион байгууллаа

Гэр бүлийн боловсрол олгох, гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд залуучуудыг ойлголт мэдлэг мэдээллээр хангах, идэвхжүүлэх, гэр бүлийн хөгжилд эрэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Шинжлэх Ухаан Технологийн Их сургуультай хамтран “Гэр бүлийн хөгжилд – залуусын оролцоо” сургалт, арга хэмжээг 2018 оны 10 сарын 10 сарын 03-09 хооронд зохион байгууллаа.

Сургалт хөтөлбөрийн дагуу 2018.10.03-ны өдөр ШУТИС-ын Механик инженерийн сургуулийн 5-р байр, 10.04-ны өдөр ШУТИС-ын Мэдээлэл холбоо технологийн сургууль оюутны 4-р байр, 10.07-ны өдөр ШУТИС-ын Бизнес удирдлагын хүмүүнлэгийн сургуулийн оюутны 3-р байр, 10.09-ны өдөр ШУТИС-ын Үйлдвэр технологийн сургуулийн оюутны 1-р байруудад тус тус зохион байгуулагдлаа.

Арга хэмжээний үеэр Сэтгэлзүйн үйлчилгээ, зөвлөгөө, эрэгтэйчүүдийн үзлэг, зөвлөгөө, гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хүчирхийлэл сэдвээр лекц, үсчний хямдралтай үйлчилгээ, тараах материал зэрэг цогц үйлчилгээг үзүүлэн, гэр бүлийн боловсролын талаарх мэдээ мэдээллийг 1000 оюутанд хүргэлээ. Гэр бүлийн боловсрол, гэр бүлийн хүчирхийллийн талаарх хууль тогтоомж, урьдчилан сэргийлэх асуудлаар сургалт, лекцэнд нийт 467 оюутан, сэтгэл зүйн үйлчилгээнд 56, үсчний үйлчилгээг 45, эмчийн үзлэг, зөвлөгөөнд 86 оюутан тус тус хамрагдлаа. Сургалт, мэдээллийг баталгаажуулах зорилгоор “Аха” тэмцээнийг зохион байгуулж 467 оюутан хамрагдсанаас амжилттай оролцон 1,2-р байр эзэлсэн тус бүр 2, нийт 8 залуучуудыг шагнаж урамшууллаа.

4 өдрийн арга хэмжээнд Багануур, Хан-Уул, Баянгол, Баянзүрх, Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар гэсэн 8 дүүргийн гэр бүлийн боловсрол хариуцсан, залуучуудын хөгжил оролцоо хариуцсан 26 мэргэжилтнүүдтэй хуваарийн дагуу хамтран ажиллалаа гэж нийслэлийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж